Wednesday, October 19, 2011

Цахиур хагалнаа

Ямар ч авцалдаагүй гарчиг өгсөн шүү. Багын маань дээд үүдэн шүдний нэг нь цухуйгаад аа. Дээд доод шүдээ хооронд нь хавиралдуулаад байна. Шаамийж ирээд л, нээх хөөрхөн. Яслидаа бор хоол идэж байгаа. Энд гэртээ идэж үзээгүй хоолыг нь яслид нь өгдөггүй юм байна. Гэртээ тийм тийм юм идэж байгаа юу гэж асуугаад, идэж үзсэн зүйлээс нь эхэлж өгдөг юм байна. Жишээ нь гэртээ лууван, будаа, хулуу, алимны нухаш иддэг бол тэрийг нь л өгнө. Би өчигдар амтат төмс өгч үзсэн. Дуртай дургүй идсэн. Дээр мах шарж идэж байгаад нэг хэрчим мах хөхүүлцэн чинь ямар дуртай хөхөж байв аа, аргагүй л монгол хүн. хэхэ
Бантан өгдөг гээд хэлчихвэл ямар хоол вэ? энэ тэр гээд бөөн сүр болох байх даа. хэхэ. Би очиж зааж өгч энэ тэр. Яршиг яршиг,бантангаа гэртээ л хийж идэхээс...

6 comments:

  1. Anonymous11:17 PM

    Oolkon maamaad eruul enhiig husey

    ReplyDelete
  2. Anonymous11:59 PM

    хөөрхөн юм бэ, одоо тэгвэл багаас нь шүдэнд нь анхаардаг юм шүү, хүүхдийн шүд цоорохдоо хурдан болохоор дор дор нь цэвэрлээд л шүдийг нь цооруулахгүй эрүүл байлгавал байнгын шүднүүд ч цагтаа, гажиггүй ургана. одоо хуруундаа маарли ороож байгаад буцалсан цэвэр усанд дүрээд буйл шүдний өнгөрийг нь сайн цэвэрлэж байвал зүгээр байх, заримдаа шүд нь ургаж эхлэх үед сойз хэрэглэнэ гэж зөвлөдөг л юм. тийм тохиолдолд фторгүй оо хэрэглээрэй, хүүхэд өөрөө амаа зайлдаг болтол фтортой оо хэрэглүүлж болохгүй. хүүхдийн оонууд байж болох юм, тийм оонууд залгисан ч хүүхдэд хоргүй байдаг. хүүхдийнхээ шүдийг хэр тууштай зөв угааж өгөх нь танаас шалтгаална, уг нь дор хаяж 7 нас хүртэл нь эцэг эх нь зааж, угааж өгөх ёстой байдаг гэсэн. яваандаа бүх сүүн шүднүүд нь ургаад хоолоо зажилж иддэг болоод ирвэл хоол хүнсийг нь сайн зажлуулж идүүлж байгаарай, тэгэхээр булчин ч хөгжиж сүүн шүднүүдийн хоорондох зай ихэснэ, тэр нь дараа ургах шүднийхээ зайг бэлдэж байгаа юм. учир нь байнгын шүднүүд сүүн шүднээс том учраас. монголчуудын цагаан идээний бас нэг үүрэг нь энэ гэсэн шүү.

    охин нь хурдан том болоорой:)


    amethyst

    ReplyDelete
  3. 1 angid heden huuhed baidag um be? unheer ih anhaaral halamjtaimaa

    ReplyDelete
  4. Чи бантангаа заагаад өгчихөө, тэгвэл тэд нар чинь судлаад, ийм тийм гээд аюгүй бол судалгааны репорт хийж магадгүй улсууд шүү. кккк

    ReplyDelete
  5. Any: bayarlalaa.

    Shinetogol: ihee urt setgegdel uldeesend bayrlalaa. shudend bol ih anhaaral tavinaa.

    Zorigt8: orj gardagt bayarlalaa. mgld ochihooroo taniltsanaa. kkkk

    Jagaa: tiim shuu, ih hariutslaga ondortei.

    Zaya; tegdiimuu, sudlaad boon yum boloh bhdaa.kkk

    ReplyDelete