Жаахнаар барахгүй таагүй л дээ. Судлаач оюутан гээд нэг хүүхэн байдаг юм. Сургуультайгаа хэл амаа ололцохгүй байгаа сураг дуулддаг л даа. За тэр ч яахав хувь хүний асуудал.
Тэгсэн хамгийн тэнэг нь манай ажлынхан жиг жуг гэж байна аа. Чих тавиад байхнээ өнөөх гайхал чинь идсэн банана-гийнхаа хальсыг цонхоороо гаргаад чулуудчихдаг гэнэ ээ. Ер нь л хогоо цонхоороо чулуудаад байдаг гэж байна шүү. Доод айл нь дээрээс байнга хог унаж ирээд байдаг гэж гомдол мэдүүлсэн байгаам. Тэгсэн ажлын нэг хүүхэн монголд энэ хэвийн үзэгдэл юм биш үү гэж авдаг байна шд.
Юу яринам бэ? Юу гэж хэвийн үзэгдэл байх юм бэ? Хогийн савандаа л хаядаг шдэ гээд би элэг нэгтнүүдийгээ өмөөрнө биз дээ.
Өмнөх бичлэгүүдэд бичиж байсан даа төмөр замын тэддүгээр байрны хүмүүс хогоо цонхоороо хээв нэг гаргаад чулуудчихдаг гэж танилын ярьсан санаанд ороод. Би байрных нь дугаарыг мэдэхгүй байна л даа, мэддэг бол энд бичихгүй юу. Юмыг яаж мэдэхэв тэнд оршин суугч хэн нэгэн блог хөтөлдөг, уншдаг ч юм билүү. Доор нь хувийн юм ажиллуулдаг найз минь худалч хүнд өдөрт нэг шуудай хог түүдэг гэж байсан юм. Үндсэн ажлынхаа хажуугаар ойр орчноо цэвэрлэхгүй бол үйлчлүүлэгчид минь зугатаана шдээ гээд толгой сэгсэрцэн сууж байсан шдэ. Ёооё, хэлэх үг олдоогүй шд, тэгсэн тийм хүмүүсийх нь нэг хаяанд явж л байдаг уур хүрсэн гэж.
Энэ хогоо гаргаад чулуудчихдаг хүмүүсийг байраар нь олон нийтэд зарлаж анхааруулга өгмөөр юм аа.
Monday, October 15, 2012
Sunday, October 14, 2012
Алим хураагаад
Сая хага сайн өдөр. Цэцэрлэгт жилдээ зохиогддог арга хэмжээний нь нэг. Том зулзагыг цэцэрлэгт байхад аав нь цугтаа явж байсан юм. Энэ удаад 3 бүсгүй хамтдаа явсан.
Оролцох хүсэлтэйг нь хэдэн өдрийн өмнөөс бичгээр асуугаад бүртгэчихнэ. Хэн хэнтэйгээ явахаа хэлнэ. Цэцэрлэгээс нь том оврын автобус хөлслөөд бөөнөөрөө явна. Унааныхаа мөнгийг урьдчилаад төлнө. Үүнд том хүн, бага сургуулийн хүүхэд ах эгч нь цуг явах тохиолдолд, тэгээд тухайн хүүхдийн гэсэн ангиллаар унааны мөнгө нь өөр өөр үнэтэй байсан. 30-аад минут яваад алимныхаа талбайдаа ирэв.
Тухайн хоршооны хүн гээд настайвтар хүн гарч ирэн тариалсан алимныхаа сортыг, хэрхэн хураах талаар, мөн айл бүрт нэг нэг шар хувин өгөөд идсэн алимныхаа хальс, ясыг хийгээрэй гэж бариулаад, хэрэв худалдаж авахаар бол 1 кг нь 350 иен шүү гэх мэтээр бяцхан тайлбар хийсэн.
Харин идэхэд үнэгүй, цэцэрлэгээс нь мэдээж тодорхой хэмжээний төлбөр хийсэн байдаг байх. Үнэгүй юманд нугасгүйн болохоороо тэр талаар нарийн ширийнийг нь асуугаагүй. Хи хи.
Бага зулзага бол их идэж шалихгүй, шалихгүй ч гэж дээ, нэг алимны ч цаана гарахгүй. Хэд хазаад л болоо. Том зулзага болохоор нэгийг л идсэн. Ээж бол гүрийж байж 2-ыг идсэн. Учир нь их том алим, бас нээх ихийг идчих юм шиг санагдаад байгаа хэрнээ чаддаггүй шдээ тээ. Шүүслэг сайхан алим байсан. Шуналтаад 4 кг-ыг худалдаж авсан. Шуналтайгүйм байна аа, том зулзага хураасныг л авсан юм байна. Хи хи.

