Thursday, December 29, 2011

Хонхот хүүхэлдэй

Амраад сайхан байна аа. 29-нөөс эхэлж амарсан. 4-нд ажил эхлэнэ. Багын цэцэрлэг бас 29-нөөс амраад, уг нь би нэг өдөр ч болох нээ албанд нь явуулчаад өөрөө гэртээ сайхан амарна даа гэж бодож байсан чинь талаар болсон хэхэ. 60 чавганцынхаа ажлыг хийгээд л байж байна дөө. Хүүхэд томрох ч лүд юм лаа гэдэг шиг л байна, хөдөлгөөнд орчихсон хүүхэд чинь зүгээр суулгахгүймөө. Юм түшээд босох гэхийн, тэгснээ юм мөргөөд л унахын, хэхэ. Аниа ээж 2 сандраад л, хоёр биенийгээ харж байхгүй яасым бэ гээд л ккк.
Том зулзага энэ дуун дээрх шиг хонхот хүүхэлдэйтэй байсын. Халуун наранд машинд байлгаад өнөөх нь хайлаад өрөөсөн тал нь хонхойчихсон гэсэн. Төрсөн өдрөөр нь нэг найзаасаа нэхэж байгаад авахуулсан ш дээ. Одоо хааяа бодохоор ичээд байдаг юм. Охинтой болохоор чинь авч өгнөө хэхэ.
Харин одоо багын минь хонхот хүүхэлдэй нь нээх хөөрхөн ш дээ. Дараа зураг оруулъя.

Долгионт жилүүдийн туужис

гэдэг нимгэхээн ном уншаад. Шаравын Сүрэнжавын бичсэн ном. Дурдатгал ном. Инээд хүргэсэн бөгөөд сэтгэлд үлдсэн хэсгээс орууллаа.

