Monday, April 27, 2009
Анхны уран бүтээл
Дээрийн нэг бичлэгтээ кимэ коми хүүхэлдэй (kimekomi dolls-木目込人形) хийдэг нэг эмээгийн тухай хальт бичиж байсан даа. Гэрт нь 4 сарын эхээр очиж заалгаад тэр өдрөө дуусгаж амжаагүйгээ сая хагас сайн өдөр дуусгалаа шд. Анхных юм чинь жижгээс нь эхэлдэг баатар болсон чинь эсрэгээрээ жижиг нь илүү ур чадвар шаарддаг гэнээ. Эгчид их л амархан санагдсым л даа.
Зураг 4: модны үртсээр хийсэн эх загвар нь. Түүнийгээ зүлгүүрээр зүлгэж гөлгөр болгоно. Зүлгэх ажлыг охин минь хийсэн.
Зураг 3: Гөлгөр болсны дараагаар тусгай цавуу түрхэж торгоо наана. Зураас нүх рүү торгоо чигжэж өгнө. Торго болон даавууны зах нь мэдэгдэхгүй гэсэн үг.
Зураг 2: Иймэрхүү тусгай багаж хэрэг болдог юм билээ. Би багшийнхаа багажыг гуйгаад хэрэглэчихсэн.
Зураг 1: Хамгийн сүүлд нүдийг зоож хийгээд бэлэн болсон. Нүд нь нарийхан зүүтэй, хатгаад л болоо. Үүнийг бас л охин минь хийгээд, ээжтэйгээ хамтарч хийсэн гээд их додьгор аавдаа үзүүлээд байна лээ.
Эндээс өөр ямар ямар хүүхэлдэй байдгийг хараарай. http://www.win21.ne.jp/doll/
Subscribe to:
Post Comments (Atom)
Гарын дүйтэй юм. Анхных нь ийм байгаа юм чинь цаашдаа ч гараад өгөх нь дээ. Сайн хийсэн байна. Хүүхэлдэйнүүдээс дутах зүйл алга аа.
ReplyDeleteХүүхэлдэй гэснээс иймэрхүү урлалын бүтээлүүдийг бэлэг дурсгалын зүйлд өгч байвал их зүгээр авсаархан байдгийн. Манай Монголд бэлэг дурсгалын зүйлүүд үнэхээр дутагддаг.
huuh buun avyas! ireeduid ch bas bna. manai ohin harchaad namaig hii gej shaardav. minii bagsh bolooch dee duhuuu????~~~
ReplyDeleteЮм хийгээд дууссаны дараа бас гоё байдаг шүү. Амжилт хүсье.
ReplyDeleteПөөх, уран хүн байна шүү
ReplyDeleteҮртэсээ зуурч байгаад ийм хэлбэрт оруулах юм уу?
ReplyDeleteyamar hoorhon yum be! hurganii hoorhon burjgar zoolon noosiig ih lag durselsen bn shd. yostoi uriin duitei busgui shuu.
ReplyDeleteamjilt husii.
sanasnaas tanai naad tottorisakyud elsen barimliin uraldaan bolj bgaa gesen uzsen u? tv r harsan chini lag goyo yumaa.
wow sempai yamar mundag yum beee. Laag goyo bolson bn shdee.
ReplyDeleteХөөх ямар мундаг юм бэ.
ReplyDeleteМанай нөхөр намайг товч хадаж байгаагаар ч төсөөлж чаддаггүй, ккк. Дургүйгээ хүрвэл би ёстой юуг ч чадна за юу гээд л би өөдөөс нь пээдийгээд л мууж байдаг юм.
Үнэхээр хөөрхөн болжээ. Манай том хүү бас их гарын дүйтэй шүү.
bugdeerend tnx. tailbar hiihgui bol ch...
ReplyDelete