Monday, April 22, 2019

Тансаг амт

Ээжийгээ ирсэн дээр нь гээд л эрхэлж өгч байна аа би ч.

Хөхүүл ээж байж хамаагүй л идэж ууж байгаа. Жирэмсэн байхад жин нэмэгдчихнэ, хүүхэд томорчихно гээд дуртайгаа идэж ууж чадахгүй байсан хүн чинь харин ч нэг идэж өгч байна. Хэ хэ.

Хайлмаг хайлуулж? идээд л. Арвайн гурил зууруулж идээд л.
Дээр мэхээртэй тос хольж өгсөн. Шар тос гаргаагүй. Шар тос хөвсөн үзэмтэй нь илүү тансаг амттай юм билээ. Хааяа нэг тэр мэхээртэй нь ядаргаанд сайн гэсэн шүү. 

Шар тосыг нь талхан дээр түрхээд, эсвэл арвайн гурилтайгаа зуураад л идчихнэ. 

Гэснээс дахиад жил гаран тэсэх ёстой зүйлийн минь нэг нь виногоо ууж болохгүй. Би бүр уумаар санагдаад хэцүү байгаа. Ха ха. Хөл хүнд байхдаа тэссэн шд ёстой. Ганц балгачихая гэхээр охид загнаад сүйд болж байгаа юм чинь. Эмчээс илүү охидоосоо айх гэж...

Дараа нөхөж ууна даа гэсэн хүн  л байна. Хо хо. Надтай цуг уумаар байвал ирж ууж болно шүү. Ккк

4 comments:

  1. Anonymous1:34 AM

    Ээж гэдэг энэ амьдралын эгэл биш зүйл билээ.
    Хөхүүл болохоор элдвийн юм санагдаад бдгийн бх даа виноны тухайд. Би хөхүүл бхдаа вино уугаад маргааш нь л нөгөө жижиг нөхөр улаан эрээн болсон бж билээ хаха

    ReplyDelete
    Replies
    1. тийм үү, тэгвэл уухгүй гүрийнэ ээ. дараа л нөхөж уухаас ккк.

      Delete
  2. Уух эрхтэй болохоороо хэлээрэй. Гоё дарсаар дайлая :)

    ReplyDelete
    Replies
    1. за заавал хэлнэ ээ, гоё дарс гэж сонсоод арааны шүлс асгарч байна шүү... хэхэ.

      Delete