Tuesday, October 09, 2012
Оригами
Мэдээж их бага хэмжээгээр та бүхэн оригами хийж үзсэн биз ээ. Би ч бас нугалж үзсэн, хөөрхөн байдаг юм. Хамгийн сайн чаддаг нь тогоруу, нинжаны од. Хэхэ
Энэ удаад та бүхэндээ уншиж эхлээд дор нь дуусчихсан нэг номныхоо баатрыг танилцуулах гээд. Том үсгээр бичигдсэн, ханзны нь дуудлага нь бичээстэй тул уншихад амар байсан. Ном уншихаар их олон юм бодогдоод байдаг болчихож. Нас ахиж байгаагийх уу? Ккк
Ямар ч л байсан юмыг жаахан гэж голохгүй сурах л хэрэгтэй байдаг юм байна даа. Би бас оригамиг сайн хийж сурнаа. Хараагүй хүн хийгээд, бүр дэлхий тойрч түүнийгээ заагаад явж байхад. Тийм үү?
За гол баатар Касэ төрөлхийн харааны гажигтэй төрж. Бага сургуулийн 5 дугаар ангидаа хорвоог харахаа больж. Гэсэн ч ээж, эргэн тойрныхоо туслалцаатайгаар бага сургуулиа онц сайн төгсөнө. Дунд сургууль нь хараагүй хүмүүсийн сургууль. Массажистын мэргэжил эзэмшинэ. 13 настай байхад нь дэлхийн 2-р дайн эхлэнэ. Азаар ээжтэйгээ амьд гарна.
Массажистаар ажиллан ээждээ тус нэмэр болно. Ингэх явцдаа яагаад ч юм ямар нэг шинэ юм эхлэмээр санагдаад болихоо байна. Эцэс сүүлд нь оригамитай учирна. Мэргэжлийн багшид очин заалгах хүсэлтэйгээ хэлэхэд хараагүй хүнд зааж чадахгүй гэдэг хариу сонсоно. Гэсэн ч бууж өгөлгүй өөрөө сурахаар ном хайна. Даан ч хараагүй хүнд зориулсан оригами-ны ном олдохгүй. Оригами хийдэг хүмүүсийн цуглаанд явна. Гэсэн ч нээх үр дүн өгөхгүй. Ойр хавийнхаа гудамжинд тоглох хүүхдүүдэд өөрийн нугалсан оригамигаа үзүүлж тэдний цагаахан сэтгэгдлийг сонсоно. Хүүхдүүд томчуудаас өөр байгаа үнэнийг байгаа чигээр нь хэлнэ. Мэдээж их олон жилийн хичээл зүтгэл шаардагдсан. Нэг нугалаад болохгүй бол цаасаа базаж хаяна. Учир нь нэг нугалчихсан цаас өөр зүйл хийх гэхээр түрүүнд нугалсан нугалаасаараа хар аяндаа нугаларчихаад санасан бүтээл нь гарч ирэхгүй. Тийм учраас нэг нугалаад л алдсан тохиолдолд цаасаа хаядаг байсан гэнэ.
Энэ үед нь амрик ветьнамын дайн дуусч ветьнамаас олон дүрвэгчид японд түр оршин суухаар ирнэ. Тэд америк болон канадад цагаачлах эрхээ хүлээн буй улсууд. Тэдгээр дотор хүүхдүүд ч олноороо. Хойшид хамтран дэлхийн олон орныг хамтдаа туулах зурагчинтайгаа танилцаж зурагчныхаа хүсэлтээр ветьнам хүүхдүүдэд оригамигаа заана. Хүүхдүүдийн хөгжилтэй хөөртэй дуу хоолойг сонсоод гол баатар минь хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрнэ.
1981 оныг дэлхий нийтээр НҮБ-н Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн жил болгон зарлана. Дэлхийн өнцөг булан дахь хөгжлийн бэрхшээлтэй улсууд нийгэмд идэвхитэй оролцон аз жаргалтай амьдраасай гэсэн хүслээр бялхсан олон төрлийн арга хэмжээ Нью-Иорк-д болно. Тэрхүү арга хэмжээнд 56 насандаа япон улсыг төлөөлж гол баатар Касэ маань сонгогдоно. Энэ завшааныг ашиглан америкыг хөндлөн гулд аялах саналыг зурагчиндаа тавина. Ингэж энэ хоёрын дэлхийг тойрох гараа эхлэнэ.
