Анхны уран бүтээлдээ жаахан тайлбар хийе. Тэр модны үртсээр хэвээ цутгахыг би хийгээгүй юм шүү, захиалсын. Ингэж захиалахад наах торго, даавуу, нүд, цавуу зэрэг зүйлс цуг ирнэ. 3 дахь зурган дээр харагдаж буй цаас шиг их биен дээр тоо заасан байна. Торго дурданг мөн адил дугаарласан байдаг юм билээ. Тэдэн номер дээр тийм өнгийн торгыг наана гэх мэт. Цутгамлыг тусгай мэргэжлийн улсууд хийдэг юм шиг байна лээ. Лавлаж асуунаа. Би бэлэн болчихсон мөртлөө нүцгэн байсан хонийг торго дурдангаар гоёж амьдруулсан л юм уу даа хэхэ. Зарим нэг улсуудад бүр хонио үртсээр хийсэн гэдэг ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье, тэгээд л хүмүүс миний урныг гайхаад байсан байна ш дээ, би энд хошгороод л сууж байдаг хэхэ.
Гэхдээ торгоор хувцаслах гэдэг ч амархан ажил биш байсан л даа. Тодорхой тооны бүтээлийг ингэж хувцаслах юм бол чанараас нь шалтгаалаад үнэмлэх авдаг гэсэн. Үнэмлэхтэй хүмүүс адаглаад түүгээрээ сургалт явуулах эрхтэй болдог гэсэн.
Уг нь бүр анхнаас нь хэвээ яаж хийдгийг нь мэдэж аваад, монгол хүүхэлдэйнүүдээ тэгж хийдэг болчуул тээ. Чанартай бөгөөд үзэмжтэй болно.
Манайхны модон хүүхэлдэйнүүд чанар муутай, хүнд бэлэглэхээс ч ичмээр дамшиг байгаам даа. Тэгсэн хэрнээ үнэтэйг нь яанаа, эдний энэ хүүхэлдэйнүүд адаглаад л дээл хувцас нь эх биенээсээ ханзарч унаад байхгүйм билээ.
Би 2 удаа л хүнд бэлэглэж байсан, бараг бэлэглэхээс өмнө л дипект гарч ирээд өөрөө нааж энэ тэр аргалж байж арай хийж далд оруулж байснаа саналаа. Тэрнээс хойш модон хүүхэлдэй авахаа больсон. Наашаа ирэх хүмүүст аваад дэмий дээ л гэж хэлдэг болсыш д.
Хадуурчихсан бөөн шүүмжлэл явуулчихлаа, гар урлалын хүмүүс бүү уурлаарай...
Wednesday, April 29, 2009
Monday, April 27, 2009
Анхны уран бүтээл
Дээрийн нэг бичлэгтээ кимэ коми хүүхэлдэй (kimekomi dolls-木目込人形) хийдэг нэг эмээгийн тухай хальт бичиж байсан даа. Гэрт нь 4 сарын эхээр очиж заалгаад тэр өдрөө дуусгаж амжаагүйгээ сая хагас сайн өдөр дуусгалаа шд. Анхных юм чинь жижгээс нь эхэлдэг баатар болсон чинь эсрэгээрээ жижиг нь илүү ур чадвар шаарддаг гэнээ. Эгчид их л амархан санагдсым л даа.
Зураг 4: модны үртсээр хийсэн эх загвар нь. Түүнийгээ зүлгүүрээр зүлгэж гөлгөр болгоно. Зүлгэх ажлыг охин минь хийсэн.
Зураг 3: Гөлгөр болсны дараагаар тусгай цавуу түрхэж торгоо наана. Зураас нүх рүү торгоо чигжэж өгнө. Торго болон даавууны зах нь мэдэгдэхгүй гэсэн үг.
Зураг 2: Иймэрхүү тусгай багаж хэрэг болдог юм билээ. Би багшийнхаа багажыг гуйгаад хэрэглэчихсэн.
Зураг 1: Хамгийн сүүлд нүдийг зоож хийгээд бэлэн болсон. Нүд нь нарийхан зүүтэй, хатгаад л болоо. Үүнийг бас л охин минь хийгээд, ээжтэйгээ хамтарч хийсэн гээд их додьгор аавдаа үзүүлээд байна лээ.
Эндээс өөр ямар ямар хүүхэлдэй байдгийг хараарай. http://www.win21.ne.jp/doll/
Wednesday, April 22, 2009
Юутай үнэн
Ажил биднийг уйтгар, дутагдал, хэрэгцээ гэсэн гурван лут гайнаас ангижруулдаг. Вольтер
Биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээ өргөнө. Гиппократ
Ямагт баатар байх боломжгүй, харин хүн хэвээрээ байх боломж хэзээд олдоно. Гёте
Харам хэтийдвэл гарз далалмуй
Шунал хэтийдвэл зовлон дуудмуй.