Б.Ренчин
Нэг үе эртний Эзоп шиг л ёгт юм бүхнийг Ренчин гуайтай холбон хэлцдэг байлаа. Нээрээ ч ёжилсон үг, бэлэн цэцэн хариугаараа хэнийг ч дийлдэг асан. Жижигхэн атлаа жинтэй шог үг нь аман цахилгаан мэт дороо тархаж Ренчин Бямбаев тэгж гэнэ, ингэж гэнэ гэж хүрээ хөдөөгүй хэлцдэг байлаа. Энэ бүхэн нь түүнийг орон даяар алдаршуулсны учир бараг л цэцэн үг болгоныг Ренчин гуайтай холбодог байсансан. Нэг удаа Ренчин гуай зохиолчдын хороогоор орж ирэв. Толгойдоо тавьсан дугуй малгайны товчлуур сиймийн буурал үс нь бултайсныг ажсан нэг нь өмнө нь гүйж очоод
-Ренчин гуай таны наад толгой дээрх чинь малгай юм уу юу юм бэ? гэсэнд дор нь хариу тавьж духайсхийн хараад ёжтой бүгтхэн дуугаар
-Миний энэ ч их эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай байгаа юм болохоороо малгай нь ч малгай л даа. Харин таны энэ ганган бүрхний доорх чинь толгой юм уу юу юм бэ гэж билээ.
Энэ нь яг л нөгөө циркийн шидэх банзны үзүүрт гишгэхэд нөгөө үзүүр нь ойдог шиг бэлэн цэцэн үг юм.Хэл сэтгэхүй хоёр ч холбоотой нь ч үүнээс илт байна. Оюутны танхимд лекц унших гэж орж ирээд гэнэт
-Хар хүн гэж юу болохыг мэдэх үү? гэсэнд сонин юм хэлүүлэх хүсэлдээ автан
-Мэдэхгүй ээ багш аа, лав л хар царайтай гээгүй байх гэж шуугилдахад духаа сэжисхийн буландаж хараад
-Хар мах идлээ гэвэл өөхгүй махыг хэлнэ. Хар салхи гэвэл цасгүй салхийг хэлнэ. Хар хүчээрээ хийлээ гэвэл хүрз зээтүү, тэрэг техник хэрэглэлгүй биеийн хар хүчээрээ хийснийг хэлнэ. Миний хар хүн гэвэл миний юм дангаараа гэснийг хэлнэ гээд нэг гарынхаа хурууг хумин, нөгөө гарынхаа алган доогуур шудран үзүүлж билээ. (Энэ хэсэг гэхдээ утгын жаахан алдаатай байгааз, дунд бичигдэлгүй орхигдсон байх, хэвлэлийн алдаа гэж хэцүүм дөө) Үгийн гарлын тухай ярихдаа нарийн юм руугаа орохын өмнө анхаарал татах юмыг шогтойгоор ярина.
-Хүй нэгдлийн үед чинь хүмүүс гэдэг чинь нүцгэн шалдан юмнууд явдаг байж шүү дээ.
-За тийм ээ багш аа.
-Тэгэхлээр өнөө нүцгэн юмнууд чинь зөрөөд өнгөрөхдөө нэг нь өдөөд байдаг байж. Тэгэхлээр нөгөөдөх нь халдаад авдаг байж. Ингээд өддөг юм гэдгээс этүгэ байгаад өтөг, халддаг юм гэдгээс халдуга байгаад халдага үүсчээ гэж ярихад танхимд инээлдэв. Өөрөө бол ер инээхгүй, тамхиа л ойр ойрхон угсруулж татна. Хэрвээ шуугивал дуугаа өндөрсгөх биш улам намсгана. Тэгэхлээр нь сонсох гэсэн хүмүүс нэг нэгнээ чимээгүй болгосоор танхим нам гүм болж гагцхүү багшийн яриа л дуулдана. Туваан сайдыг Ренчин гуайн хүргэн болсны дараа ийм нэгэн яриа дэлгэрсэн юм. Нэг өдөр Ренчин гуай элбэг дээлээ хэлхэлзүүлж ханцуйгаа намилзуулан хүрч ирээд нарийн бичгийн дарга хүүхэнд
-Би сайдад нэг албатай явна гэжээ. Сайддаа дуулгавал нэлээд халширч төвөгшөөсөн янзтай
-Чи намайг ажилтай байна гээд аргалж үз. Дараа л нэг авъя гэсэнд
-Сайд их ажилтай байна. Таныг нэг сайхан зав гаргаад дараа нь хүлээж авмаар байна гээд хэлээтэхсэн чинь
Албан газарт бол
Тарах гэж нэг цаг байдаг
Ард сайд хоёрт бол
Уулзах цаг гэж байдаг гээд дээлнийхээ ханцуйг сэгсрээд тухлан суув гэнэ.
-Явахгүй нь ээ, бараг ажил тартал хүлээх ухааны юм ярьж байна гэсэнд сайд
-За за оруулчих, одоо л уулзъя гэжээ. Ороод ирэхлээр нь өрөөний голд тосч очоод
-За аав та юу гэж явна даа гэсэнд алга дэлгэн бөхөлзөж
-Та бид хоёр
Ар гэртээ бол
Аав хүргэн хоёр
Албан газрын өрөөнд бол
Ард сайд хоёр гээд ширээний нь ар руу зааж гэнэ. Нэгэнт албаны юм ярих нь гэж ухаараад сайдынхаа ширээний ард суусны сүүлээр
-Та надад нэг бичил дуран хайрлавал болохсон болов уу гэхэд
-Юун бичил дуран, тэр чинь одоо юу сан билээ. гэтэл
-Манайхны хэлээр бол бичил дуран, танайхны хэлээр бол микроскоп гэдэг сэн билээ гэжээ.
-Та тэгээд микроскопоор яах нь вэ гэхэд нь
-Яахав, танайхны эрүүлийг хамгаалахынхны эрээнтэй бараантай явдлыг нэг дуранддаг юм уу гэж явна гэжээ.
Түүнчлэн нэг удаа С.Удвал гуайн өрөөнд хэрэг болгон орж ирээд
-Даргаа би танаар нэг оньсого таалгая гэхэд нь
-Юу юм бол доо гэсэнд
Төөгийн хэртэй биетэй
Төдүүл дээрээ үстэй
Хоёр махны хооронд холхиулдаг
Цагаан хөөсөөр цахруулдаг тэр юу вэ гэжээ.
-Ренчин гуай та настай хүн байж дандаа нэг ийм балай юм ярьж явах юм гэсэнд
-Дарга бас та дандаа нэг тийм балай юм бодож суух юм. Шүдний сойз гэж нэг тийм юм байдаг юм шүү дээ гээд гараад явчихжээ.
Бас нэг удаа
-Одоо энэ улсууд зарим нь намайг гэхийг "над"-ыг гээд байна. Тэгвэл чамайг гэхийг "чад"-ыг гэж байя л даа гэж ёжилсон билээ. Үүнийг өнөөдөр ч олон хүн санаж явууштай. Ер нь үгийг асар их мэдэрдэг, ямар ч юманд авташгүй хүн байж дээ.
-Ренчин гуай та зохиолч юм уу? орчуулагч юм уу? гэхэд
Бух хөгшрөхөөрөө
Хоршоонд очдог
Буриад хөгшрөхөөрөө
Хэлмэрч болдог. Тэгвэл орчуулагч юм байлгүй дээ гэсэн гэдэг.
Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ "дэнлүү" гэдэг хятад үгийг хэрэглэхээ боьё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ "лампа" гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрээ бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ренчин гуай
-Би нэг дуу дуулбал болох уу гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Тэгсэн чинь босё зогсоод
Арван тавны сар нь
Агаар тэнгэртээ лаампаг даа
Арван тавтай шоожуу нь
Аав ээждээ лаампаг даа гэж дуулсанд
-Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.

