Tuesday, February 04, 2014

Онгод

ихтэй байгаа.
1. Нэхэх хобби ихсээд л. Том зулзагынхаа найзад малгай нэхэж өгсөн. Бөөн баяр байна гэсэн. Угладаг ороолтоо нэхээд тавьчихсан. Хагас сайнд эзэнд нь өгнө. Бас эгчид нь нэхэж байгаа. Уг нь өөрөө утсаа өгсөн юм. Тэгсэн нэг тийм хөвсгөр утас, сонин болоод болж өгдөггүй. Нэхэж үзээд л хөвөөд байсан. Сүүлдээ шинээр утас авч нэхээд, хуучин утсыг нь буцаана аа. Өөртөө бас малгай нэхнэ. Бас бус нэхэхээр товлосон зүйл байгаа. Зургийг нь оруулахаа хэлж мэдэхгүй л байна. Ганц нэг хүн адилхан нэхсэн зүйлийнхээ зургийг үзүүлбэл оруулна. Хэ хэ. Уншаад шууд өөрийг нь хэлж байна гэж мэдэх ёстой.

2. Бичиг цаасны ажил ихтэй байна. Дээр үед хийж байсан орчуулгын үг хэллэг хэрэг болоод. Тэгсэн хоолтойгоо хольчихсон байх юм. Тухайн үед хийж байсан галзуу хүний өдрийн тэмдэглэлээ сөхөж хараад л сууж байна.

3. Номоо уншиж байгаа. Дуусахаар нь зургийг нь оруулна аа. Хэ хэ. Мундаг тэмдэглэл бол оруулж чадахгүй шүү дээ угаасаа.

2 comments:

Piglet said...

Ямар их идэвхтэй байнаа. Манайд бүх юм эсрэгээрээ, охин надад ороолт нэхэж өгсөн, аавдаа бас, өөртөө харин малгай нэхсэн байсан. Нэг амархан аргаар л өдөр өнжүүлэх дээрээ бужигнуулаад байх шиг байна лээ. Түүнээс нэхмэлийн утас зүү барьж мэдэхгүй.

byambaa said...

Sar shinii mend. Huruugaaraa nehdeg yum. Huuhed amarhan surdag yum bnle. Tsetserlegt ni zaadag. Gar huruunii hugjliig saijruulah gej kkk. Ter argaar bolov u gj bodoj bna.