Monday, April 01, 2019

Сониноос, томоос том сонин

Нэг томоос том сонин дуулгах уу?

Бэлтгэлтэй байгаарай. Хэ хэ.

Ам бүл нэмсэн. Ингээд 5-уулаа болов оо. Бид.

Бага зулзага минь дунд зулзага болоод, шинээр бага зулзагатай боллоо.

10 сар та нараасаа нууж байгаад шинэхэн маамаагаа өлгийдөөд авчихлаа.

Шинэ хүнтэй, шинэ уур амьсгалтай, эмээ өвөөтэй бид хэд бужигнаад л, эрхлэлдээд л, би нь унтаад л, идээд л, хааяа л ингэж нет шагайгаад л байж байна даа.

За олоон жилийн өмнө дунд зулзагаа төрүүлээд. эндхийн төрөхийн сонин сайханг бичиж байсан болохоор энэ удаад бичих эсэхээ сайн мэдэхгүй л байна.

Эгчийнхээ төрсөн эмнэлэгт төрсөн учир үйлчилгээ нь ижил, хоол нь ч ижил байж магад. Ганц нэг л зүйл шинэчлэгдсэн байсан. Их зүгээр санагдсан.

Том хүүхэд байна, сайн алх, хөдөл гэж үглүүлсэн. Явцын дунд бас бус зүйл тулгарсаан тулгарсан. Хожуу төрөлт гэдэг чинь бас л хүсэхээр зүйл биш байна лээ.

Төрнө дөө гэж бодож байвал эртхэн төрцгөө гэж хэлье. Хи хи.

За бага зулзага сэрж байна, түр баяртай...

14 comments:

  1. Баяр хургэе. Ямар мундаг нуугаа вэ. Салхи ч сэвэхгуй шинэ хунтэй гээд ороод ирдэг. Маамуу ээж хоёр биеэ сайн бодоорой.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Харин маш сайн нууж чадлаа, хэхэ.

      За тэгнэ ээ, биеэ сайн бодно оо хө...

      Delete
  2. Яасан сайхан мэдээ вэ. Баяр хүргэе, биеээ сайн бодоорой.

    ReplyDelete
  3. Anonymous9:59 PM

    Хөөх, баяр хүргэе! Шинэхэн ээж, шинэхэн маамуу хоёр биесээ сайн бодоорой.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Шинэхэн маамаа хөөрхөн байна аа...

      Delete
  4. Anonymous3:04 PM

    4 sariin 1-nii bichleg baihiin. Ynen bol bayar hurgiye!

    ReplyDelete
    Replies
    1. Үнэн үнэн. Баярлалаа.

      Delete
  5. Replies
    1. Чи минь харин яг мэдээд байсан байна аа. хэхэ

      Delete
  6. Bayar xurgeyee, 3dax xuxued gedeg tom ajil shuu

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Харин маш том ажил амжууллаа. Одоо ч бужигнаж өгнө дөө...

      Delete
  7. Bayar hurgie. Unshaad l yavdag yum. 3 huuhed ch tomoo uurchlult yum baina lee shuu. 2 zulzagatai baisantai haritsuulahad maash olon bolchij baigaan. Bie sain bodooroi. Gol ni sain untaj baigaarai.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Харин тийм байна аа, бага аниатай л зууралддаг байсан бол одоо өнөөхөө тоохоо байсөөн хөөрхий.

      За тэгнэ ээ, сайн унтаж байна аа, мөн байнга уншдагт баярлалаа...

      Delete