Tuesday, February 04, 2014

Сар шинийн мэнд

Сайхан баярласан биз дээ. Их өргөн болоод байгаа сурагтай. Энд ажлын өдөр байгаад байдаг, тэнд хүмүүс айл хэсээд, алт мөнгөө цуглуулаад байдаг.

Би өөрийгөө бас жаахан тэрслүүд үзэлтэй гэж боддог байхгүй юу. Тэгсэн адил үзэл бодолтой найз нөхөд байдаг л юм билээ. Хэ хэ Шууд манай тал.

Бид сар шинийн мэнд мэдэлцээд л шууд шүүмжлэлдээ орж байгаа юм.

Жил бүр шинэ дээл хийлгэж өмсдөг хүн байна. Нэг дээл хийлгэхэд дор хаяж ... төгрөг гэнэ. Тэрийг нь би иенд шилжүүлж үзлээ. Том зулзагын 3 сарын төгөлдөр хуурын төлбөр болж байна. Тэгээд ганц өөрөө биш, гэрээрээ гэнэ. 4 хүнээр бодоход л бараг бүтэн жилийн төлбөр. Толгой сэгсрээд л байж байна. Үндэсний зан заншил, уламжлал сэргээд сайхан байгаа ч, бас шүүмжлэлтэй хандах зүйл байна аа байна.

Хадаг байна. Бүр л онцгой тохиолдолд хэрэглэдэг зүйлийг өдөр тутмынхаа аар шаархан зүйлд хүртэл хадаг яндар болно.

Дээрх торго, хадаг гээд л бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Дандаа урд хөршид орлого оруулна.

Бас мөнгө барьж золгодог ёсыг болих хэрэгтэй.

гээд л бид зөндөө л хууч хөөрлөө.

Бодууштай шүү, үнэхээрийн.

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй ч тэрийг нь дуурайгаад намираад байхгүй юм сан л гэж бодож сууна даа.

Жич: Шинэ жилийг найз нөхөд, ажлын газрынхтайгаа баярладаг баяр, цагаан сарыг хамаатнуудын баяр болговол таарна гэдэг шийдэл хүрсэн. Хэрэгжих болтугай.

2 comments:

Piglet said...

Сайхан шинэлсэн үү? Сайхан ажилласан уу?
Нээрээ үнэн шүү дээ, дээлнээс өөр хувцас хэрэглэдэггүй бол хамаа алга цагаан сараар шинэ дээл хийлгэж болох л юм гэж бодохсон. Гэтэл бид чинь дээл ховор өмсдөг шүү дээ тээ. Тэр мөнгө, хадаг гээд бас хэцүү юм байнаа байна.

byambaa said...

Saihan shinelsen. Bas saihan ajillasan hehe.
Tiim heleed yuhev. Baahan deel huraagaad l. Ter ni nugalaasaaraa hev orood l tsairaad l te.