Ухаан уйтан хүмүүн
Уул мэт эрхэмсэг аж
Ухаант мэргэн хүмүүн
Далай мэт дөлгөөн аж.
Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй. Лихтенберг
Бидний аз жаргалын аравны нэг нь эрүүл мэндээс шалтгаалдаг. Шопенгауэр
Номноос салдаггүй хүний мэдлэг их
Нойрноос салдаггүй хүний зүүд их (Монгол ардын зүйр үг)

Tuesday, April 21, 2009
Сургааль
Манайд байсгээд л нэг эмгэн, нэг хүүхэн 2 ирж Есүсийн сургааль айлддын. Заримдаа ч залхуутай, заримдаа ч сонсоод л баймаар. Уйгагүй гэдэгий нь яанаа. Би хааяа хаалгаа тайлж өгөхгүй ээ, хааяа гэнэ алдаад тайлчихна. Аймаар бороотой өдөр ч явж л байдаг. Айл болгоны хаалга тогшоод л, хүмүүст ганц ч гэсэн сайхан үг хэлчих гээд л яваа сэтгэлийг нь бодохоор бас өрөвдөөд үүдээ нээчихдийм. Нэг тийм том жижиг ном барьчихсэн, тэрнээсээ энэ удаад энэ сургаалийг заана гээд л.
Өнөөдөр олж сонссон сургааль
賢い者たちと共に歩んでいる者は賢くなり、愚鈍な者と交渉を持つ者は苦しい目に遭う
箴言13:20
Манайхны сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл муутай нөхөрлөвөл могойн хорлол гэдэгтэй агаар нэгэн ч юм шиг. Гэхдээ тэр муу хүндээ бас зааж сургах ёстойм гэсэн. Тэхээр та бүхэнд бас дамжуулмаар санагдаад...

Monday, April 20, 2009
Бүүвэйн дуу
1. Дуучин Оюунтүлхүүр. Энд мэддэг нэг нь байдаг л юм билээ.
2: Японы дуучин Нацүкава Рими дуулсан байна лээ.
2: Японы дуучин Нацүкава Рими дуулсан байна лээ.
Wednesday, April 15, 2009
3-р салаа
10-н жилээ төгсөөд зөндөө удчихаж, ангийнхантайгаа ч уулзалдаагүй хэдэн жил болсым. Саяхнаас нэлээд хэдэн жил тохой нийлүүлж суусан ангийн охинтойгоо мэндээ мэдэлцэж чаталдаг болсым. Мэдээж ангийн тэр энэ хаана байгаа, хэнтэй сууж хэдэн хүүхэдтэй болсон гээд л ярих юм их. Тэгээд л санаж байгаа дурсамжаасаа оруулдымуу гээд л
Манай анги хэлний анги байсан тул банди цөөхөнтэй, 7хон "ширхэг" хэ хэ. Тэд нар нь бөөгнөрөөд 2-р салаанд сууна. 1 болон 3-р салаанд дан охидууд, гэхдээ дугуй дугуйгаа олоод суучихсан байсым шиг, одоо бодоод байхнээ. Миний суудаг 3-р салаанд дүнгийн хойноос хөөцөлдөөд байдаггүй, онц гарч гийгүүлдэггүй юмаа гэхэд бас ч гэж муугүй ЭХ ОРНЫ алтан 3, 4 гэсэн дүн авчихдаг, гүдэсхэн, тэгсэн хэрнээ бас шартай мөчөөгөө өгөх дургүй, сэтгэл санаа нийлчихдэг, даруухан бас галзуу, нэг тийм охидууд байдаг даа тийм л охидууд суудаг байж. Б-р эхэлсэн охидууд ихтэй, за байз ямар ч байсан 5 байна, миний санаж байгаагаар. Нэг Б охин хичээлээ өөрөө бичихгүй хажуу дахь Д-р бичүүлнэ, өнөөх нь ч гоё бичнэ. З гээд нэг охин, нэлээд ганган, тухайн үедээ их үнэтэй цав цагаан пүүз өмсөөд л, тэрийгээ байнга арчинаа. О бид хоёр франц хэлний анги байсан тул хүүхдийн ордонд дугуйлантай үедээ бид биенийхээрээ орж байгаа юмаа хамж иддэг байсан, манайх байнга шахуу элэг аваад тавьчихдаг, их ч шарж идсэн дээ... 3 ижил нэртэй Б-нүүд, бид нэрээр нь биш Х, П, Р гэж дуудна, одоо ч хэвээрээ. Р нь жижигхээн биетэй (би өөрөө тийм ч өндөр биш л дээ), гоё том нүдтэй, дурламтгай охин байсан юм даг. Бас нэлээд хэнэггүэй ээ. Дурласан залууг нь харах гэж гэрт нь очиж байсан санагдана. Р-ийнд бас очиж байсым байнаа. Манай хуучин байрны хажуугийн байранд, нэг үгээр хэлбэл эртний танилууд гэх юм уу даа. П-ийнд бас бөөнөөрөө очин байсым байнаа. Цагаан сараар ч билүү, эмэгтэй дүү нь гээд нээх хөөрхөн охин, эгчээсээ шаал ондоо, эгч нь гэж... хэхэ. Ж гээд охин их хөөрхөн хөөрхөн юбка өмсдөг байсан шиг санаад байхын, үгүй ч билүү, гэр нь Баянхошуунд байдаг, би хамт хэд хэдэн удаа гэрт нь очиж байсым байна. Гэхдээ сураг нь одоо ч байхгүй, тааралдсан уулзсан хүн нэг ч байхгүй, гадаад байгаа байхаа хэхэ. Тухайн үед ямар гар утас гэж байсан биш, байсан бол холбоотой л байх байсан...
