10 жилд энэ химийн элемэнтийг цээжлэх гэж бөөн л юм болдог байлаа. Бүрэн цээжлээгүй л төгссөн юм даг.
Тэгсэн одоо том зулзага цээжлэх гэж бас л юм болж байх шиг. Жорлонгийхоо хаалган дээр ингэж бичээд наачихаж. Хэ хэ.
Би хааяа бас хараад байна аа тэрийг нь. Цээжлэнэ гэж лөөлөө л даа. Өөр харах зүг байхгүй учраас л тэр. Хо хо.
Анги нь химийн сонгон. Хөвгүүд олон гэсэн. Тэрийгээ дагаад ангийнх нь үнэр танар өмхий гэсэн. Ха ха. Дугуйлан секцэнд явдаг банди нарын хөлсний үнэр л байдаг байх даа, хөөрхийс. Ккк
Томоо хүүхэдтэй ээж аавуудад амжилт...
Саруул ухаан
Saturday, May 04, 2019
Wednesday, May 01, 2019
Рэйва
Та бүхэн мэдээгээр сонссон байх тийм үү?
Япон улсад он тоолол нь солигдоод. Хэйсэй гэдэг тооллоос Рэйва гэдэг тоолол луу шилжиж, улс даяараа л хөөрлөө.
Бид яахав амьдралаа залгуулж байгаагийн хувьд хальт мэдээ энэ тэр хараастай. Гэхдээ жаахнаагийнхаа эрхшээлд тул зурагт барагтаа л үзэхгүй байгаа л даа.
Эд чинь тэгээд сүрхий улс болохоороо цэцэг энэ тэрээр он тооллоо бичиж мичээд жуулчид муулчдыг татаад байна. Орлого ч их байх шүү. Хэ хэ.
Энэ зураг дээрх цэцгийг уншваас "Тавтай морил Рэйва" гэсэн утгатай.
Үзүүлээд өгнө дөө, Рэйва гуайд гэж бодсон шиг сууна дөө...

Tuesday, April 30, 2019
Санаад
Төрсөн эмнэлгийнхээ хоолыг санаад аа. Хэ хэ.
Амт, шимт тэжээл гэж ярих юм байхгүй л сайхан хоол цай ирнэ шүү дээ.

Өдрийн хоол. Нэммээр л байсан. Хэ хэ. Нэмж болдоггүй нь тиймхэн. Амт гэж дажгүй.
Эхний өдөр хань ижил мөөгтэй шөл хийж ирсэн юм байна.
3 цагийн цайнаар ирсэн. Халуун сүү, жигнэмэг.
Өглөөний цай. Ийм жимстэй тараг өглөө бүр ирсэн байх шүү. Шөл их гоё амттай байсан.
Иймэрхүү тансаг хоол идэнгээ эмнэлэгт 4 хоноод гарсан. Амьдрал ундраад эхэлж байгаа юм...
Monday, April 22, 2019
Тансаг амт
Ээжийгээ ирсэн дээр нь гээд л эрхэлж өгч байна аа би ч.
Хөхүүл ээж байж хамаагүй л идэж ууж байгаа. Жирэмсэн байхад жин нэмэгдчихнэ, хүүхэд томорчихно гээд дуртайгаа идэж ууж чадахгүй байсан хүн чинь харин ч нэг идэж өгч байна. Хэ хэ.
Хайлмаг хайлуулж? идээд л. Арвайн гурил зууруулж идээд л.

Дээр мэхээртэй тос хольж өгсөн. Шар тос гаргаагүй. Шар тос хөвсөн үзэмтэй нь илүү тансаг амттай юм билээ. Хааяа нэг тэр мэхээртэй нь ядаргаанд сайн гэсэн шүү.
Шар тосыг нь талхан дээр түрхээд, эсвэл арвайн гурилтайгаа зуураад л идчихнэ.
Гэснээс дахиад жил гаран тэсэх ёстой зүйлийн минь нэг нь виногоо ууж болохгүй. Би бүр уумаар санагдаад хэцүү байгаа. Ха ха. Хөл хүнд байхдаа тэссэн шд ёстой. Ганц балгачихая гэхээр охид загнаад сүйд болж байгаа юм чинь. Эмчээс илүү охидоосоо айх гэж...
Дараа нөхөж ууна даа гэсэн хүн л байна. Хо хо. Надтай цуг уумаар байвал ирж ууж болно шүү. Ккк
Saturday, April 20, 2019
Жордан
10 жилд байхад Жордан ахыг шүтдэг байлаа шүү дээ. Яагаав өнөөх сагсны.
Тэгсэн одоо бага аниа нь сагсны дугуйланд явдаг баатар болоод. Өнгөрдөг бүтэн сайнд болсон сагсны дуйгалангийхны сурталчилгаа өдөрлөгт оролцсоныхоо дараагаар. Аавтайгаа хамт явсан юм. Тэгээд л сэтгэл нь хөөрөөд орохоор болчихсон.
Шалтгаан нэг: Ангийх нь нэг охин явдаг юм байна. 1 жил гаран болж байгаа гэнэ. Тэрнийг дагаж хөөрөх шиг болов.
Шалтгаан хоёр: Хань ижил хааяа завтай үедээ бөмбөг шиддэг юм. Тэгсэн энэ бага сургуулийн сагсны дугуйлангийн дасгалжуулагч багш нар нь таньдаг хүн их байна гэнэ. Охидын багийн дасгалжуулагч бүр манай хойд талын хөрш залуу юм байх.
Хөрш залуу маань манай хоёрыг харчихаад
-Ашгүй ирэв үү? Мөн ч их хүлээсэн дээ.
гэсэн гэнэ. Учир нь том зулзагыг минь орооч гэж ятгаад дийлээгүй юм хөөрхий минь. Том зулзага би спортод дургүй ээ гээд яваагүй, аав нь уг нь оруулчих гэж их үзсэн. Бүр дийлэхээ байгаад тэгвэл бассейнд яв гэж байж явуулж байлаа.
Хань ижил хөөрөөд, явуулаад үзье гээд. Ядаж бөмбөг залж сураг гэсэн. Би ч дотроо миний л ажил нэмэгдэж байна даа, хань ижил бол яавч зөөхгүй, оройтож тардаг хүн, би л махийх нь гэж бодсон ч дуугүй л байлаа.
Сонин дээрээ соохолзоно гэгчээр, дасгажуулагчдаа загнуулаад ирэхээр хошуу нь унжаад л ирнэ, тэр болтол нь хүлээхээр шийдэв.
Явж эхлэхийнхээ урд өдөр нь аавтайгаа гараад сагсны пүүз, шоорт энэ тэр худалдаж авсан. Нэлээд үнэтэй пүүз авчихсан байсан. Аав нь баярлаад, сагсчин охинтой болох ч юм билүү гээд гараа гаргачихлаа гэсэн. Ха ха.
Болтугай гэж ерөөе. Гэснээс одоо 3 дахь маамаагаа ёстой спорттой нөхөрлүүлэх юм гэсэн.
Гурав болон түүнээс дээш маамаатай ээж аав нар мандтугай, амжилт шүү...

