Sunday, March 13, 2011

Хүж дэлхий амгалан байг


Байгалийн гамшигаа гэж, үнэн аймаар юм даа. 5 дэх өдөр ажил дээрээ сууж байсан монголоос ээж минь залгалаа. Сонин юм даа тэр бүр гар утсаараа нэгжээрээ залгаад байдаггүй улсууд чинь гэж бодоод л хамгийн түрүүнд ээж аав нар минь сайн байгаа даа гэж санаа зовон утсаа аваад л шууд
-Яасан ээжээ, та нар зүгээр үү?
-Бид зүгээр, харин та нар зүгээр үү? Японд газар хөдлөөд энд монголд мэдээгээр гараад байна.
-Өө тийм үү, мэндсэнгүй. Бид сайн, орой залгая.
Нэг иймэрхүү яриа болоод л утсаа тасаллаа. Орой нь ТВ-гээ асааж мэдээ жаал харав. Гар утас маань хангинаж эхэлсэн дээ. Аав, ээж, хамаатан садан гээд л. Ажлаа тарж ирээд л мэдээ харсан чинь бүх сувгаар газар хөдлөлт, цүнамигийн талаарх мэдээ гараастай.

Эд нар хүүхдүүдээ бүр цэцэрлэгт байхаас нь газар хөдлөлт, гал гарвал яах талаар заагаад сард нэг удаа заалав ч үгүй сургалт явуулдаг улс байгаам. Бага, дунд, ахлах сургууль, бүх төрлийн их дээд сургууль, коллежууд тийм сургалт явуулна. Албан газар ч мөн адил. Гадаадын оюутнууд, дадлагажигч, ажилчдадаа хүртэл заавал тийм сургалтанд хамруулдаг юм. Айлууд нь юмыг яаж мэдэхэв гээд байнгын хүнс, бас бус зүйл бэлдээд тавьчихсан байдаг юм билээ. Мөн зурагтаар ч газар хөдлөхөд ийм ийм юм бэлдээд бэлэн байлгавал тийм ч юманд нь тустай гээд л гарч байдаг юм.
За баахан оршил биччихлээ. хэхэ.

Миний амьдардаг газар баруун япондоо ордог юм. Энэ удаагийн газар хөдлөлт зүүн япондоо болоод. Бид хэд нь одоохондоо нам тайван л байна. Гэхдээ л зурагтаар аймаар аймаар юм харахаар бас сонин болж байна шүү. Одоо түгшүүртэ байдал баг зүрэг намжаад, аврах, дутагдуж буй хүнс, ус, сураггүй буй хүмүүсээ эрж хайх зэрэг ажлууд өрнөөд эхэлчихсэн л байна. 2 өдөр уулзаагүй эх үрсүүд бие биенээ олж уулзаад л, амьд уулзалдсан баярын нулимсны хажуугаар орон гэрээ алдсаны харууслын нулимс холилдоод л. Мөн нэг залуу ингэж ярьсан. Гэрээрээ эхнэр 2 охин 1 хүүтэйгээ гар гараасаа хөтлөөд цүнамигаас зугтаад өндөр газар луу гүйсэн. Амжилгүй цүнамид өртөөд, том охиноо л олсон, бусад 3-ыгаа олоогүй байна, амьд байгаасай л гэж залбирч байна гээд уйлсан. Аймаар байгааз дээ. Би өөрийгөө оронд тавьж бодоод эвгүй болоод сувгаа сольсон ш дээ.

Газар хөдлөлтөндөө яагаа ч үгүй мөртлөө усанд автчихсан хотыг хараад, зөөлөн нь хатуугаа гэж үнэн юм даа гэж бодогдов. Эндхийн байшин барилгууд газар хөдлөлтөнд үнэхээр даваад гарахаар баригдсан байдаг гэж сонссон. Хаа нэг газарт газар хөдлөлт болоход дотор талын эд хогшил нурсан, эсвэл хана нь цуурсан зэрэг багахан хохирол байдаг юм билээ. Тэгсэн энэ цүнами хамаг хотыг нь үндэстэй юутай хээтэй нь арчаад өгчихлөө шүү дээ. Бид бас хэрэв цүнами орж ирвэл манай хот ч дорхноо л усанд автах байх даа гэж ярилцаад, өндөрлөг газар чинь билээ гэж хайж үзлээ. Манай хот япон тэнгистэй хиллэдэг юм, хэдхэн км яваад л далай шүү дээ.

