Saturday, July 26, 2014

Үглэнээ эрчүүддээ

Яасан гэхээр байна шүү дээ.
Танил минь цуг ажилладаг хэдэн залуусынхаа төлөө ... газарт ажилладаг амтан хүн хайгаад хавийн таньдаг хүн лүүгээ утасдаад явна. Хаа байгаа над руу хүртэл утасдсан.
Сая наадмаар хэсэг залуус олон хоног амарч байхаар хэдий үндсэн ажил нь амарчихсан ч хөдөө нэг газар халтуур хийхээр явж л дээ. Тэгсэн мөрөөрөө ажлаа хийгээд байж байсан чинь нутгийн индианчууд гээд морьтой хэсэг бүлэг залуучууд давхиад ирж л дээ. Тэд наадам тэмдэглээд нэлээд халамцуу явсан юм байх. Ууж идсэнээ шингээж чадахгүй улс жаал дөвчигнөсөн гэнэ. Сүүлдээ хоорондоо тэсэхээ байгаад зодолдсон юм уу даа. Тэгээд л хэрэг мандах нь тэр. Нутгийн индианы нэг нь гомдол мэдүүлээдхэж. Тэгсэн ажил хийж явсан залуус хэрэгт уналгүй хаачихав. Ингээд л хаа хаанаа хэн бүхний сэтгэл санааг зовоосон үйл явдал болоод байгаан байх аа.

Иймэрхүү зүйл гарвал зугатаачихаж байгаачээ, араа бодоод гэж хэлэх гээд л. Хүүхнүүд ихэвчлэн уншдаг гэж боддог ч ганц нэг эр хүн уншдаг л байх. Бас ууж идсэнээ зөв шингээж сураачээ. Дөнгөж амьдралтайгаа золгож буй 20 хэдхэн настай залуучууд иймэрхүү зүйлээс болоод хичнээн нь буруу зам руу ордгийг хэлж барах биш.
Юм л бол зодоон цохиондоо тулаад, хөөрцгөөгөөд. Үр дүнг нь хар. Хөдөөнийхөн чинь уухаараа их хөөрүү байдаг гэж сонссон. Хотынхон ч адилхан л даа. Ер нь энэ эрэгтэй хүмүүс энэ хөөрүү зангаа жаахан татаж баймаар юм аа.
Одоо танил минь яасан юм бүү мэд. Ойрд чимээгүй л байна. Би сонсчихоод бас сэтгэл санаа сонин болоод, яаж туслах аргаа мэдэхгүй л байна.

Нутгийн индиан гэснээс би бас таарч байсан шүү дээ. Аймар аймар. Аз болоход тэндхийн хэсгийн төлөөлөгчийг таньдаг, ойрхон байрлаж байсан тулдаа амьд гарсан гэхгүй юу. 4 билүү 5 залуус хурдтай гэгч давхиж ирснээ бүчээд.
-Хэн гэдгийн?
-Хэнийд ирсийн?
Ёо ёо. Бодсон айчихлаа. Орчуулгаар хөдөө явж байсан юм л даа. Өглөө байрнаас минь жаахан зайтай байдаг модон жорлон орчихоод буцаж явсан чинь таарчихдаг юм даа. Дөнгөж сургууль төгссөн үе. Тухайн үедээ нэг их юм бодоогүй хэрнээ, сүүлд ингээд бодохоор бас л аймаар. Морьтой залуус шүүрээд л аваад давхичихсан бол яана?

За за үглэх гэсэн чинь өөрөө элдэв зүйл ургуулж бодоод нервтэх нь, ингээд дуусгах минь. ккк

No comments:

Post a Comment