Monday, March 30, 2009

Хонхны баяр



Охин минь цэцэрлэгээ амжилттай төгсөөд, дипломоо авчихсан. Дажгүй арга хэмжээ болдог юм билээ. Охин маань үдэлтийн дуугаа дуулчихаад ангидаа орохдоо уйлсан гэсэн. Аав нь хамгийн анх японоор А-ч үгүй ороход нь хүлээж авсан багштай нь тухайн үеийг дурсан ярихдаа уйлсан гэсэн. Ээж нь яахав тиймэрхүү хэрэгтэй үед нулимс гардаггүйм болохоор яагаа ч үгүй, инээгээд л сууж байв. Яагаад "уйлсан гэсэн" гээд байгаа гэхээр, ээж нарыг нь нэр заасан газарт албан ёсоор суулгачихдаг юм билээ. Тэгээд арга хэмжээ дуустал босохгүй. Аав нар камерчны үүрэгт гүйцэтгээд ард зосгож байдаг юм билээ.
Эрхлэгч нь нэг нэгээр нь дуудаж дипломыг нь өгнө, нэр нь гарахаар их л сүр жавхлантайгаар очиж гардаж авна. Баярлалаа гэж чанга цовоо дуугаар хэлнэ. Хувцаслалт нь мэдээж ёслолын хувцастай. Багш нар нь хар хослолоор жигдрэнэ.
Аав нар ерөнхийдөө гонж-той, ээж нар ихэвчлэн юбка, цагаан ковт, хар пиджактай. Харин энгэр дээрээ янзан бүрийн цэцэг хатгаастай тэр нь 1000-6000 иений үнэтэй.
Албан ёсны арга хэмжээ дуусахаар анги даасан 2 багшийг нь дагуулаад нэг жижигхээн газар орж ундаа ууж чихэр идэж, багш нарт нь баярласан талархсанаа илэрхийлж цэцгийн баглаа өгч харагдана лээ. Эцэг эхээс 1000 иен хурааж авна лээ, ундаа чихэр, цэцэгний мөнгө гэсэн байхаа.
Өө тийм, охины маань анги 37 хүүхэдтэй, тэдний 23 нь нэг бага сургуульд элсэн орох юм. Тэгсэн тэр сургуулийх нь хичээлийн эрхлэгч ирж үг хэлж байсан.
-Ийм хөөрхөн, цовоо сэргэлэн хүүхдүүдээ багш нар болон дээд ангийн ах эгч нар нь тэсэн ядан хүлээж байгаа гээд л.

Зураг2: Заалны зохион байгуулалт нэг иймэрхүү, энэ энгийн хувцастай хүүхдүүд нь дараа жил төгсөх хүүхдүүд. Ах эгч нараа үдэж байгаа нь...
Зураг1: Нэр дуудагдсан хүүхдүүд дипломоо авах гээд зогсож байгаа нь...

Товчхондоо нэг иймэрхүү, ойрд бичээгүй сэтгэл санаа эвлэж өгөхгүй л байна шүү...

6 comments:

  1. Хөөрхөн үйл ажиллагаа болдог юм байна.
    Тэр сургуулийн багш ирдэг нь бүр ч зүгээр юмаа.

    ReplyDelete
  2. Бум5:53 PM

    Охинд чинь баяр хүргье ээ

    ReplyDelete
  3. Сайн зохион байгуулдаг юм байна шүү.
    Баяр хүргье.

    ReplyDelete
  4. бүгдэд нь баярлалаа.

    ReplyDelete
  5. хөөх танай охины анги нүсэр юм байна. Манай бага хүүгийн анги 12 хүүхэдтэй 2 багштай, дарга багш нь ороод ирвэл тэгээд 3 багш л харгалзаад байгаа юм даа. Эндхийн цэцэрлэг гэхдээ үйлчилгээ аягүй сайн байгаа биз тийм ээ,

    Манай 2 хүү лав хоюулаа л эндхийн цэцэрлэгээр өсөн хүмүүжлээ.

    ReplyDelete
  6. Дамдаа: тэх, эдний цэцэрлэгийн тухай би ээждээ байнга хэдийн, ээж маань мэргэжил нэг болохоор дуртай нь аргагүй сонсоно.
    хүүгийн чинь анги цөөхөн юм байнаа.

    ReplyDelete