Monday, November 05, 2012

Гао тосгон гүрү гүрү

гэдэг ном. Уг нь нэлээд дээхэн уншсан юм. Ядаж зургийг нь оруулчихъя гэж бодсон боловч жаахан ч гэсэн тодотгол хийвэл дараа нь юуны тухай гардгийг нь санах байх гэж бодоод.
 Манга буюу комик хэлбэрээр бичигдсэн.

Гао тосгон нь Ветьнамдаа хамгийн ядуу тосгон бөгөөд хүүхдүүд нь их хол сургуульд явна. 2500 хүн амтай. Бороо их ордог. Газар тариалан эрхлэх боломж ховор. Бэлэн мөнгөний орлого байхгүй. Уулархаг газар бусад тосгон дахь сургууль руу нь их бэрхшээлтэй.
Гао тосгонд сургууль барих төслийн явцад гарсан бэрхшээлтэй болон хөгжилтэй
тохиолдлуудыг тэмдэглэсэн ном.
Дүүгээ үүрээд сургуульдаа явах охидууд. Сургуульд явдаг болсноор бага багаар инээмсэглэдэг болсон жаалхүү. 
Хамгийн гол нь сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн хүүхдүүд.
Мөн амьдралынх нь өдөр тутмын хэв маягт жаахан л өөрчлөлт оруулчихвал их олон зүйл зөв гольдролдоо орчихоор.
Ногоо иддэг болох, гараа угаадаг болох гээд л...

Жич: гүрү гүрү гэдэг нь эргэлдэхийг хэлж байгаам.

4 comments:

  1. япончууд ийм сургамжтай ном зохиохдо гаргууд улс юмаа

    ReplyDelete
  2. Дэлгэрмаа Ерка: тийм шүү. эд нар аливаа юмыг задлан шинжилсэн, дүгнэсэн, сургасан зүйлдээ их сайн. Суралцах юмны нт нэг...

    ReplyDelete
  3. мхарин тийм юм аа олон японд сурдаг хүмүүсийнн блогыг уншиж байна .. бидэнд сурах юм ямар их юм бэ тээ ..
    энэ япончууд бас их гайхалтаймаа..
    чиний багыгаа төрүүлчихээд бичиж байсан сэдвийг би хайгаад олохгүй байнаалдаа
    чи бичиж л байсан байлгүй..
    тэрийгээ надад зааж өгөөч .. би тэрийг чинь уншмаар байна аа
    баярлалаа

    ReplyDelete
  4. DelgermaaErka: heleed yuhev ee. ednees surahiigaa suraad l yavah ni zuite gej bodood bdiin, gehdee ter bur heregjuulj chadkuu ee.

    yag yamar sedev yum boloo. emnelgiin tuhai? esvel arai uur.2011 onii 3 saraas hoishhi bichleguudiig uzvel bh yum bolov uu, haisan sedev chin.

    ReplyDelete