Thursday, October 03, 2013

Удахгүй

би нь 2 ихэр хүүхэдтэй болж магад шүү.
Яасан гэхээр бага зулзага хоёр ижил хүүхэлдэй тэврээд гүйгээд байна. Түүнийгээ миний энгэр лүү хийчихээд, "мээм ээ" гээд байна гэдэг болсон. Тэгээд л би нь мээмээ өгч тоглоно шүү дээ бидэн хоёр. Заримдаа хүүхдүүд их зөнтэй байдаг даа. Ккк. Тэгээд л би мөрөөдөв. Хоёр ихэр хүү бол гэж. 2 хөөрхөн охинтой юм чинь.
Энэ нь 2-улаа эмэгтэй хүүхэлдэй. Хоёр эрэгтэй хүүхэлдэй олж авдаг юм бил үү. Тэгвэл зөгнөл биелээд ихэр хүү төрж энэ тэр. ккк Ховрын бараа байх даа тэр нь хэхэ.
За жаахан дэмийрэв. Хааяа ч зүгээр шүү, дэмийрэх тээ.
Жич: Хүүхэлдэйн нэр Mell

4 comments:

Delgermaa Erka said...

манай ээж дандаа охидуудтай байсан чинь эрэгтэй хүүхэлдэй энэтэр өгсөөр байгаад хүү гаргасышт

ZAYA said...

Заавал хүйс заагаад яахав дээ. Хүүхэд хөөрхөн шүү нээрээ,

alice said...

oxintoi bol xyytei l gsn yg gej manai aav, eej 2 xeldeg yum. oxintoigoo suux xyrgenee xyy ni bolno geed.

Eegii said...

My egchiin husel bielnee, huurhun eregtei duutei bolohiig huleej bgaa shu(^O^)