Friday, April 08, 2016

Өө л дөө

Захиалганы маань хугацаа дөхөөд байна. Одоогоор 30 ширхэгийг нэхчихсэн. Тэрнээс дээшээ явж өгдөггүй ээ.

Яагаад гэхээр, ойрдоо орж гарах, амьтан хүмүүстэй уулзах минь ихсээд. Тэдэнд болон тэдний охидод, ач охидод нь гээд л өгөх юм аа олж ядахаараа нэхсэн боолтноосоо бэлэглэчихээд байгаа юм.

Маргааш бас нэг найз хүүхэнтэйгээ уулзахаар болсон. Бага зулзагаас минь нэг насаар дүү охинтой. Охин нь манайд ирж бага зулзагатай минь тогломоор байна гээд шалаад салдаггүй гэнээ. Харихад нь бэлэг болгоод үсний боолтноосоо нэгийг бэлэглэх гээд уутанд хийгээд бэлдчихлээ.

Цагаан өнгийн боолт их хөөрхөн болдог юм билээ. Зөндөөг нэхэж хүмүүст бэлэглэсэн. Хүмүүст бэлэглэснээ тоолсон чинь 10-ыг лав нэхсэн байна лээ. Өөр ямар ямар хүмүүст өгснөө яг сайн санахгүй л байна. Ганц нэг мартсан хүн байгаа байх. Өгснөө мартсан гэсэн үг шдээ, түүнээс хүмүүсээ бол мартахгүй ээ. Хэ хэ.

Зураг дээрх ягаан болохоор өнөөх аяганы сальфетка. Ойрд нэхээгүй. Үсний боолтоо нэхэж дуусаад, зараад, баяжихаараа хэсэг сайхан амарч байгаад, шинэ утас авч байгаад нэхнэ дээ. Учир нь манай аяга таваг жаахан нэмэгдээд. Хэ хэ.

Баахан ном зээлчихсэн, дээрээс нь нэг найзынхаа гуйлгыг хийхгүй блогдоод сууж байдаг би ч...

5 comments:

БМР said...

өө кккк дээр фб дээр үсний боолт нэхэх талаар зураг явж байсан, хараад таныг бодож байлаа шд ккк ингэж нэхдэг байхдаа гээд

Ariuka said...

tanii naiz huuhen . tegeed tiim jaahan duudei gej oilgogdood ter neg uguulberiig hed dahin unshiv aa. hehe. nasnii duu bish nasaar duu geh baisan yumuu daa.bodvol japan heleer iimerhuu uguulbert の heregledeg baih daa.

byambaa said...

BMP mini ih bayarlalaa. namaig bodsond hehe.

Ariuka; hehe, zassand bayarlalaa. yanz yanzaar l oilgoh ni bn tiim uu, nasnii, nasaar, hehe

Anonymous said...

Iim aguu tom orond amidarch bj usnii boolt moolt geel yun aar saarhan yum yarij bichij setgenev dee.

byambaa said...

Анону: хэхэ, аугаа зүйл чинь их л бага, жижигсажиг юмнаас эхлэнэ шүү дээ.

бид харин хэтэрхий том том яриад, жижиг сажиг зүйлээ харахгүй байгаа байхаа...