-ын үзлэг гэж болдог юм, энд. Бичгээр сарын өмнө мэдэгдэнэ. Тэдний тэдэн цагт ирээрэй. Хүүхдийн эрүүл мэндийн байдлын талаарх бөглөх маягт, үзлэгийн тасалбар, юу юу авч ирэх зэрэг зүйлс бүхий дугтуйтай бичиг ирнэ.
За тэгээд заасан өдөр нь үдээс хойш чөлөө аваад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад очлоо. Үе тэнгийн жаахан юмнууд цуглачихаж. Уйлах нь уйлаад л, инээх нь инээгээд л, тоглох нь тоглоод л. Ихэвчлэн ээжүүд л харагдана лээ. Ганц нэг аав байх нь байсан шүү. Гэхдээ тэдний хүүхэдтэйгээ тоглож байгаа энэ тэр нь цаанаа л нэг эв хавгүй шүү. Ккк
Үүдэнд бүртгүүлээд цаашаа орно, ээлжээ хүлээгээд л сууна. Хаа очиж нэг авууштай зүйл нь энд тэнд ингээд хүлээх зуур хүүхдийн зурагт ном ихтэй байдаг юм. Зулзага минь байсгээд л нэг ном барьж ирээд ээжийг чангалаад байсан болохоос.
Гэхдээ ээж мэдээж зүгээр нэг умшихгүй ээ, аль болох нэг шинэ үг ч юм уу хэллэг цээжлэхийг бодноо. Нэг зөвлөгөө өгөхөд ийм хүүхдийн зурагт ном маш сайн хичээл болдог юм билээ шүү. Япон хэл сурах гэж буй хүмүүс ээ. Англи хэл сурахдаа энэ аргаа хэрэглэнэ гээд л худлаа яриад яваагаас биш би нь...
Энэ удаагийн үзлэгээр хүүхдийн ерөнхий хөгжлийг шалгаж байсан. Ойр зуурын үг хэлж байна уу? Хуруугаараа янз бүрийн юм зааж байна уу? Хүүхэд асрах явцад чинь ямар нэгэн бэрхшээл тулгарч байна уу? Хүүхэд өсгөх нь хэцүү санагдаж байна уу? гэж асууж байсан. Бас шүдний байрлал, хугацаандаа ургаж байна уу гэсэн үзлэг голлосон. Зулзага хүүхдийн эмч, шүдний эмчийг хараад л чарласан, бусдаар бол ч дажгүй л байсан. Шүдийг нь хэрхэн угаах тал дээр зөвлөлгөө өгөөд, хүүхэд бүрт зураг дээрх шиг шинэ сойз нэг нэгийг өгсөн. Бас баахан цааснууд. Дараа зав гарахаараа гүйлгэж харна гэд далд хийчихсэн байгаа ккк. Хоол идсэний дараа заавал угаах ёстойм гэсэн. Гэхдээ одоохондоо жаахан болохоор тэр бүр угааж чадахгүй байгөө. Зугатааж гүйгээд, өөрөө угааж байна гээд худлаа л амандаа зуугаад гүйгээд байна хэхэ.
Мөн хооллолтын талаарх багахаан зөвлөгөө авсан. Учир нь хоол идэх гэж бөөн юм болдог юм. Тэгсэн өдий насны хүүхэд угаасаа бүтэн сууж хооллоно гэж байдаггүй гэнэ. Ийш тийш хөдөлж хооллодог гэнэ. Тийм болохоор нэг их шахаж шаардаад байх хэрэггүй гэнэ ээ. Бас хоолноос гадна бага сага идэх юм өгөхөөр бол чанасан өндөг ч юм уу, жигнэсэн амтат төмс ч юм уу, банана ч юм уу өгөх нь зүйтэй гэсэн. Хоол бага идсэн гэсэн үед нь аль болох тэжээллэг зүйлс өг гэсэн. Чихэр жимс, ундаа зэргийг аль болох бага өг гэсэн. Хоол хийх аргачлалтай цаас байсан байх шүү нээрээ. Дараа завтай өдрөө хийнэ ээ ккк.
За нэг иймэрхүү.
Монголын олон үрс эрүүл энх өсч бойжих болтугай.
дараагийн бичлэгийг нь хүлээж сууя хоололтын талаар нь хийгээрэй хөө хэхэ
ReplyDeleteYopon jargaliin orooon, kkk. Japand baigaa chamd uneheer ataarhaj baina. US-d bi hed heden udaa ene chini japan bish shuu dee gej oortoo sanuulj ireed taibshirch baina, uilchilgee ene ter gej neeree japanaas 50% dooguur gazar baina, kkk.
ReplyDeletewow, dogi eej bnshd. daj shw. anglishaa sain suraarai gej yerooyo
ReplyDeletebugded ni thanks.
ReplyDeleteOogii, neeree oruulahiig bodnoo...
Damdaa: bi naana chin ochij uzhiimsan gej muruuddiishd kkk. jpn ch uilchilgaa saitai shu, bolkuu bol zagnachihna tee.kkkk
Gegeen: uu thanks, englishee gej kkkk
японд хүүхдүүдийг бас их сайн харж үзэх юмаа тээ
ReplyDeleteuu tiin, end chin huuhduud od shdee kkk
ReplyDeleteyalanguya huduu gazar bol bur ch od.