Монголд байгаа хүмүүс нээрээ их мэдээлэл сайтай байсан шүү, хэхэ. Бидний мэдээгүй зүйлийг олоод мэдчихсэн. Атмын цахилгаан станц нь дэлбэрцэн гэнэ, бушуухан наашаа монголдоо ир гэж их олон хүнээс сонслоо. Настай хамаатнууд маань ээж аав 2луу утасдаад тэд нарыг одоо бушуухан ир гэж хэл гээд аав ээж 2ыг минь сандаргаад авсан байгаам. Киотод байдаг найзыг минь гэрийнхэн нь тэндээ ярилцаж байгаад ирүүлэхээр шийдээд байна, бушуухан наашаагаа ир гэж хэлсэн гэнэ лээ.

Аав минь нэг ярьсан чинь японыг магтаад л байна лээ. Яасан гэсэн чинь ард түмэн нь хий дэмий сандралгүй, тайван байж зөв шийдэл гаргах юмаа л гэнэ. Ийм үед чинь хэт их сандарч паанигт оролгүйхэн шиг тухайн цаг үеээ олсон зөв шийдвэр гаргах нь л хамгийн чухал байгаам шүү дээ гээд л. Засгийн газрынх нь удирдлагууд ч гэсэн ард түмэндээ хандаж тийм мэдэгдэл хийсэн ш дээ. Тэвдэж сандралгүй, тайван амгалан байж, дээрээс гаргаж байгаа шийдвэрийг дагахыг хүсч байна гээд. Тэхээр монголд байгаа та нар минь ч гэсэн хэт их сандралгүй, бас янз бүрийн цуурхалд авталгүй тайван амгалан байхыг хүсье.

5 comments:

  1. аюулгүй сайн байцгааж байгаа бол яамай, энүүгээр чинь сүртэй сүртэй юм л их гаргах юмөө, гэрийхэн чинь тэхээс ч аргагүэ, юу ч гэсэн take care!:-)

    ReplyDelete
  2. Anonymous8:16 AM

    Harin tiim. Stunamiin tuhai sonsonguutaa l ooriig chini Yapond baidag gej meddeg bolohoor sanaa zovj blog ruu chini orj uzsen chini yu ch baihgui baihaar ni nervegdchihsen yum bish baigaa gej sanaa zovj ahin dahin shagaij l blaa. Bumaa ahin blogoor damjij ordog heden blogchdig bas ch gej zugeer orhichihoj chadahgui bolchihoj dee. Bugdeeree amar amgalan baih boltugai. BM (CZ)

    ReplyDelete
  3. Аюулгүй байгаа нь болж дээ. Тэр гэр бүлээ алдсан залуугийн мэдээ зургийг харсан, дотор хачин болсон шүү. Яг голомтын газрынх мэдээ бол их хэцүү юм билээ. Үзэхээс ч нүд хальтираад. Ядаж байхад эртээд Японы өөрсдийнх нь хийсэн нэг балай кино үзчихсэн байсныг хэлэх үү. Тэр кино л биелээд эхэллээ гэж шууд бодогдож байгаа юм чинь.

    ReplyDelete
  4. Та хэд дажгүй байгаа бол ямай даа. Японы ард түмэн үнэн хүндэтгэл бишрэл төрүүлэм хаттайгаар гамшиг бэрхшээлийг давж байна.

    ReplyDelete
  5. Ta buhendee maash ih bayarlalaa, sanaa tavij , bas namaig martaaguid kkk.

    ReplyDelete