Нийтдээ 49 орноор аялна. Ихэвчлэн буурай хөгжилтэй, дотроо самуунтай, дайны хөлд сэтгэл санааны болон эд эрхтнээрээ золиолслогдсон хүүхдүүдэд бага ч болтугай сэтгэлийн дэм өгөх зорилготойгоор өөрийн биеийг үл хайхран өнгө өнгийн оригами цаастай үүргэвчээ үүрээд л алхана. Энх тайвныг дэлхийн олон хүнд өөрийн гэсэн өвөрмөц бүтээл болох оригамигаараа сурталчилсан буянтай хүн өдгөө тэнгэрээс эх дэлхийгээ хараад л сууж байгаа гэнэ.
Оригами-н нугалдаг аргатай хөөрхөн ном охиндоо авч өгөөд нэг их сөхөж харахгүй л байгаа. Том зулзага хааяа өнгийн цаасаар юм хийж харагддаг юм. Удахгүй бага зулзага уран бүтээл туурвиад эхлэх байх даа, цэцэрлэгт нь заах байх.
Та бүхэн ч гэсэн юмыг бага, хэрэг болох нь юу л бол гэж бодолгүй суралцаарай... Би нь бас суралцанаа, охидуудаа ч сургахыг бодноо...
Жич: Номын хажууд байгаа оригамиг би хийсэн болно. Бор өнгөтэй амьтан бол үнэг бөгөөд Касэ гуайн бүтээлүүд дотроос хамгийн их үүрэг гүйцэтгэсэн бүтээл. Хийх аргыг нь дараагийн бичлэгээр танилцуулнаа. Их амархан...

Friday, October 05, 2012
Мэлхийний дуу
Нэг ийм дуу манай гэрээр нэг хангинадаг болоод байна. Ангийх нь хүүхдүүд ч дуулах дуртай гэсэн. Бага зулзага ч мундаг дуучин болох шинжтэй ккк
Thursday, October 04, 2012
5 иен болчихож
Худалдаа хийгээд гялгар уутанд хийлгэх бол 5 иен төлдөг болсон байна. Тороо таг мартаад, танд уут хэрэгтэй юу? гэхээр нь юу билээ л гэж бодлоо.Тэгсэн ганц нэг дэлгүүр биш нэлээд өргөн хүрээг хамарчихаж.
Их сайн л даа, байгаль орчинд ээлтэй. Уг нь япон хүмүүс ном их уншдаг, дээрээс нь энд тэндгүй л эко гээд л яриад байдаг юм. Тэгсэн хэрнээ л гялгар уутнаас татгалздаг болгоход ихээхэн хугацаа шаардаад байгаам. Ямар сайндаа л уутаа үнэтэй болгож байхав. Тэгвэл хүмүүс мөнгөө хэмнээд өөрсдөө тортойгоо ирдэг болох нь ихсэнэ гэж үзсэнийх.
Монголд ч гэсэн үнэтэй байсан л даа, тэр шар уут. Гэхдээ манайхан тоохгүй үнэтэй уут аваад л байдаг юм билээ. Хамгийн зэвүүн нь тэр байгальд хортой тороо гадныхны нүдээ унагаж, бидэнд ийм сайхан тал нутаг байдаг ч болоосой гэсэн үзэсгэлэнт сайхан талдаа хээв нэг хаячихсан байдаг нь. Өргөн уудам тал нутгийнхаа зургийг дарнаа гээд л харахад энд тэнд шар уут хийсээд уур хүргээд байдаг юм. Би бүр нэлээд хэдэн уут түүж л байлаа тээр жил.
Блог уншигчдаа гялгар уутнаас татгалзах цаг хэдийн болжээ. Би тороо мартахгүйг хичээнэ ээ, мөнгөө хэмнэнэ ээ ккк
Сарлаг бичлэгтээ бичихээ мартсан нэг үг: "Хүн нэг бүрийн жижиг гэлтгүй сайн үйл нь улмаар дэлхийг аварна аа" гэсэн үг байсан юм. Тэхээр бидний эх дэлхийгээ хайрлаж буй энэхүү жижиг үйлдэл минь их буянтай бөгөөд буян нь үр хойчид минь ирнэ шүү...

Wednesday, October 03, 2012
Baby I Love You
Хааяа нэг TV үзэхээр л энэ хүүхэн гараад байгаам. Малайз хүүхэн юм гэсэн. Залууг нь сайн мэдэхгүй байна өө. Бодвол алдартай л байх.
