За энэ өмнөх бичлэгний үргэлжлэл.
Биеийн эрхтэн орсон хэлцүүд бий.
Гар хөл, цээж, мөр, гэдэс, хошного гээд л хэхэ.
Жишээ нь Ката но ни га орирү-мөрнөөс ачаа буух. Утга нь ямар нэгэн хүнд хариуцлага, ажлын ачаалал дуусч санаа амрах гэсэн утгатай.
Шири га омой-бөгс хүнд. "Бөгс томтай гэж бодож байна уу? Үгүй шүү. Ямарваа нэгэн зүлийг хийхдээ хойрго, удаан гэсэн үг. Жишээ нь хэн нэгний гуйлтыг цаг тухайд нь хийчихгүй, хойрго зан гаргах" гэж тайлбарласан байна.
Гэх мэтчилэн тайлбар нь бас хөөрхөн. Та нарын дунд арай ингэж бодсон хүн байгаа юм биш биздээ гэж ирээд л. Өөрийн эрхгүй пис гээд инээд алдах үе гарсан шүү.
Уг хэлцүүдэд монгол хэлний хэлцүүдтэй төстэй зүйл хэд хэд байсан.
Япон хэл суралцаж буй хүмүүс сонирхоорой. Ялангуяа японд суралцдаг хүмүүст их зүгээр шүү дээ. Үнэгүй зээлээд уншчихна. Тэгэхгүй бол жижигхэн хэрнээ бас л хөөрхөн үнэтэй ном байсан. Би нэг худалдаж авах гэснээ больчихоод, ажилдаа шахаж байхав.
За та нартаа болон өөртөө амжилт.
Ер нь гадаад хэл гэдэг чинь байна шүү дээ хэцүү хэцүү ккк
Яасан сайхан номнууд санал болгоод байна вэ? Номын санд байвал гэрээр авч уншинаа. Баярлалаа!
ReplyDeleteuu, zugeer. dahij goy unshval oruulnaa.
ReplyDelete