Оролцох хүсэлтэйг нь хэдэн өдрийн өмнөөс бичгээр асуугаад бүртгэчихнэ. Хэн хэнтэйгээ явахаа хэлнэ. Цэцэрлэгээс нь том оврын автобус хөлслөөд бөөнөөрөө явна. Унааныхаа мөнгийг урьдчилаад төлнө. Үүнд том хүн, бага сургуулийн хүүхэд ах эгч нь цуг явах тохиолдолд, тэгээд тухайн хүүхдийн гэсэн ангиллаар унааны мөнгө нь өөр өөр үнэтэй байсан. 30-аад минут яваад алимныхаа талбайдаа ирэв.
Тухайн хоршооны хүн гээд настайвтар хүн гарч ирэн тариалсан алимныхаа сортыг, хэрхэн хураах талаар, мөн айл бүрт нэг нэг шар хувин өгөөд идсэн алимныхаа хальс, ясыг хийгээрэй гэж бариулаад, хэрэв худалдаж авахаар бол 1 кг нь 350 иен шүү гэх мэтээр бяцхан тайлбар хийсэн.
Харин идэхэд үнэгүй, цэцэрлэгээс нь мэдээж тодорхой хэмжээний төлбөр хийсэн байдаг байх. Үнэгүй юманд нугасгүйн болохоороо тэр талаар нарийн ширийнийг нь асуугаагүй. Хи хи.
Бага зулзага бол их идэж шалихгүй, шалихгүй ч гэж дээ, нэг алимны ч цаана гарахгүй. Хэд хазаад л болоо. Том зулзага болохоор нэгийг л идсэн. Ээж бол гүрийж байж 2-ыг идсэн. Учир нь их том алим, бас нээх ихийг идчих юм шиг санагдаад байгаа хэрнээ чаддаггүй шдээ тээ. Шүүслэг сайхан алим байсан. Шуналтаад 4 кг-ыг худалдаж авсан. Шуналтайгүйм байна аа, том зулзага хураасныг л авсан юм байна. Хи хи.
goe yum, zaaval halsilj ideh u?
ReplyDeleteUgui l de, ugaaj bgad ter chigeer ni ch idej bolno.
ReplyDeleteХүүе ээ ямар гоё юм бэ? Даанч манай энэ хавьд ингэж гоё жимсний ферм рүү явуулахгүй юм. Миний мөрөөдөл алим юмуу тоорны фермд ажиллаж жимс хураангаа гэдсээ хагартал идэх. Энд би наад том алимыг чинь 4 ширхэгийг 499 иенээр аваад харамлан харамлан гамнаж иддэг юм шүү дээ. Тэгэж алим хураангаа суурин дээрээ төмпөн алим идэх юмсан.
ReplyDeleteхэхэ. газар нутгаасаа хамаараад заншил нь, хөтөлбөр нь өөр байдаг байх өө. Энд бол жил бүрийн намар явна. Харин сүүлийн үед алим их үнэтэй болоод байгаа. Ер нь наад хавьд чинь дөхнө шүү. хэхэ суурин дээр нь төмпөн алим ч худлаа шүү. Тэгж бодоод л очно, цагаа тулахаар чадахгүй ээ.
ReplyDeleteТоор бас их гоё. Танил япон айл тарьдаг, бид жил бүр очиж эрхэлдэгийн ккк.
хэх хятадад нэг тийм бас ферм байдаг юм ..
ReplyDelete15 юань төлөөд хүссэнээрээ идэх.. хог тарьж болохгүй гээд ..
тэгээд хүмүүс орооод аймарр идээд л цадаад л байхын байх гэсэн чинь хүмүүс үсрээд л 5 юаньд иддийн байналээ .. Ашигтай ажиллаж байгаам шүү золигууд