Monday, January 23, 2017

Цас цас цас

Урд орой нь хав хар байснаа өглөө сэрээд харахад цав цагаан.
Нэг тийм хөвсөлзсөн, зөөлөн цас. Яг л ийм цасаар цасан өвгөн хийгээд, цасаар байлдаад л гүйж баймаар.
Даанч бид ажилтай албатай улс яахав. Гэснээс бага зулзага бид хоёр амарч байгаа л  даа. Яасан гэхээр ханиад хүрсэн. 5 хоног амрах ёстой. Хагас бүтэн сайн таарч, миний ажлаасаа чөлөө авах өдрийн тоо хоёроор багассан. Сайн охин. Хэ хэ.
Том зулзагаа албанд нь хүргэж өгөх гэж явахдаа дарсан зураг. 15 минут явдаг газар хэдэн ч минут явав? Маш болгоомжтой явахгүй бол халтиргаа ихтэй.
Зайрмаг юм уу хайшаа юм. Хэ хэ. Машиныхаа цасыг буулгана гэдэг маш том ажил шүү дээ. Энд тэнд л машиныхаа цасыг арилгасан хүмүүс. Урт урт усны гутал өмссөн.

Хойд нутгаараа бүр ч их цастай байх шиг байна. Дээврийнхээ цасыг буулгах гэж байгаад даруулчихлаа гэх настай хүмүүс.

Бага зулзагын ханиад эдгэрээд, орж гардаг болохоор аав нь цугтаа цасаар тоглоноо гэсэн. Би ганц нэг зураг дарах байх даа.  Хайлчихгүй л бол. Хайлахдаа ч хурдан шүү дээ.

3 comments:

  1. хөөх яасан их цас ороо вээ, япон цас ч алдартай шүү дээ тэ, би тэгж байгаад цас орж байхад халуун рашаанд нь орно доо гээд мөрөөдөөд л байгаа шд ккк,
    энд бас тавдахид гэрээс гараад ирсэн цав цагаан.. энэ өвөл эхлээд 2 удаа цас ороход унахтайгаа зэрэг шахуу хайлаад тэгж цагаараагүй болохоор бараг шоконд орсон. 4н хуруу лав орсон байна лээ, бусад нутгаар 50 см хүртэл орсон гээд мэдээгээр гарч байсан. Одоо гадуур сүүдэр газар бол бага сага халтиргаатай л байна..

    ReplyDelete
  2. гоё харагдаж байна.

    ReplyDelete
  3. BMP; hehe. tsastaid haluun rashaan bas l goy shuu, ormoor sanagdchihslaa, eruusuu yavj orloo hehe.

    Mom of twins; yag shineer orson uedee mash uzesgelentei shuu de. hailaad harlaad ireheeree muuhai te.

    ReplyDelete