Wednesday, October 16, 2013

Үлгэрлээд байх

бололтой юм энэ япон хүмүүс. Яасан гэхээр япон хүмүүсийн бүгдийн мэддэг хүүхэлдэйн киноны зохиолч Янасэ Такаши 94 насандаа өчигдөр таалал төгссөн байна. "Анпанман" гээд.
Хамгийн мундаг нь 69 насандаа энэ зохиолоо бичсэн. Тэр болтол жижиг сонины газар, сэтгүүлийн газар гээд олон газар дамжин ажилласан. Амьдрал нь тийм ч сайн байгаагүй гэнэ. Тэгтэл 69 насандаа гаргасан Анпанман хүүхдэд зориулсан бүтээл нь түүнд асар их амжилт, нэр хүнд авчирсан. 2009 онд хамгийн олон баатартай хүүхэлдэйн кино гэдгээр Гиннесс-т бүртгэгдсэн байх жишээний.
Хэлэх гээд байгаа гол зүйл минь ямарваа нэгэн ажил эхлэх, бүтээхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг мундаг хүмүүсийн жишээ харуулаад, хор шар хөдөлгөөд байгаад оршино. Хэ хэ
За энэ баатрынх нь чихмэл тоглоом, ном гээд л байхгүй юм байхгүй дээ. Манайд л гэхэд бага зулзагын амны уншлага болсон, бас зурагт гарсан шигзүйл байна. Том зулзагат нэг чихмэл нь байдаг байсан. Монгол явуулчихсан.

3 comments:

Delgermaa Erka said...

хөөрхөн хүүхэлдэй юм .. сэтгэл нь хөгшрөөгүй мундаг япон өвөө байнадаа

Piglet said...

Анпанман ч ингээд хүүхэлдэй, чихмэл хэлбэрээрээ ч хөөрхөн л дөө. Хүүхэлдэйн кино нь жоохон эвгүй, нээх таалагддаггүй, өөрийнхөө хацар, нүүр, толгойноосоо тасдаж өгөөд байдаг нь.

byambaa said...

Delgermaa Erka: humuus ih durtai, manai baga nugasgui.
Taalal tugssun bish bur l ih yariad bna end.

Piglet: Harin ter chin ih uchirtai gsn. Uuriiguu zolioslon bj hund tusladag gdg ni hehe.