Том ээж аль 9 жилийн өмнө бага ээжийг төрүүлж байлаа шүү дээ. Тэгээд 2 дахь нь юм чинь ганц дүлээд л гаргачихна гээд пээдийгээд байсан чинь юу вэ? үхэнгээ алдсан шдээ. Бүхэл бүтэн 15 цаг гаран өвдөөд, сүүлдээ ямар ч тэнхэлгүй болоод... Аман дээр "эмчээ хийсвэр хийлгэеээ" гэдэг үг гарч ирэх гээд л байгаам чинь. Еэ тэр ардын маань "Үхэх төрөх 2 чинь адил" гэдэг үг их үнэн юм билээ шд. Том зулзагаа "шууд" л гаргачихаж байсан болохоор энэ удаад бас тийм л байх гэж бодож байсан юм. Одоо бодохоор л шууд гэдэс өвдөж байна ккк, гэхдээ мартчих байх дөө гэж. Нас ч залуу байна гэсэн юм яриад л.
За 9 жилийн дараах болохоор бараг анхныхтай адил гэсэн л үг. Бүх юм нь шинэлэг, нээрээ ингэдэг билүү, ингэж байсан билүү гэдэг асуултын тэмдэгтүүд ар араасаа цувраастай. Одоогоор мөөмөө идээд л, унтаад л, баагаад л, шээгээд л, үнэгчлээд л, уйлаад л, ганц нэг аан уун гээд л, гулигаад л байж байна. Бага ээжийн багын төрхтэй адил санагдсан. Гэхдээ хүүхэд байнга өөрчлөгддөг юм билээ. Бага ээж багадаа яг ээж байсан бол одоо яг аав болсон.
Аан тийм, өлгийдөөгүй, шууд хувцас өмссөн.
Том ээж зэрэгцэж унтаад л, юм л бол идэх юм эргүүлээд л байж байна. Төрөхөөсөө өмнө сүү орвол орно биз, орохгүй бол тэр л биз, бага ээжийн үе шиг идээд л байхгүйм шүү, гуалигхан байх минь гэж бодож байсан хүн чинь шинэ хүнээ хараад өөрийн эрхгүй сүү оруулах минь гэж бодоод л идээд байгаам чинь хэхэ. Тэр том ээжийн бүдүүн хадуун одоохондоо ер нь хэнд хамаа байнаа тийм ээ? Охин минь л хөхөөрөө байвал адаглаад өвчин ч бага орооно шүү дээ.
Yasan huurhun yum be bayar hurgye. Sain shingen yum uugaad baigaarai suu sain ordogiin ter gurilan ideh yum cookies ed nar suu oruuldag gej hudlaa shuu. Shingen yum uugaad, sain untaj amraad baigaarai
ReplyDeleteTuruh ch bas hetsuu shuu, dunguj tursunii daraa bol jiremsen hun harahaar l umnuus n halshiraad baidag, he he. Solongoo ohin ch hurdan tom bolno doo.
ReplyDeleteТийм шүү хүүхэд л эсэн мэнд өсч торниж байвал юун бид нарын бүдүүн хадуун болох манатай. Тэртэй тэргүй хүүхэд хөдөлгөөнд ороод ирэхээр араас нь хөөцөлдсөөр байгаад хацраа хонхойтол шуугдана дөө. Болж өгвөл хиймэл тэжээл битгий идүүлээрэй. Хөхөөрөө л хоолло. Цагаан будаа идэхээр сүү татардаг гэсэн нээрэн үнэн юм шиг байна лээ шүү. Хүн хүнээсээ болдог ч байж магадгүй.
ReplyDeletehehe, tom eejuushka biyee tordoo, yun pc mc ve. tsatsrag tuyanii hordlogotoi suu uildverleh geegui yu, gui ee mon sxan zavchiljee.
ReplyDeleteolon jiliin zaitai bol 2 gunjwd chini hoorondoo toglohgui yag l gants gantsuud shig tom eejiigee nooltsgoono doo yaana daa.
yooh 15 tsag gej bodohoos l dotor muuhairchiina, yaanaa. odoo zovj hashrahguimdaa..
Ойрхон шиг ханхүү төлөвлөхгүй бол, бас олон цагийн өвдөлт болох байх.
ReplyDeleteБага ээж яасан хөөрхий юм бэ?
шинэ хүнтэй болсонд баяр хүргэе. Өдрөөр л өсөөд байгаа биз дээ.
ReplyDeleteманай монголчууд хүүхэд гулгилаа гээд байдаг...энд америкт би орос америк бацкаануудыг бишгүй л харж явлаа, хөх юмуу угж өгсөний дараа цээжин биеийг нь тэгшхэн босгож бариад нуруун дээр нь аяархан цохихоор хий гарч хэхрэх юм билээ, оросоор бол отрыжка, англиар burp гэж нэрлэдэг. Энэ хийг гаргахгүй бол гулгидаг, үүнийг рефлюкс буюу ходоодны хүчил ихдэж дээшээ буцаж улаан хоолой түлдэгтэй адилаар нэрлэдэг юм байна лээ. Тэгээд хоолллонгуутаа хэзээ ч шууд хэвтүүлдэггүй...нэг рефлюкстэй хүүхэд угжаа идэхдээ уйлаад байсан даг, эд чинь хий багасгадаг зориулалтын тэжээл, угж, өндөрлөсөн дэвсгэр гээд үй түмэн юм зохиочихсон, 6 сараас хойш гайгүй болчихдог гэсэн. Манайхан тоодоггүй нь монгол хүний онцлог юм бол уу эд бол сүйд болцгоогоод л байх юм билээ...сонирхвол нээтээс үзнэ биз
ta nartaa manaihaar shagaisand bayarlalaa,
ReplyDeleteAltargana: end bas tegj hehruuldeg yum bilee, bi tomiigoo tegj hehruulj bsnaa sanadagguim, aimaar aimaar booljij bgaam shig guligaj bsniig ni l sanadag.