Нээрээ бодоод байсан чинь би бараг бүгдэнгийх нь гэрт очиж үзсэн байхым, их л хэсүүлч байж дээ.

Sunday, April 12, 2009
Нээлт
4 сарын 8: Хичээлийн шинэ жилийн нээлт. Биеийн тамирын зааланд 2-6 ангийн хүүхдүүд зааланд эгнэж жагсана. Тэдний хоёр талаар тухайн дүүргийн дарга нар болон бас бус холбогдох хүмүүс цугласан харагдана лээ. Дохио өгөхөөр хэсэг хүүхдүүд өөрсдийн хийсэн зүйлээр 1-р ангийн бяцхан дүү нараа угтах бэлтгэлээ хийнэ. 1-р ангийн 3 бүлгийн хүүхдүүд анги даасан багшаа дагалдан зааланд орж ирэхэд алга ташин угтана. Эхлээд төрийн дуулал нь эгшиглэнэ, дараагаар нь сургуулийн сүлд дуу эгшиглээд л сүртэй л юм болдог юм байна. Бас хойморт нь төрийн далбаа, сургуулийн сүлд бүхий далбаа хадаастай. Захирал үг хэлнэ, хүрэлцэн ирсэн зочдоос үг хэлнэ, 6-р ангийн ах нар үг хэлнэ. Ингээд албан ёсны нээлт дуусаад, хүүхдүүд анги ангидаа орно. Эдний PTA (Parent-Teacher Association) гээч хурал боллоо. Эхлээд бөөнд нь баахан юм ярьж байснаа сүүлд нь анги ангиараа хуваагдаж нэг нэгнийгээ танилцуулаад, сугалаа сугалж хүн бүр нэг нэг бүлэгт хуваарилагдлаа. За за энэ талаар тусад нь бичьеээ. Арай хийж энэ хурал нь тараад хүүхдийнхээ ангид очиж баахөн л зураг дарлаа. Ширээн дээр нь нэрийг бичээд наачихаж. Охин маань хамгийн урд, яваандаа солиод байдаг гэсэн суудлыг нь. Багш нь мэндчилгээ энэ тэр хэлээд л, 1 жил хүүхдүүдтэй чинь хамтдаа хичээх болноо гэсэн.
Манайхан шиг багшдаа цэцгийн баглаа энэ тэр барьж очдоггүй юм билээ. Хүүхдүүд нь цэцэрлэгийнхээ төгсөлтийн баяраар өмссөн хувцастайгаа очиж байна лээ, учир нь тэр хувцас нь нэлээд үнэтэй дахин дахин шинэ хувцас авахад хүндрэлтэй. Ээжүүд дунд кимоногоо өмссөн хүн харагдана лээ, цэцэрлэгийн төгсөлтийн баяраас арай ялгаатай нь гэгээлэг өнгийн хослол өмссөн ээжүүд их байсан. Анхны үсэг заана гэсэн юм байхгүй тэр өдөр тэгсгээд тарчихсан. Тухайн өдрийн тэмдэглэж сүши энэ тэрээ иддэг гэсэн. Бид 3 бас яаж зүгээр байхав, тэмдэглэсэн.
Нээлт нэг иймэрхүү. Ялгаатай зүйлийг нь дараа дараагийн бичлэгээр
Subscribe to:
Posts (Atom)