Monday, August 27, 2018

Өөрийн гэсэн өрөө

Амралтын өдрөөрөө уншиж эхлэв. Мэдээж тэр дор нь уншиж дуусна гэж байхгүй.

Эхнэр хүнд, ээж хүнд бас бус хийх ажил их байна аа. Тийм үү? Тэгэхээр ганц бие байхдаа болж л өгвөл уншиж байгаарай, охид бүсгүйчүүд минь. Охиддоо бас хэлнэ ээ, сурах үе чинь одоо, унших үе чинь одоо гэж. Ээжийгээ харж байгаа биз дээ? Номнуудаа уншиж амжилгүй, өрөөд л тавиад байдаг бла бла гэж...

Балга борголоо, дуртай чокогоо хажуудаа тавьж байгаад л эхлүүлнэ. Сүүлийн үед чоко идэх хүсэл эрс буурсан. Энэ өдөр ганцыг л идсэн.

За ер нь нэлээд ярьвигтай ном байна шүү. Нэг уншаад ойлгох эсэхээ мэдэхгүй л байна. Одоохондоо нэгдүгээр бүлгийг дууссан.

Гол санаа нь бол "эмэгтэйчүүд бидэнд өөрсдийн гэсэн өрөө байсансан бол бужигнуулж өгөх байсан даа" ? юм болов уу?

Одоогоор дуусгаж амжаагүй тул бас яг таг оноогоод хэлчих зүйл алга аа. Ямартай ч нэлээд ухаан зарж, ухаж төнхөж байж ард нь гарах төлөвтэй ном шиг санагдлаа.

Өөртөө амжилт, мөн уншигч олондоо амжилт.

Гэснээс саяхан нүүр номоос өдөр хэдэн ч билээ ном уншиж дуусгадаг гэсэн нэг залуу, нэг бүсгүйн ярилцлагыг уншаад, учиргүй атаархав. Хэ хэ.

Та нарын араас гэлдрээд л явъя дөө...

No comments:

Post a Comment