Японд хулс их урганаа. Хулсаар их ч олон юм хийнэ. Савх, таваг, үзэгний сав гээд л тоолж баршгүй. Байнга бороо орж байдаг юм болохоор хулс нь ихдээд сүйд болдог юм байх, тэгээд түүнийгээ тайрч хаяад баахан юм хийхээс гадна хавар 5 сард зулзаган хулс гарч эхлэнгүүт ухаж гаргаад чанаж амтлаад иддэг юм билээ.
Уржнан жилээс бид 3 монгол хэл сурдаг нэг шавийнхаа ногоо тарьдаг ууланд очиж зулзаган хулсыг нь түүдэг болоод байгаа. Эхлээд тармуураар? ухаж гаргана, тэгээд хальслаад газар дээр нь чанаад л цуу энэ тэрээр амтлаад иднэ. Мэдээж хажуугаар махаа шараад л... Нэг тийм амт гэхээр зүйл байхгүй ч амталчихаар бас дажгүй л санагдсан.
Энэ жил ажлын өдөр таараад би ганцаараа явсан. Аав охин 2 албандаа.
Мах энэ тэр шарж идсэнгүй, даруухан л өдрийн хоол боллоо.
Зургийг нь оруулах нь ямар ч тайлбараас илүү байх өө.
Зураг1: Ухаад гаргаад ирсэн байдал.
Зураг2: Чанаад хөргөж байгаа байдал, зүгээр л усанд чанана.
Зураг3: Ухаж гаргаад голоор нь хуваана. Тэгээд хальсална.
Зураг4: Жижигхээн шовойгоод ургаж байгаа байдал, яг л ухаж авдаг дээрээ байгаа нь. Цаана нь нас бие гүйцсэн хулснууд зөндөө...
takenoko...shar shar hiigeed zajluurtai goyo bdiimaa..
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeletePuuh, bi bol idej uzeheesee umnu bodmoor yum baina. :-)
ReplyDeleteТүмээ: хэлээд юүхэв. гэхдээ л эхэндээ сонин юм иддиймбэ гэж гайхаж байсан шүү хэхэ.
ReplyDeleteЦацрал: Юу бодно гэж?
Сонин юм байна даа.
ReplyDeleteХулсыг хүртэл хоол болгоод... гэсэн
Заяа: харин тиймээ, хоолонд юм юмыг л хэрэглэх гэж үзнэ ш дээ.
ReplyDelete