Thursday, April 18, 2019
Нарлалт ба цэцэгс
Маамаагаа аваад хааяа нэг салхилдаг болсон.
Өвөөгийн ганц хийж чаддаг ажил нь маамааг минь салхилуулах. Хэ хэ.
Ээж минь бол бүгдийг чадагч. 60 чавганцын минь бүх ажилд туслана. Ачийг тань яаж хариулна даа...
Хааяа өөрөө авч гарахдаа цэцэгсийнхээ зургийг дараастай. Ойрд гэрээс гараагүй, ертөнцөөс тасарчихсан ч юм шиг санагдаад...
Цэцэгс харж нүдээ баясгасан шиг л байна.
Гадаанаа цэцгийн мандалгүй айлууд ингэж ваартай цэцэгсээр үүдээ гоёх нь их.
Тоглоомын талбайн гадна ургасан байв. Удахгүй нийтийн субботник болно, тэр үеэр хажуудах зэрлэгийг нь зулгаах байх даа...
Хажуугийн машины зогсоолын чимэг. Гэрийн минь хажууд болохоор бас манай гэрийн талбайг давхар чимчхэж байгаа юм. Хэ хэ.
3 хүүхдийнхээ дунд би хааяа сандарч байна шүү. Ядаж байхад эгч нар нь анги дэвшээд, шаардаж шавдуулдаг зүйл нь нэмэгдээд байна.
Шинээр дугуйлан секцэнд явмаар байна гэж сандаргаж энэ тэр. Ямартай ч туршилтын журмаар хэд хоног явах юм гэсэн. Ерөнхийд нь аавд даатгаад байгаа ч ээжийн оролцоо гэж зайлшгүй л шаардлагатай байх юм.
Хичээнэ дээ, чармайна даа, чадах юм чинь чадах юм чинь. Хи хи.
Monday, April 15, 2019
Ойр зуур
3 зулзагынхаа дунд эргэлдээд, дээрээс нь эмээ өвөө 2-н дунд бас эргэлдээд. Олон зүйл амжуулж байна аа.
Юу амжуулаад байна вэ гэхээр нэр хүндгүй 60 чавганцынхаа ажлыг л амжуулж сууна.
Хичээлийн шинэ жил эхлээд, том аниа нар анги дэвшээд. Эрэгтэй багш нар ангийг нь дааж авсан гэнэ. Том зулзагын анги нь түрүү жилийнх нь багш үргэлжлүүлээд дааж авч байгаа гэнэ. Бөөн баяр орж ирсэн. Учир нь өөрөө тэр багшдаа дуртай гэж жигтэйхэн тул.
Бага аниагийн ангид шинээр багш болж ирсэн шинэков залуу гэсэн. Сая 5 дахид нээлттэй хичээл болоод очсон чинь чангахан дуутай аятайхаан залуу байсан. Хэ хэ.
Ер нь хүүхдүүд ангийнхаа багшид гэлтгүй хичээл ордог бүхий л багшдаа дуртай байвал хичээлдээ ч дуртай байдаг юм байна шдээ.
Бага зулзага одоогоор үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж байна. Уйлах ажлаа л үе үе давуулан биелүүлчих гээд байгааг эс тооцвол.
Эмээ өвөө нарын хувьд гэрээ, монголоо санаж байгаа байх гэж таагаад би. Учир нь тэнд байнга орж гарч байдаг, хамаатан садан найз нөхдөөрөө нийлж даалуудаж, хөзөрдөж, орж гарч шуугиж байдаг улс. Энд хийх юм олдохгүй, уйтгартай л байх шиг байна.
Ээж минь яахав дэлгүүр хоршоо ороод ганц нэг зүйл худалдаж аваад овоо сатаарах юм. Аав минь жаахан уйдаад л. Өглөө оройд гарч алхаж л зугаагаа гаргаж байна. Болоогүй ээ, жингээ хасаж гуалиг болох гэж үзээд, өглөөд жин дээр зогсдог гэж байгаа. 2 кг хасагдсан байна гэсэн. Хи хи. Дулаахан өдөр зээгээ салхилуулдаг ажилтай л даа уг нь.
Удахгүй бас ажилдаа орох гээд л, яаж хөглөцгөөдөг юм байгаам...

Subscribe to:
Posts (Atom)