Thursday, August 02, 2018

Зуны даалгавар сөнөтүгэй

Даалгавар сөнөтүгэй гэж үглэсэн нэг охин байна. Хэ хэ.

Өглөөд 6:30 гарч өглөөний дасгалаа хийнэ. Тэр эрчиндээ найзуудтайгаа доргиод гадаа жаахан тоглоно. Халж эхлэхээс өмнө. Гэхдээ босохдоо год гээд үсрээд босоод ирэхгүй ээ. Аавтайгаа нэлээд юм болно. Хайргүй, дургүй, би унтмаар байна бла бла...

Харин орой нь болохоор аавдаа учиргүй хайртай хүн
-Охиныгоо юу ч гэж хэлж байсан сэрээгээд, босгоорой, хайртай шүү, дуртай шүү, үнсье бла бла...
гэж уяраана.

Орж ирээд төгөлдөр хуураа давтсан болно. Дараагаар нь даалгавраа хий гэж үглүүлэн байж хальт бичнэ. 5хан минут болоод л өнөөдрийнхөө хэсгийг дуусчихлаа л гэнэ.

Номын сан сайтай газар байгаагийнх номыг л харин сайн уншиж байна даа. Сүүлийн үед суут хүмүүсийн намтар уншаад байгаа. Мэдээж хүүхдэд зориулсан том үсэгтэй, зураг хөрөгтэй хөөрхөн, сонирхолтой бичигдсэн байна.

Зурагтыг ч бас сайн үзэж байна. Унтраа гэж үглэх л юм. Бага сургуульд ухаалаг утас барих хориотой тул гар утасны хэрүүл хийхгүй нь сайхан.

Хааяадаа нэг ганц нэг найз нь хонхдоод аваад гарна. Дугуйтай жаал зугаалж байгаад ирнэ. Эсвэл хорхой шавьж болоод гүйчихнэ.

Монголоос ирсэн хүүхдүүдтэй 2 өдөр уулзсан. Сүүлийн өдөр нь хөөрхөн тоглоод гүйгээд байсан. Монгол хэлнийх нь үгийн баялаг нэг ч гэсэн үгээр нэмэгдсэн байх гэж найдахаас...

Дунд нь бас тоглож наадах, уулзах учрах хүн тасрахгүй л байна. Хаа байсан Морокко улсаас нэг найз нь ирж уулзлаа  шд. Хэ хэ. Ээжүүд хамт ажилладаг байсан юм. Япон хүүхэн л дээ. Эр нөхрөө дагаад Морокко явчихсан. Нөхөр нь Морокко хүн. Ажлын газрын ганц нэг хүүхэнтэй нийлж идээд. Бүгд шахуу унаатай явж байсан тул уугаагүй. Исламчууд чинь бас архи дарс уухгүй их томоотой юм. Хи хи.

Яг одоогоор ханзны даалгавраа хийгээд сууж байна. Олон ханз үзээд явах тул аль болох цээжлүүлэх гэж хуулан бичлэг сайн хийлгэх юм. Бичгийн хэв нэг л болж өгөхгүй байгаа ч. Хэд баллуурдаж, хэд дахин бичих ч ханз байна. Энэ олон ханз дунд дуртай ханз, дургүй ханз гэж бас байна.

Даалгавраа амжилттай хийж дуусахыг хүсье дээ. Өөр ч чадах зүйлээр маруухан хүн чинь тийм ээ?

4 comments:

  1. ээж аав эгч дүү 4т амжилт хүсье дээ

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, хичээнэ ээ, Халууныг л яайлтай? хэхэ...

      Delete
    2. хэлээд юухэв, энд саяханаас арай гайгүй боллоо шд. ямарч байсан 16ныг хүртэл өдөртөө 35аас буухгүй юм байна өө гээд санаагаар унаад байж байна кк, шөнөдөө бага багаар буугаад 25. шөнөдөө 25 болохыг хараад баярлана чинээ санасангүй ээ

      Delete
    3. пөөх, наана чинь бас айхтар халж байгаам байна. манайд 38,5 хүрээд эртээд. гадагш гаралтгүй. за солонгос японд хичээцгээеээ 2улаа. хэхэ

      Delete