ККК хөөрхөн байгаа биз дээ

Monday, December 26, 2011

Бэлэг


Бичмээр зүйл их олон байгаа ч яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна өө. Ямар ч байсан бага минь алгаа ташиж сурсан ш д. Нээх эгдүүтэй, бид байн байн ташуулаад л хэхэ. Сантаа санаас бэлэг авсан их эдээ бага минь. Юу гээч, живх бас цайны аяга, хоолны аяга. Пээжинд хоол хийгээд халааж болно, унагаасан ч хагарахгүй. Ээж Санта юу авахаа мэдэхгүй хэдэн өдөр толгойгоо гашилгаснаа дэлгүүр ороод хүү хаа гэхийн зуургүй авчихсан. Тэхгүй бол 2-гоо гэрт нь үлдээж гараад өчнөөн цаг болчихоод байсан юмаа. Хамаг юм энэ аниагаас нь болж байгаан. Яг юу хүсээд байгаагаа Санта өвөөд хурдхан хэлчихгүй, 24ний өдөр "Санта гуай би ... юм хүсч байна" гэж захиа бичээд ёолкон дээрээ тависан шд. Би ч энэ ер нь Санта гэж ээж аав нь бэлэг бэлдээд байдгийг мэдчихсэн юм байна лдөө гэж хардаад л. Гэхдээ мэдчихсэн юм шиг байгаамаа, таньдаг хүмүүс Санта ирсэн үү гэж асуухаар нээх сонин болж ирснээ ирсэн энэ тэр гэж хэлээд байгаан. Мэдээгүй дүр үзүүлж, жүжигчээн бас.
Ээжид бас хардах нэг юм байгаам. Юу гэвэл аль зун ш дээ, май ээж энийг Сантад өгөх захиа шууданд хийчээрэй, уншвал унш унш гэж авсын. Тэр захиандаа DS гээч тоглоом хүссэн байсан. Сүүлд л өөрчлөгдөөд нэг ном болоод л яваад байсан юм. Ээж бол тэр тоглоомыг анхнаасаа л авч өгөхгүй л дээ. Учир нь авч өгчихөөд тэрийгээ нууж барих гэж, наадхаа боль гарч тогло, хичээлээ хий гэж бөөн асуудал болдог гэсэн. Тэртэй тэргүй манай томыг гэрт нь уях юм мундах биш. Зураг зурна, ном уншина гээд л.
Дараа томынхоо Сантагаас авсан бэлэгний зургийг оруулнаа.

Monday, December 19, 2011

Ухаарал

гэдэг дуу олж сонсоод. Ойрд Лхагваагаар амьсгалж байнаа би.

Sunday, December 18, 2011

Өө хөөрхий

Арсун ах их чухал мессеж үлдээсэн байна. Цаана чинь их удирдагч Ким Чен Ир таалал төгсөж гэнэ. Нээх сонин сэтгэгдэл төрсөн шүү. Би яг "Атаархах зүйл үгүй"-г уншиж байсныг ч хэлэх үү, их сонирхолтой санагдаад сав л хийвэл барьж аваад байсан юм энэ номыг. Тэр их олон хүнийг дарангуйлагч ингээд яваад өгөхөөр ард олон нь юу гэж бодож байгаа бол. Их олон хүмүүс сэтгэлээр унаж байгаа даа тэнд. Мөн их олон хүний зэвүүцэл нь төрж байгаа даа. Өдгөө ийм нийгэм оршин байдаг гэхэд итгэхэд бэрх...
Одоо түүний хүү нь өв залгамжилна, ямар арга барилаар улсаа удирдах бол? Гадаад бодлого нь ямар байх бол? Өмнөд солонгосчууд хэрхэн хүлээж авч байгаа бол?
Ямар ч байсан номоо уншаад дуусгаадхая.

Эцэст нь хэлэхэд Монголд төрж өссөндөө дахин нэг баярлаад бахархах сэтгэл төрөөд байгаа.

