Wednesday, January 11, 2017

Зүйр үгийн ном

Ийм ном уншаад. Зүйр үгийн ном. "Хэн ч мэдэхгүй дэлхийн зүйр үг".

Дэлхийн, олон улсын гэдэг үг харах л юм бол сөхөж хардаг гэж байгаа. Тэр дэлхийн, олон улс дотор нь Монгол гэдэг зургаахан үсэг байх нь уу үгүй юу? гэж.

Манай Тэмүжин өвөө "Мон" гэдэг үг л харагдвал заавал сөхөж хардаг, эргэж хардаг гэдэг шиг.

Заримдаа хүссэн зургаахан үсэг минь байхгүй ээ. Сэтгэл нэг л гонсгор болно.
Энэ удаад харин зургаан үсгээ олж харсан. Бүр зүйр үгтэй. Гоё уу?

"Бурхан өршөө бутын чинээ сахал урга". Бүтнээрээ ингэж хэлдэг юм байна шүү дээ.

Би бол "Бурхан өршөө, буянтай айлын бэр болоорой", "Бурхан өршөө бух бензтэй айлын хүргэн болоорой" гэж л сонсож байсан юм байна. Хэ хэ. 

Ө үсэгтэй фонт байхгүй байсан бололтой. О үсгээр бичигдчихэж.

Хөөрхөн зурагтай байна уу? Хэ хэ.

Утгыг нь бас тайлбарласан байна. Та нар минь бол тайлбарлуулалтгүй биз дээ.

Орчин үед бутын чинээ сахал урга гэдэг хэсэг нь бараг хэрэглэгддэггүй гэжээ.

Бас нэг иймрхүү зүйр үгтэй хүүхэд багачуудад зориулсан ном байдаг юм, ажил дээр. Тэр номыг танилцуулсан эсэхээ санахгүй байна.

Нэг завандаа танилцуулна аа. Тэвчээртэй хүлээгээрэй...

Нэг хэсэг зүйр үг гэдэг буландаа их л бичдэг байж. Их ч гэж дээ, зургаахан бичлэг л байна. Хэ хэ. Сүүлийн хэдэн жил ерөөсөө зүйр үг оруулаагүй байна билээ. Сэргээнэ ээ гэсэн бодолтой л яваа. Амжилт өөртөө...

2 comments:

БМР said...

бутын чинээ сахал урга гэж зөндөө сонсож байсан, буянтай айлын бэр болоорой ч гэж хэлдэг байсан, сүүлдээ өөрсөдөө зохиогоод бондойтлоо таргалаарай гээд эгч нартаа хэлдэг байлаа шд хэхэ

byambaa said...

tiim uu, bi barag sonsoj bgaagui yum bilee. butiin chinee sahal urga gdgdiig ni.

hehe, bondoitloo targalaara gdg chin jaahan beleg demberelgui yum bnaa.

ter buyantai ailiin ber, buh benztai ailiin hurgen gej goy bgaazdee hehe.