Sunday, February 03, 2013

Атаархал 1

 Дунд сургуулийн нэг бандид япон хэл заагаад хагас жилийг үдэж байгаам. Бид 2 хичээлээ сургуулийн номын санд хийдэг юм. Орох бүртээ атаархдаг. Эх орны минь нэг ч гэсэн сургууль ийм номын сантай бол гоё оо гэж... Энэ их номон дээр бас долоо хоногт заалттай нэг хайрцаг дүүрэн ном тэвэрсэн номын дэлгүүрийн ажилтан ирнэ. Сүүлийн үед гарсан, тэдний насанд тохирсон номнууд орж ирдэг гэсэн

Энэ өдөр тутмын сонингоос онцлох мэдээлэлтэй хэсгийг танилцуулдаг буланЦаад талд нь бас сонин тавиастай бий.

Нэг номын санч байна. Ажил нь мэдээж ойлгомжтой. Шинэ ирсэн номоо дугаарлаж, ангилна, хавтаслана. Ном зээлэхээр ирсэн сурагчдад хүссэн номыг нь түргэн шуурхай олж өгнө.
Гар нь их хуурайшдаг гэсэн. Байнга хэвлэлээс гараад удаагүй шинэхэн номнуудыг барьсаар байгаад бараг мэргэжлийн өвчин шиг гар нь дорхноо хуурайшаад, аймаар хагардаг гэсэн. Байнга л тос түрхэж арчилж байхгүй бол хэцүү гэсэн.

Энэ зөвхөн нэг л булан нь. Дахиад цаана гурав дөрвөн иймэрхүү булан бий. Дүүрэн ном. Японы түүх,  дэлхийн түүх, хайр дурлал, танин мэдэхүй, гадаадын уран зохиол, гээд ангилчихсан.  БҮр шүлс гоожоод байдаг юм хэхэ. Болдог бол өдөржингөө суугаад уншихгүй юу. Сүүлийн үед япон хүүхдүүд бас ном уншихаа байсан гэсөөн.

6 comments:

  1. Anonymous8:26 PM

    би бас атаархав :)

    ReplyDelete
  2. хятадад би номын дэлгүүр ороод их атаархаж билээ .. манай их дэлгүүр шиг том дөрвөн давхар дэлгүүр нь нуль ном наасн

    ReplyDelete
  3. Гэр бүлийн асуудлаа цэгцлээд боломжтой болохоороо жижиг ч хамаагүй хөөрхөн байшинтай болж байгаад ийм номын сан байгуулж хүүхдүүдийг уншуулдаг газартай болгоноо гэж мөрөөддөг юм

    ReplyDelete
  4. Улс баяжаад байгаа. Жил бүр сургуулиудйн номын санд ном худалдаж авч байгаа. Нэг үеэ бодвол дэвшил байгаа биз ха ха. Удахгүй долоо хоног бүр ном худалдаж авдаг болох байх өө

    ReplyDelete
  5. Хүүхэд ном уншиж өгөхгүй бас нэг хэцүү асуудал байнаа. Бидний үед чинь бие бинээсээ дамжуулаад ээлжлээд уншаад л уншаад л... Одоо бол ганц ном уншвал шагналтай гээд ч үгүй юм шигээ. Яанаа? яаж уншуулж сурганаа. Харин иймэрхүү номын сан байвал уншдаг болов уу?

    ReplyDelete
  6. Bugded ni thanks.
    Suuliin ued tehnik hugjuud huuhduud neeh nom gehee baichihsan yum shigee haa saigui...

    End huuhduuddee nom unshuulah gej yanz buriin arga heregledeg yum bilee. Taniltsuulnaa tegj bgaad...

    ReplyDelete