Saturday, December 17, 2011

Монгол ээж

Ийм дуу олж сонсов. Би ч бас монгол ээж ккк

Friday, December 16, 2011

Өө тийм

Бага зулзага минь 9 сар хүрчихсэн шүү, ёстой хурдан юм аа. Томыгоо төрүүлчээд байхдаа хурдан том болоосой гээд байхад цаг хугацаа явж өгдөггүй байсан чинь, одоо эсрэгээрээ...
Одоо мөлхөх нь хурдсаад л байгаа. Мөлхөж байснаа өөрөө суух, сууж байснаа мөлхөх гээд л ер нь өдрөөс өдөрт өсөлт хөгжилт нь нүдэнд ил байнаа. Тоглоомондоо хуруугаа хавчиж учиргүй уйлав. Нэг номныхоо арын хуудсыг урав.Ээжээрээ авахуулах гээд учиргүй дагадаг болов.

Унших гэж буй номнууд



За энэ хоёр номыг унших гэж байгаа. Гэхдээ "Атаархах зүйл үгүй"-г нь эхэлцэн. Дөнгөж эхлээд л аймаар санагдаад байгаа.
"Чонон сүлд" нь монголд айл болгоны номын санд их харагддаг болсон сурагтай байсан.
Уншихымсан гэсэн номнууд их байнаа байна. Блог хэсэж яваад л олж хараад, тэмдэглээд авчихдаг юм. Тэгээд л монгол руу ээж аав руугаа захина шүү дээ. Наашаа ирэх хүн олж байгаад л дайдаг юм. Шуудангаар явуулна гэхээр жаахан үнэтэй, тэр мөнгөөрөө зөндөө гоё гоё ном авсан нь дээр санагдаад.
Ажил дээрээ бас унших гээд тоочиглочихсон ном зөндөө байгаад байдаг...

Thursday, December 15, 2011

Цас болон вакцин

Бага минь халдварт саагийн вакцинаа хийлгээд. Энэ нь нийтийг хамарч тогтсон нэг өдөр зохион байгуулагдана. Үдээс хойш ажлаасаа чөлөө аваад, охиноо цэцэрлэгээс нь аваад. Тэгсэн охин хүүхдийн суудал дээрээ суув уу үгүй чарлаад эхэлсэн. Арай хийж вакцин хийлгэх газраа хүрч, вакцинаа хийлгэв. Гарч ирээд утсаа харсан чинь томын сургуулиас 2 ч удаа залгасан харагдана. Яасын бол доо гээд эргүүлээд залгасан харин том нь тэнд гэдэс нь эвгүйрхээд амрах өрөөнд унтаж байгаа, чадвал ирж аваарай гэнээ. За гээд л гарлаа. Тэгсэн бага бас л замын турш уйлаастай. Очиж томыгоо авчаад гэртээ ирж 2-уланг нь унтуулчаад сууж байна. Тэгсэн том бөөлжөнө гээд явсан чинь крант руу бөөлчихсөн байхымаа, цэвэрлэлээ шд.

Ядаж байхад цас ороод, нил шалбааг. Эндхийн цас чинь манайд хавар хааяа ордог шиг усархаг цас ордышд. Цас орохоор усны гутал өмсдөг бас. Миний усны гутал цоороод, хаячихсан, эртхэн нэгийг олж авахгүй бол гангарааны гутлуудаа будаа болгочихно.

Өө тийм, энэ удаагийн вакцин нь уулгасан. Миний багын шүлс их гоожно, гаргаад хаячихаагүй байгаа гэж бодоод л байж байна. Аз болоход эмч нь охины минь үзүүлдэг эмнэлгийн эмч таараад, далимд нь жаал жуул юм асууж энэ тэр. Том маань тэр эмчтэй нэг сэдвээр яриа таардаг юм.

Бас болоогүй ээ, хань ижил рүүгээ утасдаж эрт ирээрэй гэж хошуугаа унжуулаад авахаа мартаагүй. ккк. Их ажил амжуулсан хүн юм чинь...

Sunday, December 11, 2011

Ажил

хаялт болж байгаа гэнээ, манай монголд. Охин сонсоод яасан гоё бэ, амрах юм сан гэж авсан. Хэхэ.

Японд багш нар ажил хаях эрх байдаггүй гэнэ, тэр хэмжээгээрээ цалин пүнлүүгий нь төрөөс олигтойхон тогтоогоод өгдөг гэнэ. Таньдаг япон хүнээс мэдэж авлаа. Дэлгэрүүлж харъя байз.

