Tuesday, August 21, 2018

Ургацын далай

Эртээд уулынхан минь өгч явуулж, өөрсдийнх нь тарьсан зуны ногоо. Намайгаа эрхлүүлж, ийм ч ногоонд дуртай юм байгаам, тийм ногоонд дуртайн байгаам гээд л өгсөн гэнэ. Бас сармис байсан, зураг аваагүй байна.
Тэдгээрийг нь их эд амархнаар болгож идэв. Хаш ногоог зузаахан хэрчээд гүнжидийн тосонд шараад багахан лавс цацаад л болоо. Эрдэнэ шишээ хувааж чанаад л болоо. Чихэрлэг амттай тул элдэв амтлагч хэрэггүй.

Улаан лоолио угаагаад л түүхийгээр нь иднэ. Өргөст хэмхээ хааяаад угааж хэрчээд, бага зэрэг давс цацаад иднэ. Заримдаа цуу энэ тэрд дарж байгаад иднэ.

Халуун тул, гялс л идэж дуусгахгүй бол, дорхноо муудчихна.

Энд хүмүүс нь тухайн улиралдаа тариалсан ногоо, жимсээ идэх сайн гэж үздэг. Өвөл тариалсан ногоогоо өвлийн цагтаа л иднэ. Түүнээс зуны ногоог хүчээр хүлэмж энэ тэрд тарьсан бол дэмий гэж үздэг юм билээ. Учир гарсан өртөг, зардлаасаа болоод үнэтэй, дээрээс нь элдэв бордоо энэ тэр хэрэглэсэн байдаг гээд.

Алим их үнэтэй байгаад уур хүрээд байна аа. Хэ хэ. Намар, өвөл жаахан хямдардаг юм. Хойд нутгийн алим ч салахын аргагүй амттай байдаг.

Гэх мэт, хоол унд, ногоо цагааны соёлоос эднээс суралцах зүйл ихтэй юм аа...

Мэдээж биднээс суралцах зүйл ч эдэнд их шүү...

2 comments:

  1. Гоё ургацын далай байна. Би өргөст хэмхэн дээр хэрчим болгон дээр нь жаахан утсан salmon загас дээрээс нь feta cheese тавиад снак болгоод тавьчихаар шуураад л алга болдог юм. Бас давс цацаад идчихнэ. Энэ харн хашийг өндөгөнд булхуулж шарж идэхээс өөр ид шидгүй л байдаг байсийн, гүнжидийн тосонд шарж идэж үзье байз.
    Алим яагаад үнэтэй байна? Манай энд тэр bell pepper (capsicum) бүр ширхэг нь 6 дойлуур гээд уур хүргээд байгаа ойрдоо.

    ReplyDelete
    Replies
    1. Өргөст хэмх ч уг нь элдэвлэж байгаад идэхэм амар ногоо тийм ээ. Гоё санаа байна, дараа идэж үзнэ ээ.

      Өндгөнд булхуулж шарах чихь бас зүгээр санаа байна шд. хийж үзнэ ээ, хэхэ.

      Харин алим яасан юм болоо? Намар болохоор жаахан хямдрах байгаа...

      Delete