Monday, July 27, 2009

Зуны амралт

Охины зуны амралт эхэлсэн. Сар гаран амрана. Хажуугийн сааданд өглөө 6:30-с радио дасгал хийдэг юм байна. Өнөөдөр эхний өдөр нь ширүүн бороо ороод дасгалаа хийгээгүй, харин ирцийн картан дээрээ тамга даруулаад ирсэн байна лээ. Ээж нар нь бас дасгал хийдэг юм болов уу гээд миний үстэй толгой арзайгаад байсан чинь ашгүй ээжүүд хийдэггүй бололтой. Нойроо л харамлаж байгаа м л даа. Хэ хэ.
Эндхийн бага сургуулийн тухай иймэрхүү маягаар бага багаар оруулахыг бодноо. Залхуу хүрэхгүй бол шүү. Ойрд их залхуу болж байгаа... Халаад урсах гээд байгааг ч хэлэх үү.
Зуны даалгавараа өдөр бүр бага багаар хийж бай гэж багш нь айлдсан юм шиг байгаам. Өдөрт жаахан юм хийхийн. Миний бодлоор бол нэг л өдөр бөөндчихмөөр... Бас зуны даалгавартаа өөрсдөө мэдээд нэг юм судалж ир гэсэн юм. Охин маань хорхой шавьж судлана гээд багшдаа хэлсэн гэнээ. Тэгээд өчигдөр борооноор чинь "бороотой өдөр хорхой шавьж яадаг вэ" гэдгийг судлахаар намайгаа чангалаад бороонд хорхой харж өнжив.
За нэг иймэрхүү, ээж нь түрүүлээд "галзуурчихгүйхэн" шиг зуны амралтыг дуусгахын төлөө тэмцэнэ дээ хэ хэ...

5 comments:

  1. зуны даалгаврыг хичээл эхлэхийн өмнөх өдөр хий гэж зурагтаар нэг нөхөр хэлээд бна лээ ш дэ хэхэ..
    бороотой өдөр мэлхий жаран хөлт ихсэх юм гээч тэднийг судлав уу? охин та 2 ..

    ReplyDelete
  2. chi ursahgaad bdag, bid n jivj ursahgaad bdag yadag zun bna aa, tee. huuhduuded bol ih goy idvehtee amralt bdag bhaa.

    ReplyDelete
  3. Guiee, ene busad uls ornuud yaj ingej huuhduudee humuujuulj chadaad baina aa, ain?

    ReplyDelete
  4. Anonymous10:10 PM

    аан, өөрөө их үлгэр жишээч ээж юм, би бол тэр чигт нь хаяаский, ханз манз мэдэхгүйг хэлэх үү.

    эд нар гэхдээ хүүхдийг ядаргаа болгох гээд байгаа юм шиг санагдаад байдаг юм аа, байнга л дараастай. Юу хийлгэдэг юм, дан л сургууль руугаа л шогших юм байна шд. ядаж л усан бассэйнд оруулна гээд салахгүй юм, нэг бодлын залхуутай ч юм шиг, хэ хэ хэ. Дамдаа

    ReplyDelete
  5. Сайн байна уу, Бямбаа

    Блогын баннераа солилцох уу?

    marketing@tedy.mn

    blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49

    ReplyDelete