Тээр жил 10 жилд байхад зуны амралт эхлэх гэж байхад багш нар ажлаа хаяад, бид чинь шалгалтаа ч өгөлгүй амарчиж билээ.
Гэхдээ тэр амралтыг би их үр бүтээлтэй өнгөрүүлсэн шд, гар хивс нэхэж сурсан. Хэсэг хугацаанд гар хивсээр өвчилж, гэртээ болон хамаатнуудыхаа захиалгаар олоон юм нэхэж өгсөн шүү, мэдээж цалинтай. Их урамшиж байж билээ. Одоо ч хааяа нэхэх юм сан гэж бодогдоод байдаг юм.

Та бүхэн ч гэсэн энэхүү ажил хаялтын хугацааг зөв зохистой, үр бүтээлтэй өнгөрөөгээрэй. Та нар шүү. Амжилт хүсье.

Шагай

За миний бие ойрд эндхийн бага сургууль явж монголоо сурталчлаад үнэн күүл байгаа хэхэ. Ер нь энд ирснээс хойш энэ ажлыг их хийлээ дөө. Сүүлдээ архагшаад нээх юм хум бэлдэж барихаа больцон байсын. Тэгсэн саяхнаас орос залуугийн хийсэн power point-г үзээд өөрийн хийснээ жаахан сэргээлээ. Хэдэн настай хүүхдэд, цаад сургуулийх нь хүсэлт энэ тэрээс шалтгаалж ярих юмаа бэлддэг юм.
Шагайгаа бол байнга л аваад явна. Гэснээс сүүлийн үеийн хүүхдүүд шагайгаараа хэр тоглож байгаа вэ, монголд байгаа блогчидоо? Би энд монгол хүүхдүүдийн тоглодог гээд л танилцуулдын. Тоглодоггүй бол тоглуулж байгаарай хэхэ. Гэхдээ миний том охин бас тэр бүр тоглоод байдаггүймаа нуулгүй хэлэхэд. Тоглуулах юмсан гэж их бодоод байдаг хэрнээ. Ерөөсөө өнөө орой гэрээрээ шагай нясланаа, хэхэ. Бага нь авч ам руугаа хийгээд хахах вий дээ. Эвий гэж, болидог ч юм уу ккк.

Friday, December 09, 2011

Сүлд мод


Ихэнх албан байгууллагууд сүлд модоо засах нь засаад эхэлчиж аль хэдийн. Энд гэртээ бараг засдаггүй юм, ганц нэг засдаг айл байдаг л гэсэн. Манайх 3 жилийн өмнөөс засаж эхэлсэн. Өнөө маргаашгүй засах гээд л байгаа. Зав болдоггүй ээ. засахаар ирж ёолгон дээр минь мөнгө тавиарай, хэхэ.
Багын минь явж буй цэцэрлэгийн хананд өлгөөстэй байсан гацуур мод, нээх хөөрхөн санагдаад зургийг нь авсын. Ингэж нэхэж бас болох юм байна гэж санаа аваад, нэхэх үгүйгээ сайн мэдэхгүй л байна. Наана нь өчнөөн нэхэх зүйл байгаа учраас, дараа жил нэхсэн ч яахав дээ.

Уншсан ном




Саяхан уншиж дуусгасан номнууд.

Танихгүйн эмэгтэйн захидлаас "Гэрээр хүмүүжүүлэгч" гэдэг өгүүллэгийг оруулсан болно.

Өглөөний хүн-ээс тэгж байгаад бичиж оруулнаа. Их таалагдсан. Монголчуудын маань "оройноос өглөө сэргэлэн" гэдэг л туйлаас үнэн санагдаад явчихсан. Бага багаар өглөөний хүн болноо. Бас япон хэл дээр нь уншиж үзмээр санагдлаа.

За энэ япон ном нь ажил дээр саяхан орж ирсэн ном. "Японд амьдарч буй гадаад иргэдийн одоо" гэдэг гарчигтай. Японд янз бүрийн аргаар амьдарч буй гадаад иргэдийн өнгөрсөн болон одоогийн байдлыг ихэнх хувийг эзэлдэг улсаас нэлээд хэдэн хүмүүсийг сонгоод аж амьдралынх нь талаар өгүүлсэн болно.

Thursday, December 08, 2011

Өө тийм

Багын минь дээд талын 3 дахь болон 4 дэх шүд цухуйцан, хөөрхий муу мэммэ нь хазуулаад...

Дээд шүднүүд нь том том, доод 2 нь нээх хөөрхөн жижиг л юм байна.

Удахгүй шүдээ угаалгахгүй, угаалга гээд "дайн" болох байх даа гэж...

