Friday, January 20, 2017

Шинэ санаа

Та нарын гэрт нэи ийм лааз байдаг гэж бодож байна. Ялангуяа гадаадад амьдардаг бол гарцаагүй байх л ёстой. Хэ хэ.
Хүний газар их хааныхаа хөрөгтэй шилийг хаяхад хэцүү байдаг гээд л нэг хэсэг их бичигэдсэн дээ. Яг л тэрэн шиг, энэ лаазыг хаяхад бас л их зүрх зориг хэрэгтэй.

Тэгээд би зүрх зориг хүрэхгүй, ингээд нэгэн мэргэн санаа олж байсан минь энэ. Нэхмэлийнхээ зүүг хийх. Хос зүүнүүдээ хийнэ гэсэн үг. Дэгээ зүүнүүдээ өөр уутанд хадгалаастай.

Монголд элэгтэй уулын хэд маань ийм лаазыг яаж ашигладаг гээч. Таглаанд нь нүх гаргаад задгай мөнгө цуглуулдаг сав болгосон байсан. Хамгийн том 500 иений мөнгөн тэмдэгт орох нүх гаргаад л болоо. Хөөрхөн шийдэл байна уу?

Би дараа ийм лаазтай болохоороо бас тэгж ашиглана гэж бодож байгаа. Дүүртлээ овоо хэдэн жил болно оо доо тэ. Тэсэхгүй наана нь онгойлгоод байхгүй л бол. Дүүрээд онгойлгоход маш их хуримтлал үүссэн байх байхдаа тэ.

Одоо гол нь дахин ийм лаазтай архи бэлгэнд авахаа хүлээх. Хэ хэ.

Ингэхэд хэд хоног архи зарахыг хориглосон гэсэн тэ. Хорио тавигдахаар юм үзээгүй юм шиг дайраад байв  аа, ухаантайхан байна шүү.

Угтаа идээний дээж архиа маш л зөв хэрэглээд явбал эм юм байгаамшд.

Энэ архинаас болж ямар сайхан хүмүүс хорвоогоос эрт хальж байна, амьдралаа алдаж байна? гээд л яриад хэлээд барахгүй.

Ар араасаа баяр ундардаг сарууд. Зөөлөн сайхан дарс, шар айраг гэх мэтийг хэрэглээд сурчихвал ч хэрэгтэй дээ. Би эндээс үглээд л байгаа, үгийг минь авах хүмүүс цөөхөн л дөө.

Гандан буурахгүй, ад болтлоо л үглэнэ дээ, хэхэ.

3 comments:

Piglet said...

Уудаг хүмүүст бол 2-ын хооронд их мөнгө үрж байснаас хэд дахин бага мөнгөөр архиа аваад хурдан согтох нь чухал байдаг гэж нэг хүн надад хэлж байж билээ. Дарс, шар айраг чинь согтохын тулд олныг авна, их мөнгө үрнэ гээд намайг нэг үглэх үед тэгж хэлж байсныг ерөөсөө мартдаггүй юм. Тэгж их үрдэг мөнгө нь алга гээд уурласан шд над руу хэхэ.

БМР said...

яасан олон зүүтэй юм бээ

byambaa said...

Piglet; hehe. harin tiim yum shig bgaam te. hurdan l sogtoj bval yu ch uusan yahav humuus ih bgaad l hordood bh shig.

gehdee l uglej l bhgui bol. huuhnuud bid l uglehgui bol hehe.

BMP; hehe, heregledeg ni tsuuhun, suuliin 2 jil bol ogt heregleegui.

tanil jpn emee ugsiimaa. ihenhiig ni.