Thursday, July 28, 2011

Яслид ороход

Эхлээд хотын захиргааны хүүхдийн асуудал хариуцсан хэлтэст өргөдлөө өгнө. Уг өргөдөл нь тусгай бөглөх маягт байна. Гэртэйгээ ойр ч юм уу, ажилтайгаа ойр 3 цэцэрлэгийг дугаарлан бичнэ. Ингэхээ цугт нь бүрдүүлэх бичиг баримт бол эцэг эхийн ажлын цагийн тодорхойлолт. Энд эцэг эхийн аль нэг нь ажилгүй тохиололд "хоикүэн буюу асран хүмүүжүүлэх газар"-т хүүхдийг авдаггүй юм билээ. Хэрэв ийм тохиолдолд "ёочиэн буюу сурган хүмүүжүүлэх газар"-т өгнө. Хоикүэн нь манайхаар бол цэцэрлэг юм шиг байгаан. Өглөө 7:30-с орой 18:00 хүртэл. Хэрэв ээж аав нь зайлшгүй ажилтай тохиолдолд орой 19:30 хүртэл өгч болдог. Ингэхдээ нэмэлт төлбөр шаардана. Харин тэр ёочиэн нь 10:00-16:00 хүртэл байдаг гэсэн. Мөн тусгай унаагаар ирээд авчихна, бас гэрт нь хүргэж өгнө. Ихэвчлэн өдөрт бага цагаар ажил хийдэг, нэг бол ээж нь гэртээ суудаг айл хүүхдээ өгдөг юм билээ.
Төлбөрийн хувьд орлогоосоо хамаарч хүүхэд бүр харилцан адилгүй төлбөр төлнө. Оюутнуудын хувьд орлогын татвар төлдөггүй учир их хямд гэж бодож байна. Ажил хийдэг би нь өндөр төлбөр төлнө, том охины төлбөр ч өндөр байсан.
Гадаад оюутнуудын хувьд нэг нь ч яахав оюутан, харин нөгөөх нь гэртээ байгаа тохиолдолд ойр хавийнхаа гадаад харилцааны төвд бүртгүүлээд япон хэлний хичээлд суудаг гэсэн бичиг авдаг юм билээ.
За нэг иймэрхүү, Заяа өөр сонирхож буй зүйл байвал асуугаарай, би мартсан байж магад шүү.
Өө тийм, энд бүр төрөөд 58 хоногтой хүүхэд авдаг цэцэрлэгч байна, Тэгээд 4 сартайгаас нь авдаг газар гэж байна. Миний бага чинь уже 4 сар хүрчихсэн шүү дээ. 2 сартай өгөх арай багадаад хөөрхий минь гэж, өрөвдөөд хэхэ. Одоо ч гэсэн яанаа л гэж бодож байгаа, гэхдээ ээж чанга байвал бүх юм болох байхаа тийм үү?
За тэгээд яслид хүүхдээ өгөхөд яадаг ийдэг тухай бичээд байхыг хичээнээ. Би шүү, миний дараа та нар шүү ккк

8 comments:

  1. chuups5:02 AM

    oo yamar aimaariin 2-toid ni ogson chin l yanaa gej bodood baisan shde. gehdee naana chin sanaa zovoh zuilgui biz dee end tsetserlegiin bagsh nar ch aimaar shu dee

    ReplyDelete
  2. Их хэрэгтэй мэдээлэл байна.
    Дүүдээ хэлье.
    Баярлалаа.

    ReplyDelete
  3. Оюутны гэр бүлийн хүн гадаад харилцааны төвд бүртгүүлээд япон хэлний хичээлд суудаг гэсэн бичиг авбал, хүүхэд нь хоикүинд орж чадах болов уу?

    ReplyDelete
  4. Chuups: tomiigoo bid bas mgld ogohod ih hetsuu bsn shde, eej ni dagaj uilaad l.kkk end gaigui bhaa, amidral ingej shaardaad bnaa, sanaagaar boldog bol odort l hamtdaa erhelj onjmoor bdiin, ajil hiij bhad nudend haragdaad l...

    Zaya: chadna, hamgiin gol ni doloo honogt teden tsagaas deesh ajilladag bol gesen zaaltiig ni davan bieluuleh heregtei. hicheelee olon tsagaar hiideg bh gesen ug.

    ReplyDelete
  5. Сайн уу Бямбаа? Би удахгүй Япон руу сургуульд явах юмаа. Наад Японы цэцэрлэг сургуулийн асуудал том проблем болоод байна. Манай охин 7 настай одоо очоод 2-р ангид орох байх, хүү 5 настай цэцэрлэг ч юмуу preschool ч гэдэг юмуу орох байх. Би энэ талаар ямар ч ойлголт алга байнаа. Эхлээд би очоод хөлслөх байраа хайж олно, хөлсөлнө. Дараа нь манай гэр бүл ирнэ, цэцэрлэг сургуульд орно. Тэр нь төлбөртэй байдаг юмуу? Би үнэгүй гэж ойлгоод байсан. Чамаас бүр имэйлээр маш дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. Болох уу?

    ReplyDelete
  6. Naraa: tegee teg.chinii ID yu ve

    ReplyDelete
  7. Naraa:bi add hiisen shuu, bi ihevchlen ofline bdg ch msg uldeegerei...

    ReplyDelete