Saturday, May 23, 2015

Хар шөл

Ууланд авирдаг баатар минь сайн яваад хариад ирсэн. Гэм нь ханиад хүрээский. Өнөөх гайхал томуу. Ирснийхээ маргааш нь хичээлдээ яваагүй, ажлаа тарж ирээд үзүүлсэн чинь хариу нь тэгж гарлаа.

Халуурч эхлэснээс хойш 5 хоног амрана. Хагас, бүтэн сайн ороод 3 дахиас албандаа явна. Ийм томуу ханиад хүрээд амарвал хичээл тасалсанд тооцдоггүй гэсэн. Бусад төрлийн ханиад хүрээд амарвал тэгээд л хичээлээ тасалсанд тооцдог гэнэ.

Анги даасан багш нь тэр өдрийн хичээлийн агуулга бүхий хуудас авчирч шуудангийн хайрцганд маань хийгээд явсан байсан. Эзгүй байж таараад.

Эмийн сангаас эмээ авах зуураа сургууль руу нь утасдаж хэллээ. Ирэх 3 дахь өдрөөс хичээлдээ явах нь ээ гээд л. Тэгсэн өө зүгээр зүгээр, сайн амраад, хурдан эдгээрэй гэж байна. Ангийн багш нь эзгүй байсан тул хэл дамжуулж өгөхийг хүсээд, бас дугуйлангийн багшид нь ч хэл хүргэхийг хүслээ.

Тэгсэн хагас сайнд анги даасан багш нь залгаж байна.
-Бие нь зүгээр үү? Халуун нь буусан уу? Сургуулийн сургалтын албанд хичээлд явж болно гэсэн зөвшөөрлийн бичгийг үлдээчихнэ, та нэг завандаа ирээд авчихаарай.

Халуун нь буусан ч 5 хоног заавал амрах ёстой, дээрээс нь сургуулиасаа хичээлдээ явж болно гэсэн зөвшөөрлийн бичиг авч эмчээрээ тамга даруулж, түүнийгээ сургуульдаа аваачиж өгч байж хичээлдээ явдаг юм.

Хичээлд яваагүй өдрийнх нь хичээлийн агуулга бүхий хуудас цаасыг хүүхдэд хүргүүлээд, амарсан хүүхэд хичээлээсээ хоцрохгүй байх талаар нь ихээхэн анхаардаг юм байна. Бага сургуульд ч бас адил л байсан л даа. Суурь боловсрол гэдэг утгаараа дунд сургуульд ч гэсэн хариуцлага өндөр байдаг шиг байна.

За байз юу билээ? Гарчигнаасаа хазайсан байх чинь.

Үзүүлчихээд харьж явсан том зулзага:
-Ээж ээ?
-Яасан миний том зулзага?
-Таныг яг ийм томуу тусчихаад хэвтэж байхад аав танд нэг тийм гоё сармистай шөл хийж өгсөн дөө. Тийм шөл уумаар байна.
-Хар шөл үү? За аавд нь хэлчихье.
гэснээ ээж шууд аав руу нь залгаад л
-Хань ижлээ, том зулзагаа үзүүлчихлээ. А төрлийн томуу байна гэнэ ээ. Тэгээд том зулзага нь аавынхаа гарын хар шөлийг уумаар байна гэнэ ээ. Хайр нь сайхан үхрийн мах авч хариад бэлдээд байж байя.
Ээж бол тэнд эмчид үзүүлээд эм танг нь авчихсан ихээхэн гавъяатай хүн утасдаж байгаа байхгүй юу. Хэ хэ.

Тэгээд л хань ижил том зулзагатаа сармистай сайхан хар шөл хийж өгөөд, би нь тэрнээс нь буудаад. Ойрд хар шөл уугаагүй, хар хөлс гарч байна лээ.

