Өнөөдөр охины минь хичээл эхлэж санаа амарлаа. Өдөр нь би унтана уу, сэрнэ үү, номоо уншина уу, иднэ үү ууна уу хэнд ч хамаагүй дураараа дургиж болно. Хэ хэ.
Юу хүзүүгээр ороосон бэ гэхээр байна ш дээ, ингэсийн.
Охин маань өдөр бүр даалгавараа бага багаар хийгээд байсан даа. Тэрийг нь би тээршаагаад бараг хичээл эхлэхийн өмнөх өдөр хийчихэд болох юмыг гэж бодоод хүсээд байсан юм хүзүүгээр ороочихсон. Гэхдээ хөөрхий минь бичих даалгавраа бүгдийг нь аль эрт хийгээд дуусцан л даа. Юу нь үлдсэн бэ гэхээр зурагт өдрийн тэмдэглэл, хөдөлмөрийн хичээлийн даалгавар ямар нэгэн бүтээл туурвих, чөлөөт судалгаа болох өнөөх хорхой шавьжныхаа судалгааг бичих гэсэн 3 юм дутуу яваад л байлаа. Түүнийгээ өчигдөр хальт нулимстайгаа хутгалдаж байж дууссан. Өөрөө хийсэн байсан усан онгоц нь хөвж өгөхгүй, аав нь тусалж байна гээд бүгдийг нь шахуу хийсэн. Охин харин тэр хооронд дуг нойрондоо дугжраад л. Тэгээд гэнэт өөрийнхөө 10 жилийг дурсаад. Өөрөө хийж чадахгүй байж багшаа би хийе гэж авчаад ээжийгээ шөнөжин нойргүй суулгадаг байснаа, хормогч хийж байна гээд эмээгээрээ оёулаад багш эмээд чинь дүн тавих уу? чамд дүн тавих уу гэж байж нэг юм 4 тавьж байсныг дурсах шив дээ.
Эрэгтэй хүүхдүүдэд хатгамал ордог болчихсон. Багш нь манай авгайд баахан дүн тавьсан. Уул шугамандаа хүүхдээ шударга байлгая гэвэл өөрсдөөр нь л хийлгэмээр.
ReplyDeleteАнхны даалгавар хийхэд нь би хошуу нэмээд өөрсдөөр нь хийлгэ гэсэн чинь хөөрхий хоёр хүү минь шөнийн 2 цаг хүртэл суугаад мурий сайрга юм хийсэн. Багш нь С гээч дүн тавьчихсан. Тэгээд л арга байхгүй хууран мэхлэх үйл ажиллагаанд орсон доо.
Гэхдээ ач тусаа өгсөөн хөөрхий. Авгай маань овоо юм оёж сурах шинжтэй.
хэхэ чи охиноосоо муу байна шүү ккк
ReplyDeleteодооноос л хэцүү сонсогдож байна. Би ч гэсэн яг урд өдөр нь ээжээрээ хийлгээд л аваад очдог байж билээ. Ээж маань ч уран, гарын эв дүйтэй хүн байдийн. Харин би бол паг шүү дээ. Охиноо томрохоор хоёулаа хэнээр хийлгэнээ. Өөрөө хийдэг болгож сургах л ганц найдвар байна хэхэ
hehe ta odoo huuhdee hicheel hiijiihad ni hiilgehgui hehe balain
ReplyDeleteАмараа ах: 2 туулай буудаад зүгээр юм биш үү? эхнэр юм оёж сурна, хүүхдүүд А авна хэхэ
ReplyDeletesoulmate: кккк Хэлээд юүхэв би ч юм хийж өгч чадахгүй гологдоод л унах байх даа, буурал болсон ч чадуу ээж гэж дуулагдахааргүй ээж болох байхаа ккк.
Досу: ккк. харин тийм ээ, гэхдээ л...
Бүүр далд байгаа авъяас илэрдгийн.
ReplyDeleteЗургийн хичээл дээр 85 авсныг нь харангуутаа лааг заан зурчихаж байгаа юм чинь...