Охид


-уудын минь урлагийн үзлэг 2 бүтэн сайн дараалан боллоо. Эхнийх нь аниагийх. Олон жилийн туршлагатай аниа ч нээх түүртэлгүй цовоо цойлгон дуугаар өөрийн үүргээ сайн биелүүлэв.

Дүү нь, хүн болсоор анх удаагийнх нь. Ойр хавийнхан маань тийм жаахан амьтан бас урлагийн үзлэгт орноо гээд л өхөөрдөөд байсан.
Юу үзүүлсэн гэхээр 0 насны хүүхдүүд нэг нэг цаасан тэргэнд сууж багшаараа чирүүлж тайзан дээр гарч ирснээ, багш нь нэрийг нь дуудахаар гараа өргөж, хайя гэж хэлнэ. Миний зулзага яахав, арай хэлд ороогүйм болохоор өөдөөс нь харсан олон хүний дундаас муу мэммэ-гээ л хайгаад байх шиг байсан. Ямар ч байсан уйлаагүй ээ, тэнд уйланхай бацаанууд зөндөө л байна лээ. хэхэ

Жич: Эдний цэцэрлэг сургуулийн урлагийн үзлэг нь бүх хүүхдүүдээ хамарч чаддаг нь таалагдаад байдын. Монголд би 10 жилийн сурагч байхад бидний хэдэн "арзаганасан, нийгмийн идэвхи сайтай, онц сурлагатан" энэ тэр гэсэн тодотголтой хэдэн хүүхдүүдийн дунд л урлагийн үзлэг эргэлддэг байсан, одоо ямар болсныг бүү мэд л дээ.

Багын минь тайзан дээр "унаж" гарч ирсэн тэрэг

Мөлхсөн нь

За бага маань 12 сарын 1нд анх удаагаа мөлхөөд. Гэхдээ түргэн шуурхай мөлхөхгүй байгаа ч ямар ч байсан хүрэх юмандаа хүрчээд л байна.

Намайг харчихаад мэммэ мэммэ заримдаа мамма мамма гээд үглээд байна.

Сая бас 2 хоног баас нь хатчаад баах гэж аймаар юм боллоо, тэр жаахан онжогоноос нь ямар муухай хатуу том баас гарав аа. Миний муу зулзага байдгаараа л чарлаад, ээж нь жаал сандарлаа шд. Шингэн юм сайн өгч байх хэрэгтэй юм шиг байгаан...

Цэцэрлэгт явж байгаа болохоор ханиадч нэг хэсэгтээ салахгүй нь бололтой. Хэд хоног нүд нь өвдөөд улайгаад л байсан. Эм дусааж эдгэсэн.

Хүн аргалдаг болоод байна. Тавчик энэ тэр барьж авснаа хүн лүү нэг харч малийчихаад л ам руугаа явуулж байх жишээний.

Аниа аав 2 нь үйлдэл болгоныг нь видео камерт бичиж үлдээх гээд л, ээж харин тэр хальсанд нь үнэн сонин янзын поозтой гарч байхым. 2 ч хальсанд амаа ангайчихсан унтаж харагдана лээ.

Monday, December 05, 2011

Боорцог



хийж зарсан шүү, өнгөрдөг бүтэн сайнд. Амласнаараа зургийг нь орууллаа.
Амт нь ч салахын аргагүй гоё болсон, хүмүүс ч дуртай худалдаж авсан. Ам сайтай байна лээ. Ер нь мэргэжлээ буруу сонгочихсон юм шиг байгаам ккк. Монголд очоод тогооч болноо.
Өө тийм, чамлахаар чанга атга гэж. Хийсэн боорцгоо бүгдийг нь зарчихсан.
Боорцгондоо нэр өгч байж зарсан юм байна, энэ нь бизнесийн нэг ухаан байлаа гэж. Монгол doughnut гэж нэрлээд, дээрээс нь нунтаг элсэн чихэр цацаад гоёчиж байгаам. Яахав дээ, японд ч гэсэн Жингис кан шарсан мах гээд нэг хоол байдын, биднийг мэдэх үү? монгол хоол гээ биз дээ? гээд байдым чинь. Хэ хэ
Дараа жил дахин энэ арга хэмжээ болох байх, хийж зарнаа, түрүү жил болоход нь анх удаагаа хийж зарсан юм. Тэгэхдээ дрожоо хугацаа нь дууссан дрож хэрэглээд эхнийхээ гурилыг хөөлгөөгүй, түүхийрээд байсан юм. Тэгээд дахин материал авч ахин зуурч байлаа. Алдаанаасаа суралцанаа гэж...