Сарлаг
Яг хэд дүгээр ангид байснаа санадаггүй юм. Жаахан л байсан. Цаг сайхан байсан үе. Нэг зуны амралтаараа бид Баянхонгор явж амарсан юм. Тэгэхэд сарлагийн сүү уугаад л, ааруул цагаан идээ идээд л хөгжилтэй байж дээ... Үхрийг бодвол үс ноос ихтэй амьтан юм даа гэж бодон тоодоггүй байж. Одооч тэр бүр сайн мэдэхгүй. Яахав энд ганц нэг хүн асуувал монголд байдаг ш дээ, сүү нь үхрийхийг бодвол өтгөн гээд нээх мэддэг хүн шиг залж л орхидог. Үс ноосыг нь ашигладаг эсэхийг ч мэддэггүй явж.
Харин сая 9 сард уншиж дууссан "Дэлхийг өөрчлөх ажил" гэдэг нэртэй номонд сарлаг гараад.Сарлагийн хөөвөр нь торгомсог зөөлөн байдаг гэнэ. Ноолууртай дүйхүүц гэнэ бүр. Дэлхийн зах зээлд маш цөөн тооны оролцоотой байдаг, тэр бүр хүмүүс мэддэггүй юм байна. Түүнийг дэлхийд таниулж бранд болгож буй 2 хүүхний тухай. Marie So, Cgrol Chyau нар тус бүрдээ бололцоотой гэр бүлд өсөж торнисон. Багаасаа зовж зүдэрч буй хүн тааралдвал яаж ийгээд туслахыг хичээдэг байсан. Нийгмийн төлөө ямар нэгэн юм хийж, ядуу хоосны ялгааг арилгах гэсэн чин эрмэлзлэлтэйгээр ямар ч байсан өөрсдийгөө боловсруулах ёстой гэсэн хүслээр Харвардын Кеннеди сургуульд ирцгээж сэтгэл зүрхээрээ бие биенийгээ олно. Хэтийн зорилгоо ярилцан хамтран ажиллах болно. Хамтдаа Төвдөд очно. Олон бэрхшээлтэй тулгарна. Тэр бүхнийг даван туулна. Олон хүмүүстэй танилцан туслалцаа авна. Орлого багатай олон хүмүүсийг амьдрах итгэлтэй болгоно. Үүнд эмэгтэйчүүд их хамрагдана. Эмэгтэйчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж мэддэггүй, эмэгтэйчүүд нь ч өөрсдөө идэвхигүй байдаг зэрэг нийгмийн гаж үзэгдлийг бага багаар өөрчилж буй тухай гарна. Мөн сарлагаар дамжуулж сарлагныхаа сүүг зарж борлуулах, үс ноосыг нь хямд үнээр борлуулахаас өөр бэлэн мөнгөний орлогогүй малчдаас шууд гар дээрээс нь түүхий эдийг нь худалдаж авна, ажилгүй эмэгтэйчүүдийг нэхмэлчнээр ажиллуулна гэх мэтээр зөв худалдааг эрхэмлэсэн бранд бүтээгдэхүүний эзэд. Дөнгөж 30 хүрч яваа энэ 2 хүүхэн үнэхээр бахархмаар юм аа.
Номын бусдад уриа болгосон нэг зүйл нь: хийх юмсан, бүтээх юмсан, туслах юмсан гэсэн чин эрмэлзлэлтэй байх нь юу юунаас чухалаа гэж.Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх. Алдсан ч хамаагүй.
SHOKAY гээд хайгаад үзэхээр сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн зэрэг зүйлсийн танилцуулга байна лээ. Их үнэтэй зарагддаг юм шиг байна. Загвар ч сайтай юм. Худалдаж авч үздэг юм бил үү гэж бодлоо. Хэр зөөлөнг нь шалгах гэж хэхэ. Учир нь санаачлагчид нь бүтээгдэхүүнийхээ чанар болон загварт их итгэл төгс байгаагаа илэрхийлсэн байсан.
Өө тийм, монголынхоо сарлагийн тухай олж мэдэхийг хүслээ. Тэгж байгаад интернетээс хайя. Ном сэтгүүл олъё. Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Ямар ч байсан Монгол сарлаг гэдэг нийгэмлэг байдаг юм байна. Хөөврийг нь хэрхэн ашигладаг, сүүгээр нь ямар бүтээгдэхүүн хийдгийг нь олж мэдэх...

