Saturday, September 13, 2014

Хариад ирсэн

шүү, том зулзага аялалаасаа.
Их хөгжилтэй байсан юм байх. Сурагч байхад тэгдэг дээ тээ, ийш тийшээ зугаалгаар яваад ирэхээр анги хамт олон цаанаа л нэг коллектив сайтай болчихдог доо.

-Юунаас нь эхлэж ярих уу ээж ээ?
-За бүр эхнээс л сонсмоор байна ээж нь.
-За тэгвэл байна шүү дээ...

Одоо хүртэл бүгдийг нь ярьж дуусаагүй байгаа. Ер нь бол хамгийн хөгжилтэй, сэтгэлд тод үлдсэнийгээ л түрүүлээд ярьчихсан. Оройд л нэг зүйл санаж байгаад ярьж өгч байна даа.

Гэрийнхээ бүх гишүүдэд бэлэг авчирсан байна лээ. Охин хүүхэд л болсон хойно, жижиг сажиг хөөрхөн юм худалдж авчээ. Дүү нь эхэндээ миний бэлэг гээд сүйд болж байснаа 5 минут болов уу үгүй юу, өнөөх нь ширээн доор орчихсон л явж байсан. Дээш нь хураалаа, сүүлд гэнэт санаад нэхнэ тэр чинь. Хэдэн найзууд хосоор нь утас зэрэгт зүүдэг зүүлт авчээ. Бүр монголд байгаа үеэлүүддээ хүртэл бэлэгтэй.
Нэг инээдтэй нь эмээ өвөөдөө бэлэг авчээ. Тэгсэн чинь хань ижлийн ээж аавд бэлэг байдаггүй дээ.
-Миний охин өндөр өвөөгийндөө бэлэг байхгүй юм уу?
-Өө, тийм өвөө гэж байдаг билүү?
Хоёулаа хөхрөлдөв. Аав нь эзгүй байсан тулдаа л нэг юм аргаллаа. Яаж гээч? Эмээдээ нэг зүйл, өвөөдөө нэг зүйл гээд хоёр бэлэг авсан байна л даа. Тэрийг нь тэр өвөөдөө, энэ өвөөдөө гээд хуваарьлачихлаа. Хэ хэ. Орой аавыгаа ирэхэд нь энийг өндөр өвөөд, үүнийг ... өвөөд гэж хэлсэн, хань ижил баяртай байсан. Хэ хэ.
Хүүхэд өссөн эмээ өвөөдөө илүү сайн, амь байдаг юм шүү. Хүмүүсээ, зөвөөр ойлгоорой доо. Ганц бие, арай хүүхэдтэй болж амжаагүй залуу хосууд гээд хүмүүс гайхаж магад л юм. Ач зээгээ өсгөсөн эмээ өвөө нар нь ч өсгөсөндөө илүү шүү дээ. Миний аав том зулзага хоёр чинь амь. Ээждээ загнуулахаараа өвөөдөө ховлоно. Өвөө нь битгий хүүхэд загнаад бай гэж намайгаа загнана гээд л.
Мэдээж хоёр өвөө хоёр эмээ аль алинд нь сайн ач зээ байдгийг үгүйсгэхгүй. Хэ хэ. Та бүхний хүүхдүүд ямар нь вэ?

4 comments:

miracle said...

Ангиараа ингэж бие дааж зугаалга нтр-д явах гоё шүү. Бага ангид бхдаа ангиараа УБ руу явж блаа. 3н хоног. 1-р сургуулийн биеийн тамирын зааланд унтаал, өглөө гуанзанд хоол идээл ккк. Суманд ямар нээх гуанз нтр орох биш. Бас ангиараа парк дээр тоглоод гээд их гоё гоё дурсамжтай. Явах өдрөө хархорин зах орж гэрийнхэндээ юм хум авч блаа. Манай аав, ээж 2 эцэг эхчүүдийн төлөөлөлд явсан болохоор юм аваагүй харин найз маань гэрийнхэндээ нэг лаазтай компот, дүүдээ дээс авч бсан ккк. Ер нь тэгээл эмээ өвөөгийн аль ойр өссөнтэйгээ л ойрхон бхөө. Одоо манай дүүгийн хүүхэд манай ээжид амь шд. Утсаар ярихаараа эмээ чи хаана бнаа хурдан ирээчээ нтр гэнэ. Нэг удаа эмээ нь утсаар ярих гсн чинь би тогложийно нтр гээд нээх ярихгүй бхаар нь ээж өө тэгвэл эмээ нь чам руу очихоо болилоо чи эмээгээ санахгүй бгаан бна шд гсн чинь ирэхгүй л бхгүй юу би өөрөө удахгүй очно гсн гсн

peakfinder said...

Хөөрхөн гэж...

Delgermaa Erka said...

гоё зугаалжээ

byambaa said...

Хөөрхөнүүдээ бүгдэд нь баярлалаа.