Thursday, December 01, 2011

Нэг мэдэхэд

12 сар гарчлаа шүү. Цаг нээрээ үнэхээрийн хурдан өнгөрөх юм даа. Түрүү жилийн өдийд чинь том гэгч нь гэдэстэй, эмч жингээ барихгүй бол таргалаад байна шүү гээд л. Сайн алх гээд л, тэгсэн аймаар хүйтэнд алхах хэцүү байсан гэж...

1 жилд юу амжуулсан байна? Их том юм амжуулсан байна. Монголын үрсийг нэгээр нэмсэн байна хэхэ.

Өөр бусад амжуулах зүйлээ 12 сард л багтаахаас...

Гэрээр хүмүүжүүлэгч Төгсгөл

Юу болов гэж хоёр охин айжээ. Эгч нь
-Би ээж рүү очъё. гэж эрс хэллээ.
тэр өчүүхэн ч эмээх шинжгүй ээжийгээ шийдэмгий харж багш хаачсан бэ? гэж шууд тулган асуулаа. Эх нь охиноо гайхан хараад
-Өрөөндөө байгаа байлгүй дээ гэж хариулав.
-Ор дэвсгэр нь хураалттай хэвээрээ, өөрөө алга. Манайхаас бүр өчигдөр орой явсан бололтой байна. Яагаад бидэнд хэлдэггүй юм бэ?
Эх нь охиныхоо хичнээн их ууртай асууж байгааг сайн анзаарсангүй. Охины царай цав цагаан болж аав руугаа гүйлээ. Аав нь багш хүүхний байсан унтлагын өрөөнд гүйж ороод гарч ирэхгүй зөндөө уджээ.
Эх нь сандарч байга бололтой. Охиныхоо уур хилэн бадарсан харцнаас нүүр бууруулна.
Эцэг нь царай зэвхийрчихсэн, захиа барьсаар гарч ирээд ээжийг нь дагуулан багш хүүхний өрөөнд дахин орлоо. Аав ээж хоёр нь ороод ямар нэгэн юм шивнэлдэв. Хүүхдүүд хаалганы цаанаас чагнах санаатай очсон боловч зориг хүрсэнгүй. Урьд нь аавыгаа тийм байхыг огт үзээгүй болохоор нэг л аймаар харагдав.
Эх нь уйлсаар тавгүй гарч ирэв. Айж гөлөрсөн хүүхдүүд өөрийн эрхгүй ээжийгээ шалгаав. Гэвч ээж нь хүүхдүүдээ сургуульдаа явцгаа, та нар хожигдлоо шүү гэж аашлав. Охидууд нь сургуульдаа дуулгавартай явсан боловч тэр өдрийн дөрөв таван цагийн хичээлийг зүүд шиг өнгөрүүлж юу ч ойлгосонгүй, хичээл тармагц гэртээ ааг амьсгаагүй гүйж ирлээ.
Гэрийн байдал хуучин хэвдээ байгаа мөртлөө хүн бүр нэгэн аймшигт бодолд автсан нь илт байлаа. Дуугарах хүн гэж огт байхгүй, зарц шивэгчингүүд хүртэл нэг л янзын болчихсон байлаа. Сургуулиас ирэхэд нь ээж нь яриагаа урьдаас зэхчихсэн бололтой тосож аваад
-Хүүхдүүд ээ, танай багш дахиж ирэхгүй болжээ. Тэр... гэж хэлээд таг дуугүй боллоо. Хэлэх гэсэн үг нь хоолойд нь тээглээд гарч өгсөнгүй. Охидын уур омгоор дүүрэн харц нүүр өөд нь цоргих мэт ширтэх учир худал хэлж зүрхэлсэнгүй. Дэмий л нүүрээ буруулан өрөөндөө бушуухан гүйж орлоо. Үдийн хоолноос хойш Отто гэнэт тэднийд иржээ. Түүнийг багш хүүхний үлдээсэн захидлын учир дуудсан хэрэг байж. Отто царай нь цонхийчихсон дэмий л ийш тийшээ гөлөлзөнө. Түүнтэй хэн ч дуугарахгүй зайдуу тойрч өнгөрнө. Отто байшингийн буланд шигдсэн хоёр охиныг үзээд мэндлэх санаатай дөхтөл нэг нь
-Надад бүү ойрт. гэж зэвүүн хэллээ. Нөгөө нь Оттогийн өөдөөс нулимав. Айж ичсэн Отто толгойгоо унжуулан тасалгаан дотуур холхиж байгаад алга болжээ.