Tuesday, October 02, 2012
Тэдний бодол
Уг нь бол 8 сард умшиж дууссан ном. "Гадаад оюутнуудад тохиолдсон соёлын шок" гэдэг нэртэй ном. Японд сурдаг гадаад оюутнуудаас, хүмүүсээс авсан асуулт. Тэд өөрсдөдөө учирсан сайн болон саар дурсамжуудаа өөр өөрсдийнхөө ойлгосноор хариулсан байна билээ. Богино хугацаагаар ирсэн ихэнх хүнд бол диваажингийн орон, удаан хугацаагаар ирсэн зарим нэг хүнд бол соёлтой шорон шиг санагддаг орон шүү дээ энэ Япон улс чинь ккк. Ийм ч юм болохгүй, тийм ч юм болохгүй гэдэг юм. Дасаад ирэхээрээ эсрэгээрээ. Монгол хэт хамаагүй задгай юм шиг санагданаа. Ер нь гадны нүдээр, арай өөр өнцгөөс өөрсдийгөө харах хэрэгтэй юм шиг байна лээ. Сайн муу нь ялгарч харагдаад. Энд тэнд явж байхад олон хүн асууна өө, япон орон ямар санагдаж байна гээд л. Би ч өөрөө монгол явсан хүмүүсээс сэтгэгдлийг нь асууна. Таатай зүйл ч сонсоно, таагүй зүйл ч сонсоно. Биднийг ингэж хардаг байх нээ гэж толгой дохин сонсохын сацуу, та буруу ойлгосон байна гээд өмөөрмөөр ч болно...
Monday, October 01, 2012
Ширээний
номоо болгомоор сайхан ном. Сая монголоос авч ирсэн юм. Уншиж дуусаад ээж аав 2-ыгоо авч унш гэж зарлигдаад, тэр 2 минь уншиж дуусаад бэр, дүү 2-ийг минь унш гэж зарлигдаад. Гэрийнхэн минь Оюунгэрэл-р амьсгалав. Энгийн хэрнээ бид тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй зүйлсийг бичсэн байсан. Таньдаг бүх хүмүүстээ авч уншаарай гэж түгээж байгаа. Уншаагүй хүмүүс байвал уншаарай, заавал нэгийг бодно гэж бодож байна.
Уг номон дээр даавуун торны чухлыг өгүүлсэн байдаг юм. Мөн манай энд нэлээд хэдэн дэлгүүрүүд гялгар уутан тороо 10 сарын 1-нээс үнэтэй болгоно. Даавуун тороо хааяа мартчихаад байдаг хүн одоо яана аа.
Би нээрээ монголд Номин их дэлгүүрийн 5 давхарт юм үзэж яваад ээжийнхээ даавуун торыг өөрийнхөө хөөрхөн ягаан даавуун тортой гээчихсэн. Хаана тавиад мартчихав гээд зөндөө хайсан олдоогүй ээ. Ээждээ даавуун торны өртэй болсон, нэхэгдээд л байгаа ккк.
Мэдээж ганцхан зүйлийн тухай гарахгүй, их олон зүйл бий.
Бусад номуудыг нь олж гэрийнхээ номын санг чимнээ. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Сайд болсонтой нь холбоотой их олон газармуулсан байна лээ. Ихэвчлэн хувийнх нь асуудлаар шүү. Больмоор дөө, цөөхүүлээ юм байж. Би ч тоохгүй байгөө. хэхэ. Хийж байгаа нэгийгээ бага шиг л оролдоосой гэж бодож байна өө...
Уг номон дээр даавуун торны чухлыг өгүүлсэн байдаг юм. Мөн манай энд нэлээд хэдэн дэлгүүрүүд гялгар уутан тороо 10 сарын 1-нээс үнэтэй болгоно. Даавуун тороо хааяа мартчихаад байдаг хүн одоо яана аа.
Би нээрээ монголд Номин их дэлгүүрийн 5 давхарт юм үзэж яваад ээжийнхээ даавуун торыг өөрийнхөө хөөрхөн ягаан даавуун тортой гээчихсэн. Хаана тавиад мартчихав гээд зөндөө хайсан олдоогүй ээ. Ээждээ даавуун торны өртэй болсон, нэхэгдээд л байгаа ккк.
Мэдээж ганцхан зүйлийн тухай гарахгүй, их олон зүйл бий.
Бусад номуудыг нь олж гэрийнхээ номын санг чимнээ. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Сайд болсонтой нь холбоотой их олон газар
Friday, September 28, 2012
Зав
муутай байлаа 9 сард. Ажлууд ундрахаараа заавал нэг дор давхцах юм даа гэж. Хийх, сурах юм их байдаг, нэлээд хэдэн БИ хэрэгтэй байлаа. Бүтэхгүй ч мөрөөдөл бол доо, аргаа бараад л ингэж мөрөөдөв.
