Thursday, April 14, 2016

Ойрын сонин сайхан

Нэг их онц зүйл болсонгүй дээ.

Том зулзага дунд сургуулийнхаа 2-р ангид дэвшин орж, бага зулзага цэцэрлэгийнхээ ахлах бүлэгт дэвшиж оров.

Том зулзагын ангийн багш нь өөр сургуулиас шилжиж ирсэн эмэгтэй багш гэсэн. Удахгүй болох нээлттэй хичээл дээр л бараагий нь харж танилцах байх.

Бага зулзага яахав, өдөр бүр цагтай уралдаж очиж авдаг юм хойно багштай нь уулзаад амжсан. Бас л өөр цэцэрлэгээс шилжиж ирсэн эмэгтэй багш.

Тормогор алаг нүдтэй харж явдаг багш маань хажуугийн ангийн багш, бүлэг нь өөрчлөгдөөгүй, хүүхдүүд нь л өөрчлөгдсөн гэсэн үг. Яг хаалгаар ороход өөдөөс тэдний анги харж таардаг тул бас ч гэж хараад явах боломжтой.

Дунд сургуулийн харж явдаг багшийгаа л харж чадахгүй нь. Хааяа л энд тэнд таарч магад. Юмыг яаж мэдэхэв энд тэнд таарна гэж бодоод байнга бэлэн байх ёстой. Нүүр гараа олигтойхон угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гарч байх. Хэ хэ.

Амралтын өдөр бол залхуураад нөгөө хувцсаа өмсөж, нүүр амаа олигтойхон угаахгүй шүү дээ. Яг тэр үеэрээ элдэв хүмүүстэй таарна гээч. Хэн л намайг харав гэж бодоод гарчихдаг юм. Хэ хэ.

Дээр үед харж явдаг байсан хүмүүстэйгээ голцуу таарахыг нь яана.  Заримдаа ч за яадаг юм, оригоороо л гоё шд гэж өөрийгөө өмөөрнөө.

Нүүр номоор элдэв янзын будах арга явах юмаа тэ. Хөөрхөн гээд суучихсан чинь нэг өглөө  оригоороо байгааг нь хараад яах бол тэ. Хүний мууд дуртай золиг шүү би. Хэ хэ.

Хадуурсан бөлгөө.

Манай нэг дарга шинэ хүн ирсэн. халзарч яваа,чанга дуутай эрэгтэй хүн. Харж явах уу? гэж үү? Үгүй ээ, залуухан л хүн харна шдээ. Ккк

Энэ сарын сүүлээр welcome party хийнэ гэсэн. Явна даа. Уух юмаа эртнээс бодчихсон. Вино шимнэ.

Гэснээс ойрд их ууж байна аа, янз бүрийн тохироо нь бүрдчихээд байх юм. Зураг оруулна аа. Тохироо бүрдэх ч яамай, гол нь жин нэмээд байна, яах уу? Ууж идэхээ л боль...

Өнөө орой зочинтой. Яадаг юм билээ???

2 comments:

БМР said...

Зочинтойгоо ууж идэх байхдаа тэ хэхэ

Нээрээ танихгүй болтол буддаг хүмүүс байнаа тэ, би нүдэн дээрээ нэг контур зурсан чинь манай залуу нүдээ ань нээ гээд хараад инээгээд байгаан ккк. Чи ингээд нүүрээ будмаар байдаг байсан юмуу гээд сонин юм асуугаад хэхэ

byambaa said...

heleed yuhev ee, hamt l uuj idej bgaa bolohoor hetsuu bnaa. hehe. id uu geed uuruu haraad suugaad bailtai bish te,

za ter budah ch hetruuldeg humuus bnaa bna. hehe