Тэр өдөр хүүхдүүдтэй хэн ч дуугарсангүй. Хүүхдүүд ч дуугаа хурааж чаджээ. Сэтгэл нь түгшиж, царай нь цонхийсон тэр хоёр дуу шуугүй уйлж бүлцийсэн нүдээрээбие биеэ сэмхэн харж өрөөн дотуураа холхиж байв. Тэр хоёр бүхнийг мэджээ. Хүн бүхэн тэднийг хууран мэхэлж, хүн бүхэн бузар булай юм хийхээсээ буцдаггүй юм байна гэдгийг ойлгож авлаа. Үүнээс хойш эх эцгээ ч итгэж хүндэтгэхээ болив. Хэнд ч итгэх хэрэггүй юм байна гэж бодох болов. Амьдралын тэр аймшигт хэцүү бүхнийг тэр хоёр энхрий булбарай нуруундаа үүрч гарах ёстой билээ. Хүүхэд ахуйн таатай хөгжөөнт амьдралаасаа харанхуй нүх рүү нүдэн балай унах мэт боллоо. Өнгөрсөн аймшигт явдлын бүх хор уршгийг тэр хоёр бүрэн ойлгоогүй боловч оюун ухаан нь түүнд хадагдаж бүр залгихаар заналхийлнэ. Хацарт нь улаан толбо тогтон, харц нь ууртай болгоомжтой болжээ. Даарсан юм шиг ч биеэ хавчиж тогтож суух газраа олж ядна. Хүн бүхнийг тэгж ууртай хардаг болсон учир эх эцэг нь хүртэл тэр хоёр луу ойртохоо байжээ. Тасалгаан дотуураа дандаа холхидог болсон нь тэр хоёрын сэтгэл санаа эвдэрч сарнисных билээ. Хоорондоо үг сольдоггүй боловч тэр хоёрын чухам юу зовоон тарчилгаж байгаа нь хэн хэнд нь тодорхой байв. Тэр хоёрын энэ нулимс ч үгүй, үг дуу ч үгүй дотоод сэтгэлийн их шаналгаа аймшиг төрүүлж бусдаас тусгаарлана. Тэр хоёрт хэн ч үл ойртон, дотоод сэтгэл нь магадгүй олон жилээр цоожлогджээ. Орчныхондоо тэр хоёр үл өршөөгч дайсан болж хувирсныг бүгд мэдлээ. Өчигдрөөс хүүхэд биш болжээ.
Тэр хоёр ганцхан өдөр том хүмүүс болчихлоо. Өчигдөр орой харин харанхуй тасалгаанд хоёулхнаа байхдаа ганцаардал, талийгаачийн хоосон дүрс, тодорхойгүй ирээдүйгээсээ айх сэтгэл төрж байлаа. Нийтийг хамарсан энэ хэрэг түйвээнээс болоод өрөөг нь галлахыг мартсан учир тэр хоёр ямар нэгэн аюул заналаас хамгаалалт эрэх мэт ганц орон дээрээ даарч шахцалдан, хөгжиж амжаагүй хэврэг туранхай мөрөө бие биедээ нааж, бяцхан туягүй гараараа чанга гэгч тэврэлдэн унтжээ. Тэр хоёр ярьж үл зүрхэлнэ. Дүүгээ уйлахаар эгч нь тэссэнгүй уйлж эхэллээ. Тэр хоёрын хацар дээгүүр эхлээд нулимс дуслаар урсаж байснаа сүүл сүүлдээ бүр нарийхан горхи мэт хурдан урслаа. Тэврэлдэн хэвтээ тэр хоёрын мэгшин уйлахад хамаг бие нь доргин чичрэх бас харанхуй тасалгаанд нэг зовлонд учирсан нэг хүн уйлж байгаа юм шиг санагдана. Тэр хоёр ганцхан багш хүүхнийг өрөвдсөндөө ч биш ээ. Тэр хоёрт итгэлээ алдсан эцэг эхдээ гомдсондоо ч биш, харин өнөөдөр анх удаа аймхай нүдээр харсан, тэдний ирээдүйд хүлээж байгаа танихгүй аймшигт тэр ертөнц бие сэтгэлийг нь эзэмдэн авснаас ийнхүү гашуудан уйлжээ. Туулж гарах амьдрал нь тэдэнд зэрлэг догшин, балар харанхуй ой шиг аймшигтай санагдав.
Айх сэтгэл нь аажимдаа бүдэгрэн багассаар мэгшин уйлах чимээ намжиж, аяархан хурхирч эхлэв. Тэр хоёрын жигдхэн амьсгаа саяхан горхи шиг урсаж асан нулимстай нь адил улам улам нэгдэн нягтарч байв.

Төгсөв