Tuesday, July 01, 2014

Цаана чинь

Японд өнөөдрөөс эхлэн шоколад, гурил, хиамны үнэ нэмэгдэж байна гэж сонслоо. Өглөө бага зулзагатайгаа албандаа явах гээд мунгинахдаа мэдээ сонсдог юм. Тэгсэн дээрх 3-ын үнэ нэмэгдэж байна гэнэ дээ. Бид байнгын хэрэглэгчид нь шүү дээ. 3 бүсгүйчүүд нь шоколаднаас гараад, ганц залуу нь хиамнаас гарахаас хэхэ.
Шалтгаан нь: Хятадын шоколадны хэрэглээ нэмэгдсэн. Хятад хүнээс ярилцлага авсан байна. Юу вэ? Оройдоо л 600 грамм чёко иддэг гэж авдаг гэнэ ээ.  Какао нийлүүлэлт японд багасаад, ховрын бараа болоод байна гэнэ шүү. Америкт нэг хэсэг тоорой олноороо үхсэн нь хиамны үнийн өсөлтөд нөлөөлж байна гэнэ. Гурилыг харин юунаас болсныг нь сонсож чадсангүй.

Өнөөдөр чинь бас монголд тэврэлтийн өдөр гэнэ. Багыгаа ч тусгай өдөртэй өдөргүй тэврэлдээд нялуурдаг юм. Орой том зулзага, хань ижил хоёроо барьж авч чангаас чанга тэврэхээс хэхэ.

3 comments:

Piglet said...

Шоколад ч яахав, идэхгүй байж чадна, угаасаа охин л иддэг юм л даа. Хиам, гурил 2 хэцүү сонсогдож байна шүү. Оройны мэдээ сайн үзье дээ. Мэдээлэл өгсөнд баярлалаа!

chuups said...

guril l hetsuu yum, nogoo 2-g ni bol odoo shuud martah heregtei kk

byambaa said...

anduud mini, er ni yum yumnaas garah shaardlaga neleed garah boltoi shuu, hoishid kkk