Бид чинь энд үхрийн мах ховор иднэ. Голцуу тахиа, гахай, загас голцуу иднэ. Хааяадаа бас уулынхныхаа ачаар зэрлэг гахайн мах идчихнэ ээ болоогүй. Тэр нь ангийн юм гэсэндээ амттэй гэж юүхэв. Голцуу монгол хоол хийх үедээ л үхрийн мах авна. Бас монголд байдаг шиг идэш энэ тэр гэж бэлдэхгүй, тухайн өдөр өдрийнхөө махыг нь худалдаж авч иднэ шүү дээ. Тийм болохоор хар шөл уусан чинь сайхан байна лээ. Хонины мах тун ховрын бараа шүү дээ, нээрээ. Төв газар бол хонины мах зардаг тусгай дэлгүүр хоршоо байдаг гэсэн байх шүү. Бид хааяа захиалж авч иднэ ээ. Тун ховор доо.

5 comments:

Anonymous said...

manai end haniad tomuu yalgaj onoshlodogguishde. zugeer chagnaad l baahan antibiotik, em. virus uu bacter uu geheer ali ch bj magad geed virusnii em, bacteriin em holiod ugchdiin.aimar huchtei antibiotic, zusen zuiliin em ugch btal uuruu virus ni gadagshlaad ch yumuu emend daragdaad ch yumuu zugeer boldiin.

tungaamnh said...

Haniadnaas busdaar bol onts yavaad irsen bh te?
Bi end aygui unetei mah idej bna gd bsan jp-nd bdag naiz maan goy hyamdhan l yum bna shd geed bsan shuu neeree.

byambaa said...

setgegdel uldeesen humuustee bayarlalaa.

end haniadiig chin virusniih bna uu yuniih bna gej angliaad terend ni taarsan em ugchih yum oo. bidnii end bgaad bgaagiin neg gol shaltgaan bas ene eruul mendiin salbar bolchood bh yum.

haniadnaas busdaar onts yavsan bhaa, haniadandaa bolood oligtoi ch yariltsaj amaagui l bna.

mahnii huvid ch uneteid ordog yum shig bnlee. gehdee mgld chin bas mahnii une taliij ugsun gsn shd. uchnuun say maltai bjeej kkk

Piglet said...

Охин зүгээр үү? おだいじに。
Хар шөл ч сайхан шүү. Би ч багыгаа гаргаад баахан хонины махаар хийсэн хар шөл уусан шд. Хань ижил нөгөө Халал гээч дэлгүүрээс нь очиж авч хийж өгөөд. Тэрний хүчинд тэнхэрсэн байхаа.
Аав ээж 2 маань хонины дал, үхрийн хавирга чанаад яснаас нь салгаад хөлдөөгөөд хүнээр дайчихдаг юм. Тэрийг нь хөлдүү чигээр нь хадгалаад хааяа нэг гаргаж ирээд хоолондоо хэдэн хэрчим хийгээд идэх ч сайхан шүү. Амт бол шал ондоо. Уучлаарай баахан мах биччихлээ хэхэ.

Julia said...

Охин одоо зүгээр болсон биз дээ. Японд эм өгөөд, 3 хоноод зүгээр болноо л гэвэл яг 3 хоноод л зүгээр болчихдог сайхан шүү. Эмнэлэг үнэхээр сайн. Шинжилгээ аваад л, ханиад, томуу гэдгийг тодорхойлчихно. Манай ээж эмнэлэг дээр хамт очоод бүүр гайхаж байж билээ.
Японы мах үнэтэй, бас амт их муу. Монголоос хөлдөөсөн мах авч болдог нь сайхан юм даа. Манай охин Японд байхдаа бантан хийгээд өгөхөд Монгол мах, тэндэх махны ялгааг мэдээд байдаг байж билээ. Үнэр нь шал өөр, холоос үнэртээд л. Сайхан тэр үеийн дурсамжуудаа саначлаа.
Австралид бол хүүхэд ханиад хүрэхэд ус сайн өгөөд, гэртээ амраагаад, жимс өгөөд бай л гэдэг юм. Эм бичиж өгөхдөө их хойрго. Яалт ч байхгүй их өндөр халуунтай биш бол, ер нь л өгөхгүй. Ерөнхийдөө агаар ус нь сайн учраас хүүхэд эрүүл байгаад байдаг юм. Тэрнээс Монголд бол ханиад хүрээд маш хурдан хүндэрдэг байсан, тиймээс ч эмч нар нь бушуухан антибиотекээр дарах хэрэгтэй болдог байх.