1 сарын 1-нд цагаан сарын шинийн нэгэн гээд явчихдаг юм. Хэд хоног амрана, сайхан.
Энэ жилийнхаа амралтаар ууландаа л ирж амарлаа. Олуулаа бужигнаад, ууж идээд сайхан байна өө.
Эрчүүд шөнийн цанын бааз яваад, хүүхнүүд нь кино театр явж кино үзсэн.
Бага зулзага бид хоёр хүүхэлдэйн кино үзээд, том зулзага айлын эхнэртэй хамт том хүний кино үзэх төлөвлөгөөтэй байсан чинь.
Бага зулзага аниагийнхаа үзэх киног үзмээр байна гэж урвайгаад аниатайгаа шаал өөр кино үзсэн.
Би айлынхаа эхнэртэй нь том хүнийхээ киног үзлээ шд. Хэ хэ.
Том хүний гэхээр аймаар кино төсөөлөөд байв аа. Хүүхэлдэйн биш киног бага зулзага тэгж хэлээд байгаа юм. Угтаа бол зүгээр л уран сайхны кино шүү.
Бага зулзагатайгаа үүнийг үзнэ гэж байсан юм. Нэлээд хүчээ аваад байсан кино уг нь.
Бага зулзага урвайж байгаад аниатайгаа хамт үзсэн кино. Харри Поттерийн шинэ цуврал гэсэн. Гэхдээ Харри энэ тэр гардаггүй гэсэн.
Ээжийн үзсэн уран сайхны кино. Гол дүрийнх нь жүжигчин энд гараагүй байна аа. Бас л сайхан залуу бий. Дахин дурлааский. Тоглосон киног нь үзэх болгондоо л дурладаг юм.
Окада Жюничи гэдэг. Гоё гоё дүрд тоглоно оо. Мужик дүрд.Нүд хөмсөг болсон гоё залуу байгаа биз дээ. Нетээс хайгаад зургийг нь үзээрэй.
Дурлаж мурлаад л шинэ оноо сайхан угтаж байна аа. Хи хи...
Бага зулзагын үзсэн киног үзчихсэн шүү
ReplyDeleteОноо сайхан угтжээ. Гоё кинонууд байна. Би Хятад олон ангит кинонууд үзэж байгаа. Ихэнх нь япончуудтай байлдсан. Япончуудын харгисыг харуулсан кино байх юм. Ийм кино үзээд байхаар энэ хятадууд япончуудыг үзэн ядах нь аргагүй санагдаад байгаа.
ReplyDeleteБМР: нэрийг нь буруу бичээд байдаг байсан байна шд. хэхэ. уучлаарай. р-гп гээд хэхэ
ReplyDeleteтийм үү? гоё кино юу? би дараа боломж гарвал үзнэ ээ, гэхдээ манай энд кино театр нь жаахан зайтай болохоор зорьж очих үзэх гэсээр байтал дуусчихдаг талтай.
Ихрийн ээж минь шагайдагт баярлалаа. Солнгост бас тиймэрхүү кинл их байдаг гэсэн. Наана чинь бас адил юм уу? Жаахан онцгүй л юм тэ.
Солонгосууд хэдэн жилийн өмнө Японууд ирээд дарангуйлж байсан, охид бүсгүйчүүдийг нь булааж авч байсан гээд угаасаа их дургүй. Одоо хүртэл Японтой нэг арал булаацалдаад, бас тэр үед хохирсон эмэгтэйчүүдэд сэтгэл санааны нөхөн төлбөр өгөхөөр болсон гэж мэдээгээр гарч байсан, уучлал гуйгаагүй гээд их тааруухан байдаг. Өвөө эмээ нарын үеийнхэн бол Япон гэхээр дургүй хүмүүс бас их байдаг юм шиг байна лээ.
ReplyDeleteНодлин ах эгч хоёртойгоо метронд юм яриад явж байсан нэг эмээ хаанаас ирсэн бэ гэхээр нь Монгол гэсэн чинь Дээр үед Монголчууд манайд ирээд охид бүсгүйчүүдийг нь их авч явсан шд гэсэн хэхэ..