Бас нэг япон эмгэн зэвүү дургүй 2-ыг минь зэрэг хөдөлгөж, би түүнд уурласан уураа нэг орой гэртээ гаргав. Сүүлд бодоод байсан миний буруу бас байна л даа. Дахин энэ алдаагаа давтахгүй юм шүү. Бүхэл бүтэн улс юм хойно зэвүү дургүй хүргэсэн улсууд бас байх юм даа гэж.
.
Бага минь 2 дахь жилдээ цэцэрлэгийнхээ биеийн тамирын өдөрлөгт оролцоод. Хөөрхөн тоглоомоор шагнуулав.
Усан үзэм боловсордог сар. Хэдэн өдөр баруун солгойгүй усан үзэм идэв. Хамгийн эгдүүтэй нь бага зулзага сурмаг гэгч нь амаа олохгүй идэж байна гэж.
Бас лийр боловсроно. Европын зууван лийрнээс ондоо. Ногоон алим шиг лийр тариалдаг юм. Амт гэж салахын аргагүй. Зураг аваагүй байна, дараа оруулъя.
Бас нэг япон эмгэн зэвүү дургүй 2-ыг минь зэрэг хөдөлгөж, би түүнд уурласан уураа нэг орой гэртээ гаргав. Сүүлд бодоод байсан миний буруу бас байна л даа. Дахин энэ алдаагаа давтахгүй юм шүү. Бүхэл бүтэн улс юм хойно зэвүү дургүй хүргэсэн улсууд бас байх юм даа гэж.
Бага минь 2 дахь жилдээ цэцэрлэгийнхээ биеийн тамирын өдөрлөгт оролцоод. Хөөрхөн тоглоомоор шагнуулав.
Бас лийр боловсроно. Европын зууван лийрнээс ондоо. Ногоон алим шиг лийр тариалдаг юм. Амт гэж салахын аргагүй. Зураг аваагүй байна, дараа оруулъя.
Friday, September 07, 2012
Ой 5
сартай охиныхоо хэлж байгаа үгнүүдийг бичнэ.
Монгол үг:
май, ааваа, айнуу (байна уу), най (аниа), энайнаа (энд байнаа), гүү (үгүй), өвөө, эмээ, мама, баажий (баачихлаа), гоё, мээмээ
Япон үг:
най най баа (инай инай баа), коко(энд) , үн(за), гүцү (күцү-гутал), сэнсэй (багш), дай (чёодай-надаа), дэкита(чадчихлаа), оппай (мээмээ)
гэх мэтчилэн хэлж байнаа. Хааяа багш нар нь өнөөдөр тэгж хэлээд, ингэж хэлээд гээд надаас илүү баярлачихсан байдаг юм.

Sunday, September 02, 2012
Ойрд
бас зүв зүгээр суугаагүйм байна шүү. Яг ийм ороолт түрүү жил ээждээ нэхэж өгч байсан юм. Үлдсэн утсаар нь өөртөө. Хариад ээжтэйгээ ижилсэж гангарнаа. Утас нь цаанаасаа ийм саглагар. Саглайсан хэсэг нь барьж үзэхэд цаас ч юм шиг.
Яг ийм ороолт өнгө л өөр болохоос хоёрыг нэхэж монголдоо авч очоод нэгийг нь очих болгонд үсийг минь янзалж өгдөг үсчиндээ, нэгийг нь ээждээ бэлэглэчээд ирсэн юм байна.
Монголоос
авчирсан хэдэн номнуудын минь. нэг Удахгүй бүгдийг нь уншиж дуусна даа. За энэ толь бичгийг яах гэж авчирсан бэ гэвэл, хааяа нэг монгол бичгээр ганц нэгхэн үг бичих шаардлага гардаг юм. Яаж бичдэг билээ гээд амьтан хүнээ с асуугаад л явчихна. Мэддэг хүн ч ховор дөө. Өвөр монгол хүмүүсээс асуух уу яах уу болдог юм. Хааяа бас тэд чинь надад хайрын захиа өгнөө. Уйгаржингаар бичсэн, гаргаж унших гэж бөөн юм болноо. ккк Тэгээд л Интер номд байхаар нь шууд л худалдаад авчихсан. Монголд минь ном их үнэтэй болсон байна лээ, хүмүүс ч их ном уншдаг болсон юм шиг байна. Гэхдээ олонхи бол уншдаггүй гэж нэгэн мундаг хүнээс сонссон.
