За энэ японд их халж байна. Нэг хэсэг дулаарч өгөхгүй сэрүүхэн байсан юм. Тэгсэн одоо шууд 30 хэсээс дээш халаад, хөөрхий муу ээжийг минь сандаргаж байна ш дээ. Зээ охиноо харах гэж ирсэн юм. Би чинь ажилдаа ороод завгүй болсоон. Өдөр нь цайныхаа цагаар очиж хөхүүлнэ. Тэх хоорондоо ходоод руугаа гялс нэг юм олж чулуудна хэхэ.
Ээжтэй минь хамт дүүгийн 7 настай охин цуг ирсэн юм. Сэтгэлийн хөөрлөөр япон явна гээд ирчихсэн, ирүүлчихсэн улсууд нэг нь гэрээ ээж аавыгаа санаастай, нөгөөдүүл нь охиноо санаастай л байх шиг байна. Хэлийг нь мэдэхгүй, идэж уух зүйлээс заримыг нь идэж чадахгүй гэх мэт асуудлууд байна. Аминдаа ганц нэг үг зааж өгөөд л байгаа. Хэл ам сугалчих гэсэн яасан хачин юм гэсэн, хоолоо олж идэж буй ганц хэлийг минь ккк.
Сүүлийн үед хүүхдүүийн дунд энэ дуу моодонд ороод, том охины маань амнаас салахаа байсан. Дүүгийн охин хамт дагаж дуулаад бараг сурчихсан. Томчууд бид ч бас дагаастай. Бүтэн сайн өдөр орой 9 цагаас гардаг драм. Их хөөрхөн, ээж нь багад хаяад явчихсан, аав нь өвчнөөр өнгөрөөд өнчирж хоцорсон 2 ихэр хүүхдийг аавынх нь сайн найз түр өргөж авдаг юм. Тэгээд л тэдний аж амьдралын тухай өгүүлсэн кино.
Яанаа ийм хурдан ажилдаа орчихож болж байгаа юмуу? Биеэ сайн бодоорой. Халуунд хөгшин хүн хэцүү хэцүү. Нээрээ наана чинь зун тэгэж айхтар халдаг юмуу?
ReplyDeleteNaraa: za, biee sain bodnoo, bayarlalaa.
ReplyDelete