Tuesday, April 26, 2016

Цэцэрлэгийн зугаалга

Бас л уламжлалт бичлэг. 4 сард 3-с дээш насныхан ээж аавуудтайгаа хамт зугаална. Ихэвчлэн ээж нь явна. Ганц нэг аав харагдана. 2-лаа завгүй бол эмээ өвөөгийн хэн нэг нь явна. Бүр хэн нь ч явах боломжгүй бол ганцаараа, хэн нэгэн багш хариуцна. Ээж аавтайгаа хамт бүжиглэх, тэмцээн уралдаанд орох зэрэгт нь багш нь ээж аавыг нь орлоод л явна гэсэн үг.

Өчигдөр нээх сайхан нарлаг өдөр байсан чинь өнөөдөр бороотой байлаа. Хүүхдүүд анги ангидаа тэрү тэрү боозү гээд цагаан хүүхэлдэй хийж өлгөсөн байсан нь нэмэр болсонгүй. Энд тэнгэр цэлмээсэй гэж хүсэхдээ тэрү тэрү боозү гээч хүүхэлдэйг хийгээд байдаг юм.
Тэрү тэрү боозү
Хэлбэр нь энэ зураг дээрх шиг. Бага зулзага сальфетка-р хийчихдэг юм. Том зулзага ч мөн багадаа ингэж их хийдэг байлаа. Одоо томроод, энийг хийж өлгөсөн ч бороо ордгоороо орно гэж мэддэг болсон. Хэ хэ.

Зугаалга гадаа болох байсан чинь бороотой тул нэг жижиг тосгоны зааланд болов. Анги ангиараа хөгжөөнт тоглоом тоглоод, гүйлдээд, бүжиглээд гэх мэт. Дараагаар нь гэрийнхэнтэйгээ хамт сууж бэнто буюу өдрийн хоолоо идээд, хүүхдүүд 100 иен орчимд багтсан чихэр, өнгөт үрэл гэх мэт авчирсан амттанаа иднэ. Тэрийгээ дотно найз нөхөдтэйгөө бас солилцоод байдаг юм билээ.

3 том автобус хөлсөлсөн. Эцэг эхүүд дараагаар нь мөнгөө төлнө.
Автобусан дотор хөгжөөнт дуу дуулаад л, оньсого таалгаад явсан багш нь.

Ингэж зугаалгаар хөдлөхийнхөө өмнө 1 цаг орчим хурал болно. Бас л өнгөрлөг жилийн тайлан тооцоог нийтэд танилцуулна. Ирэх жилийн гол гол арга хэмжээгээ танилцуулна гэх мэт. Асуулт байхгүй бол зөвшөөрч байна, санал нэг байна гэдгээ нэг хүн бүрээс асуугаад байхгүй. Санал нэг байгаа бол алгаа ташаад мэдэгдэнэ үү гэхээр цугласан олон эцэг эх алгаа ташна.

Нэг ээж асуулт асуусан. Бусад зарлага гэдэгт 10 мянган иен зарсан гэж бичсэнийг тодруулж асуусан.
-Яг юунд зарсныгаа нарийн тодорхой бичвэл хойш хойшдоо амар байх болов уу?
-За, тэгье уучлаарай. Хорооны ... иргэн нас бараад ажил явдалд нь гэж өгсөн юм. Учир нь тэр хүн цас орсон үед сайн дураараа цэцэрлэгийн үүдний цасыг арилгаж өгдөг гэх мэтээр цэцэрлэгийн аюулгүй үйл ажиллагаанд сайн дураараа оролцож өгдөг буянтай буурал байсан юм л даа. Иймэрхүү байдлаар хорооны зүгээс ямар нэгэн зүйл гарвал бид бас тус нэмэр болоод явах байх. Бяцхан хүүхдүүд минь ч санаа амар цэцэрлэгтээ тоглож наадаад явна шүү дээ.
-Аан, харин яг юунд зарснаа л тодорхой бичиж байвал болноо. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнд баяралалаа.

За нэг иймэрхүү маягаар хурал явагдана. Мөнгө төгрөгний асуудалд хүмүүс орооцолдох дургүй тул яс тооцоо гаргана.

Гэх мэтээр долоо хоногт ойрхон хоёр ч удаа хуралд суусан чинь залхаж байна шүү. Хэ хэ.

Маргааш орой Welcome зоогтой. Яагаав, нэг дарга өөрчлөгдөж шинэ дарга ирсэн дээ. Тэрийгээ шинэ ажилдаа тавтай морил гээд, бас бразилаас, солонгосоос нэг нэг дадлагажигч ирсэн байгаа юм. Энэ 3 хүнийг бөөндөөд welcome party-тай. Вино ууна гээд төлөвлөчихсөн байгаа. Маргааш хурдан болоосой, дарс шимж тархиа амраах минь.

7 comments:

  1. хэхэ тэгээд сайхан дэлгэрэнгүй тайлагнадаг болчихвол амар байгаа юм даа, наана цаанаа асуудалгүй.

    Маргааш нь болоод вино бодоод сууж байгаа байхдаа :P

    ReplyDelete
    Replies
    1. Margaash ni arai boloogui bnaa. Hehe.

      Delete
  2. Anonymous11:51 PM

    farewell-udeltiin party.

    ReplyDelete
  3. өө 26нд бичсэн бичлэг гээд өчигдөр оруулсан байна гээд уншаад байсан чинь цагийн өмнөх бичлэг гэж байна шд кккк

    ReplyDelete
  4. Хэхэхэ, тэр цагаан хүүхэлдэй хийж өлгөдөг нь яасан хөөрхөн ен. Бас тэр ас шүүрдэж өгдөг өвөө ч хөөрхөн ен, сайхан сэтгэлтэй өвөө сайхан л газар очсон байгаа.

    Мөнгөний асуудалд чамбай ханддаг, шударга асуудаг, хяналт тавьдаг энэ зан нь манайхан хаана хаанаа сурвал гоё л юм.

    ReplyDelete
  5. Erhes mini heleed yuhev. olon tumnii mungunii asuudlaas unen aidag hun bhad, aidaggui ni ch bii. tiim bolohooroo l eldev asuudald orood bdg bh hehe.

    BMP mini hehe. tsag yavj uguhgui l bsn shuu.

    ReplyDelete