Monday, August 27, 2012
Монголд 2
Нэг зүйлд жаахан шүүмжлэлтэй хандсаан. Тэр нь юу вэ гэхээр чихэр, ундааг маш өргөн хэрэглэх юмаа. Бие биенээсээ өрсөж байгаа мэт янз бүрийн хатуу зөөлөн чихэр их таваглаж тавих юм. Ямар хэрэг байхав. Тэрэнд орох нь сайхан ааруул тавиад угтвал гоё шүү дээ.Гарах үед бас хүүхдүүдэд минь атга дүүрэн чихэр өгөөд л. Сэтгэл нь сайхан л даа. Гэхдээ цаагуураа ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг алж байна гэсэн үг тийм үү. Зөвхөн миний 2 охинд өгөөгүй , орж гарч байгаа зөндөө л хүүхдүүдэд өгч л байгаа. Тэд нарын шүд хорхойтно, өвдөнө, авахуулна, цаашлаад бусад эрхтнүүддээ ч муу нөлөөтэй шүү дээ. Үүнийг блог уншигч эрхэм андууд, дүү нар, хамаатнууд минь зөвөөр тусгаж аваарай гэж хүснэ. Түүнээс би чихрийг нь голоогүй шүү ккк.
Ээжтэйгээ хамт дэлгүүр ороод:
-Ээж нь ундаа авдаг юм бил үү?
-Яах гэж байгаам?
-Үгүй ээ яахав дээ хүмүүс ундаагаар л дайлаад байх юм. Хүүхдүүддээ ундаа авч өгье л дөө.
-Юу гэсэн үг вэ? Та чацаргана буцалгаад хөргөчихсөн байсан шүү дээ. Тэр чинь л болоо. (Хайрт ээж аав 2 минь өөрсдөө тарьж ургуулсан чацаргана. Охин нь бахархдаг шүү)
-Жаахан эсгэлэн санагдаад байгаамаа.
-Харин ч гоё, ундаа авч хэрэггүй...
Айлд ороход томчуудад нь цай аягалж өгсөн хэрнээ хүүхдүүдэд ундаа аягалж өгөх юм. Миний бодлоор адилхан цай аягалж өгөхөд л болох. Ундаа уу гээд шахаад байх юм. Том минь ундаа нээх уух гээд байдаггүй, их нялуун юм аа ээжээ, би ууж чадахгүй нь гэхийн. Бага охиндоо бол одоохондоо ундаа өгөх сонирхолгүй л байгаам. Ундаа чинь шүд хорхойтоход асар их үүрэг гүйцэтгэдэг байхгүй юу. Тэгээд л хүмүүс ундаа уу гээд аягалж өгөхөөр нь өө зүгээр зүгээр цай хөрөхөөр өгчихнөө л гэж аргалж байсан.
8 сард чинь нэг сайхан зүйл нь айраг байна шүү дээ. Хүүхдүүдэд ч гэсэн айрагнаасаа өгвөл гоё шүү дээ. Би зөндөө ууж байгаад ирсэн. Энд ямар ууж чадах юм биш.

Sunday, August 26, 2012
Монголд
очиж 10 хоночихоод ирлээ. Нутаг минь сэрүүхэн сайхан байна лээ. Энхрий хайрт ээж аав, дүүтэйгээ уулзаад л уулзаад л... Их ч олон амжууллаа. Эцэст нь ядарлаа. ккк
Гэрлэн дохио нь ажиллаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Нэг бол улаан гэрлээр орчих юм, нэг бол ногоон асчихаад байхад хөдөлж өгөхгүй юм. Ёстой ойлгоогүй юмны нэг нь гэрлэн дохио байлаа.
Үргэлжлэл бий.
Дээрээс харахад нэлэнхүйдээ шаргалтаад байсан эх дэлхий минь буугаад харахад сайхан ногоон байсан.
Анзаарсан зүйлсээ энд хэлхэж бичнээ.
Ажиллаж чадаж байгаа хүмүүс бол амьдарч чаддаг болж.
Хэрэглээ ч асар өссөн байна.
Үнийн хөөрөгдөл ихтэй байна.
Гэм нь ажлын хар садаа бол замын түгжрэл байлаа. Түгжрэлээс айгаад гадагшаа ч гарахаасаа төвөгшөөж байна. Ихээхэн нервтсээн. Хүмүүс нь замын хөдөлгөөний соёлоор тун маруухан. Бие биенээсээ өрсөөд дайраад байх нь тэр. Нэгэндээ зам тавьж өгнө гэдэг бол ёстой лөөлөө. Зам тавьж өгсөн чинь явган хүмүүс нь үнэн үү гэсэн шиг л гайхаж хараад зогсчих юм. Арын тэрэг сигнаалдаад л.
Зам ч авах юм алга. Энд тэнд онгорхой цоорхой, түүнийг нь жолоочид тун ч чадварлаг тойрон гарах юм. Гэм нь арын суудалд суусан бидэнд бол элэг бөөр доргиостой. Тэрэнд санаа зовохын оронд машиныхаа амаржийнд санаа зовоостой лол.
