Friday, July 18, 2014

Инээдтэй

Сүхбаатар гээд нэг өвөө байдаг даа, санаж байна уу? Монголын минь улаан фен япон хүн. 70 гарчихсан. Хөнгөн шингэх гэж юүх вэ. Тэр яасан гээч, монгол явчихсан. Сүүлийн 1 билүү 2 жил явж чадаагүй юм. Түрүү жил Баян-Өлгий явах гэсэн чинь шүлхий гараад чадаагүй. Тэгээд ойрын хугацаанд монгол явах гээд л самганыгаа нэг аргадаж панаалдаад л, нэг загнаж үзээд л, явахаар болсон. Намайг орчуулагч олж өг гээд. Оюутан байсан ч болно гэсэн. Би нь "манай тал"-ын нэг хүн олж өгөөд, тэр хоёр минь их л хөгжилтэй байгаа бололтой.
Эд нар их сонин шалтгаанаар монгол явна шүү. Олоон жилийн өмнө хөдөө явж байхдаа зураг авч л дээ. Хөөрхөн хөөрхөн халтайсан жаалуудын зураг үзүүлснээ, эд нартай уулзана л гэнэ.
-Та тэгээд холбоо барьсан уу?
-Үгүй шдээ. Очоод л уулзчихъя. Байхгүй бол яахав яахав.
гэнэ ээ. Би болохоор нэгэнт холоос зорьж очиж байж ядаж нэгтэй нь ч болтугай уулзуул гэж бодоод байгаа юм өөрийн эрхгүй. Хэ хэ. Одоо тэр жаалууд нь зөндөө том болсон, танигдахгүй дээ.
Инээдтэй зүйл их сонссоон. Орчуулагчид, бинзений гээд өгөх мөнгөө нээх хөөрхөн жижиг жижиг дугтуйнд хийгээд бэлдчихсэн байна гэнэ. Арга ч үгүй байх даа. 70 гарчихсөн хөгшин ингээд аялаад гүйгээд байх. Очоод будилж байхаар гээд эндээ их л бэлдэж явсан байх даа. Бодохоор л нүдэнд харагдаад хэхэ.
Болоогүй ээ, хөдөө явчихсан байгаа. Дотоодын нислэгээр. Хөдөөнөөс ирэхээр нь эндээс бас нэг өвөө очно. Тэр нь гэхдээ арай залуухан өвөө. Ккк. Тэр хоёрын Улаанбаатар хотод уулзах шалтаг юу гээч. Сонсоод татаж унасан, би болон манай ажлынхан. Нэлээд хэдэн жилийн өмнө хамтдаа хоолонд орж байсан ресторандаа дахин хооллох. Ха ха.
Мэдээж хотод орж гарах ганц нэг газар бий л дээ. Тэр нь гэхдээ зүгээр л сүүлд бодож олсон газрууд.  Инээдтэй өвөө нар байна уу?
Би нь хааяа уулзаж жаал инээж авдаг юм. Ккк

Жич: Дээр манай талын хүн гэж бичсэн дээ. Тэр байна шүү дээ, эргээд хүнээ тосож авлаа шүү, сайн явж байгаа шүү гээд дор бүр нь мэдээлэл өгөөд, хайр хүргээд байгаа манай коохай байгаа юм аа. Найзын минь дүү л дээ. Хэ хэ.
Коохай гэж нэг сургууль болон ажилд сүүлд орсон хүнийг хэлнэ.

2 comments:

  1. Хөөрхөн юм бэ, хөгширөх тусам хүний сэтгэл багахан юманд баясаж, жаргалыг мэдрэдэг болдог юм уу даа

    ReplyDelete
  2. Nas ahih tusam bayarlah gomdoh ni amarhan boldog yum shig bna lee. Haaya naddaa bas tuninaa uvuu nar mini...

    ReplyDelete