Thursday, January 22, 2015

Шинэ хоол сурав

Ёстой гоё шинэ хоол сураад би нь. Юу гэхээр байна шүү дээ? Бууз. Гэхдээ их учиртай. Ногоон гурилтай бууз.
Шинэ жилээр таньдаг хүний зурган дээрх баярын ширээн дээр нов ногоон өнгөтэй бууз байхыг хараад шууд л идмээр санагдав. Тэгээд л байцааж гарсан. Жороо өг гээд л. Ёстой амархан. Гурилаа зуурахдаа усандаа бууцай хийгээд машиндчихна. Хань ижил нэг их таашаахгүй байсан тул бага шигийг л холив. Түүхийгээрээ үедээ бол бүдэг ногоон өнгөтэй гоё л байлаа. Жигнээд гаргаад ирсэн чинь зүгээр буузнаасаа бараг ялгарахгүй байна лээ. Дараа хийхдээ ахиухан хийнэ шүү гэж хошуугаа цорвойлгов. Хань ижил ч зөвшөөрөв. Бүр нов ногооныг хийнэ ээ. Хэ хэ.
Бас ягаан өнгөтэй бууз байдаг гэсэн. Яг юу холиод ягаан болдог гэчихэв ээ. Мэддэг хүн байвал хэлээрэй. Японд нэг зүйл байдаг юм, тэрийг холихоор ягаан болох болов уу яах бол гэж бодоод л байна. Хийж үзэхээрээ хэлнэ ээ.

Бууцайг японоор ホウレンソウ、 англиар нь spinach. Бууцай нь төмөр дутагдсан үед их сайн гэж орчуулга хийж явахдаа дуулсан. Жирэмсэн эхчүүд хэрэглэж байгаарай. Мөн өтгөн хаталтыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг гэсэн шүү.

Энэ зураг жигнээгүй байхдаа. Жигнэсэний дараах зураг аваагүй байна. Идэхэд хамаг ухаанаа зориулсан байв.

3 comments:

miracle said...

Ягаан өнгийг гурилаа зуурахдаа улаан манжингийн шүүс хийдэг бж магад. Ягаан өнгө гэхээр улаан манжин л санаанд орлоо. Надад тийм өнгийн бууз сонин санагдаад бдаг юм хиймэл ч юм шиг. Харин таны энэ аятайхан болсон бна шд. Бууцай хүний биед сайн юм чинь ингээд бага хэмжээгээр ч гсн хэрэглэж бвал

byambaa said...

hehe, anh harahad bas l evgui yum shig bnalee, zarim neg humuust hehe. bi bol ih uvurmuts goy yum gej harsan, daraa yagaaniig hiij uznee.

ene nogoon buuz amt bol yag l tsagaan buuztaigaa adilhan, yamar ch eldev gaj amt bhgui bsn...

Gavaa Lkhava said...

Ulaan bolgohod huren manjishiin shuus holiod zuurdiin bna lee, Daanch jigneheer neeh sonin tseldiisn ungu gardag shu. Hunsnii budga n deer. :)