Хүмүүс орон гэрээ их гоё тохижуулдаг болжээ. Орсон айл болгоныхоо тохижилтыг харан энэ ч зүгээр юм, тэр ч зүгээр юм гэсэн хүн л байлаа би. Туршлага судалж буй болой.
Нэг сайхан зүйл нь Монгол улс руу ороход бөглөдөг шар хуудсыг монгол хүн бөглөхөө больсон байна лээ. Амар санагдсан. Үнэнийг хэлэхэд жаахан ойлгомжгүй үг хэллэгээр бичигдсэн, түүнийг нь буруу бөглөөд загнуулдаг байсан юм. Тайлбарлаж хэлэхээсээ өмнө хүн загнаад байдаг улсуудыг яалтай ч билээ.
Машиныхаа цонхоор хогоо хээвнэг гаргаад чулуудаад байх юм. Гэрийнхээ цонхоор хогоо гаргаад хаяад байх юм. Үнэн ой гутмаар. Уг нь бол байр саванд амьдардаг, бас ч гэж боловсон соёлтой улсууд баймаар. Доор нь үйл ажиллагаа явуулдаг танил минь хэлэх үг нь олдохгүй сууж байсан. Өдөрт хэдэн ч уут хог түүж цэвэрлэдэг гэнэ, ажлынхаа хажуугаар.
Гэрлэн дохио нь ажиллаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Нэг бол улаан гэрлээр орчих юм, нэг бол ногоон асчихаад байхад хөдөлж өгөхгүй юм. Ёстой ойлгоогүй юмны нэг нь гэрлэн дохио байлаа.
Үргэлжлэл бий.
Saturday, August 11, 2012
Tuesday, August 07, 2012
Тоор жимс
Энэ жимсийг хэдэн жилийн өмнөөс талбай дээрээс нь очиж өөрсдөө хурааж аваад иддэг болоод байгаан. Таньдаг япон айл минь тариалдаг юм. Өдийд хурааж авна. Гадуур зарагдаад эхэлцэн байна лээ. Жаахан үнэтэй жимс. Гэхдээ үнэтэй байхаас аргагүйм билээ. Жимс нь өөрөө их эмзэг. Жаахан л ширүүхэн гар хүрчих юм бол хөхрөөд зөөлрөөд ирнэ. Тийм жимсийг худалдаанд гаргадаггүйм билээ. Тариалдаг хүмүүс нь тэгж зөөлөрсөн, хөхөрсөн жимсээ арилгаад муудсан хэсгийг нь авч хаячихаад үлдсэнийг нь компот хийж иддэг юм билээ.
Эндхийн бас нэгэн заншил гэвэл зун ид халуунд бие биенийхээ амар мэндийг эрэн тухайн газрынхаа брэнд гэсэн бүтээгдэхүүнээс илгээдэг юм. Мэдээж таньдаг бүх хүндээ илгээхгүй л дээ. Тухайн жилдээ онцгойлон тус болсон хүн ч гэх юм уу зэргээр сонгон илгээгээд байх шиг байгаан. Бид бас тэр заншлыг нь тойрсонгүй. Тоор жимс нэг хайрцгийг Токио руу нэг хүнд илгээсэн. Намар лийр жимс гарахаар Хирошима руу нэг хүнд илгээхээр төлөвлөчихсөн.
Жаахан хадуурахад энд "Тоор хүү" (Момотаро) гэдэг үлгэр байдаг юм. Эмгэн нь тоор жимс олоод, орой нь өвгөнийгөө ирэхээр хувааж идэх гээд голоор нь хуваасан чинь бяцхан хүү гарч ирээд, өсч торниод мангасыг дардаг түүх.
8 сар
гарчлаа шүү. 7 сард их л олон зүйл бичмээр байсан боловч халуунаас болоод, завгүйгээс болоод 8 сартай золгочлоо. Хэд хоног олимпоор амьсгалсан хүмүүс байна. Гимнастикийн төрөлд дэмжиж байсан Үчимүра маань алт аваад, багаараа мөнгө а всан. Сэтгэл өндөр байна өө. Мэдээж монголоо бас дэмжээд байгаа.
Бага минь ч хурдан томорч байна өө. Хэлд орох гээд л байна. Гэм нь японоор түрүүлж орох янзтай. Уг нь монгол хэлээ заагаад л байгаамсан.
Том нь амарчихсан. зуны даалгавар гэж ярьшигтаймаа гэсэн хүн л байна.
Subscribe to:
Posts (Atom)