Monday, April 18, 2016

Час өдөр

Час өдрөө бүдэрч унаад аа. Гарын алга байхгүй. Харахаар л уйлмаар болоод байх юм.

Ажлаасаа гараад л бага зулзагаа авах гээд л гүйхгүй юу. Бороо шивэрч байсныг хэлэх үү. Шүхэр барьж гараагүйг ч хэлэх үү. Аминдаа гүйдэг хүн болсон чинь бүдрээд л уначихдаг байна шд.

2 гарын алга шалбараад, өвдөг шалбараад . Азаар тирко маань урагдаагүй шд. Ямар их аз вэ л гэж бодлоо. Тэгээгүй бол цэцэрлэг дээр үзлийн л хүн очих гээд. Тогтоол усан дээр унасныг ч хэлэх үү, юбка, цамц нэг тал нь нов нойтон. Хэ хэ.

Бага зулзагатаа хэлээд л жаахан худлаа уйлах дүр үзүүлсэн чинь наанаа нээх өрөвдөж харагдсанаа инээгээд байгаа юм даа. Ер нь гэрийн бүх гишүүд л шоолж инээх шив дээ.

Гурил элдэж лав чадахгүй өвдөөд байсан. Өвдөглөж суухаар өвдөг  хөндүүр байсан. Их л чухал газруудаа шалбалчихсан байлаа.

Тэгээд гэв гэнэт час өдөр гэдгээ санаад, өө час өдөр байна шд гэж нэг бувтнаж аваад л тайвшрах шив. Сүр бадруулсан уу? Бүдэрч унасныгаа. Ккк

Дандаа бусдын паянг бичиж байхаар хааяа ч гэсэн өөрийнхөө паянг бичиж байя даа тэ. Би чинь үе үе бас л сайхан паагтлана шүү дээ. За байз, өөр юу билээ? Санавал бичимз.

2 comments:

  1. хэхэ би гурван жилийн өмнө зун халуунд бороо орно гээд шүхэр барьчихсан зам гарах гэж байгаад замын догол нь гарцны цагаанаар будаад харагдаагүй навсайтал унасан шд, байхгүй ээ шорттой явж байсан болхоор өвдөг шалбараад шүхэр утас эдр барьж явсан болхоор гарын алга бугуйны урд талд зузаан арьстай хэсэг нь зулгараад хэсэгтээ л өвдсөн. Гэнэт тэр санаанд ордог байна шд

    ReplyDelete
  2. hehe. bolgoomjtoi yavj bh mini gej bodogdson kkk. gar huluu shalbalah chin aygui muuhai yum bile shd. kkk

    ReplyDelete