Monday, July 09, 2007

Байгаль эхээ хамгаалъяа

Єнгєрдєг 5 дахид нэгэн ТВ-ийн газар очиж нэвтрvvлэг редoктарлахад нь очиж тусаллаа. Туслах ч гэж дээ, энд тэнд нь орчуулаад, тэрийг нь хэлж байгаатай нийлvvллээ. Єнєє ам бариулах гээч нь байх аа. Мэргэжлийн хэллэг мэдэхгvй юм байна.
6 сард Монгол явж баахан л бичлэг хийж ирсэн юм байна. Ємнєгoвиoс хойшоо хаашаа ч гэлээ баахан л давхисан юм байх. Гол сэдэв нь монгол орны байгаль орчин сvйтгэгдэж байгаа талаарх сэдэв байлаа. Япон оронд алдартай монголын єргєн уудам, нvд алдам тал нутаг нь ашиг олзонд дуртай гадныхан, мєнгєнд дуртай дотоодын дээдсvvдийн балгаар сvйтгэгдэж байна гэсэн ерєнхий агуулгатай. Тэрхvv алт олборлож байгаа, газрын тос олборлож байгаа газар дээр нь очиж алт угаасан усаа яaдаг вэ гэсэн чинь бараг л тэр чигээр нь гол руу урсгачихдаг гэж байна шvv. Яана даа хєєрхий миний Монгол. Тэнд ажиллаж буй хvмvvс юyгаа мэдэхэв, амьдрахын эрхэнд л ажиллаж байгаа ядарсан улсууд. Харин тэдгээр компаниудын боссууд бол манайдаа дандаа нэртэй тєртэй, том том гэдэстэй хурган баячууд, дарга нар. Японд сvмо барилддаг нэгэн алдартай бєхийн маань нэр ч тэр дунд явж л байна лээ.
Бас монгол орны маань 10 хvрэхгvй хувийг эзэлдэг ой модны нєєц маань 2015 он гэхэд юу ч vгvй болно гэж нэгэн судлаач нь хэлсэн байна шvv. Тэр судлаач бол монгол оронд судалгаа явуулдаг, байгаль орчны талаар монголчуудад багахан ч атугай ойлголт єгєх юмсан гэж бодож явдаг нэгэн япон євєє байх юм. Яана даа миний хєєрхий монгол. Мэдээж ой мод нь устчихаар ундны ус нь байхгvй болно гэсэн vг. Тэхээр бид ундныхаа усыг хаанаас авах болж байнаа. Yvрдийн найз урд хойд 2 хєршєєсєє юy? Ингээд та нэг тєсєєлєєд vз дээ. Яавч сэтгэл єєдрєг байхгvй.

Бас нэг сэтгэл эмзэглvvлсэн сэдэв байнаа. Тэр нь траншейнд амьдрадаг улсууд. Нэгэн гэр бvлийг бас сурвалжлаад амчихаж. Нэг жижигхээн траншэйнд 4 хvн байнаа. 3 нь том хvн, нэг нь манай охинтой чацуу хєєрхєн булцгар хацартай банди байна. Нэг нь євєє нь бололтой юм, єнєє 2 нь ээж аав нь. 3 том хvн бол тамхийг баагиулж байнаа... Хажууд нь хvvхэд байна ч гэж бодсон юм алга. Тамхийг татаагvй хажууд нь утаагаар нь амьсгалж байгаа хvн л хамгийн их хорддог гэдэг дээ. Ядаж тамхины мєнгє хайран гэж боддоггvй юм байх даа.
-Архи их хэр уудаг вэ?
-Уyнаа, уухгvй гээд ч яахав дээ гэж авдаг юм даа. Харин ч архи уухгvй тэр мєнгєє хадгалаад хvvхдийнхээ ирээдvйн тєлєє жаахан ч гэсэн зарцуулъя гэж бодохгvй байгаа нь vнэхээр харамсалтай.
-Ирээдvйгээ ямраар тєсєєлдєг вэ?
-Ирээдvй мэрээдvйн талаар ерєєсєє боддоггvй
гэхэд нь толгой руу шаагаад авах шиг л боллоо. Яана даа миний хєєрхий Монголчууд.
Архи тамхиныхаа мєнгийг хэмнээд бага багаар нь цуглуулаад ядаж орох оронтой ч болтугай болъё гэж боддоггvй яасан толгойнууд вэ л гэж бодож суулаа. Энэ мэт бичээд байвал хий дэмий л сэтгэл минь євдєєд, дотор бачимдаад байх учир ингээд зогсоё доо.

Нээрээ ухамсарт хvмvvст уриалахад бvгдээрээ байрныхаа гадаа гэр бvлийнхээ гишvvдийн тоогоор ч юм уу, эсвэл зуслангийнхаа газар ч юм уу мод тарья л даа. Тэгэх vv. Намайг жаахан байхад байшингийнхаа гадаа мод суулгаад тэрийгээ хvvхдvvд бид арчлаад л болоод байдаг байсан санагдаж байна. Бид чадна шvv дээ. Япон зэрэг бороо их ордог, чийгшил ихтэй газар бол мод нэг их хyгацаа зарахгvй ургадаг гэнэ. Харин монгол шиг хуурай, хур тунадас багатай газар бол доод тал нь 70-аад жил зарцуулна гэнэ шvv. Тэгж бодохоор хорин хэдтэй бид одооноос л нэг нэг мод ч болтугай тарихгvй бол оройтох гээд байнаа. Хэрэв тэгж чадахгvй бол бидний энэ хєєрхєн охидууд, хєвгvvд ямар ч модгvй, ямар ч амьдралгvй зєвхєн Монгол гэдэг нэр л vлдсэн газарт амьдрах болчоод байна шvv дээ. бараг Монгол гэдэг нэр нь vлдэх нь vv яaхна уу. Хятад гээд ч явж мэдэх болчоод байдаг, Яана даа...

3 comments:

  1. Хэлээд юу гэхвээ. Ийм л юм болчоод байна. Манайхан хэзээ нэг ухаарах улс юм бол бүү мэд. Энэ бол эмгэнэл... Гэхдээ байгалиа хамгаальяа ядаж хогноос нь салгачие гэсэн хүмүүс бас байх шиг байна. ХААИС-н хэсэг оюутнууд туул голын эргийн хогыг цэвэрлэсэн байна. Тэд цэвэрлэхээсээ өмнө хөрөнгө мөнгө энэ тэрээр туслаачээ гээд монголын зарим том том компаниуд, төрийн түшээдээс гуйсан гэсийшд. Тэгсэн нэг нь наашаа хараагүй гэсэн. Өөдгүй амьтад байгаа биз...

    ReplyDelete
  2. Anonymous2:55 PM

    Харанхуйг харааж суухаар ганц жижигхэн лаа асаачих гэж Гёте хэлжээ. Үгээр уриалахаас гадна үйлдлээр уриалаарай гэж хүсье.

    Эрдэнэболор

    ReplyDelete
  3. Turuu: harin tiimee sanaa zovdog hedhen l hun bhiin.

    Erdenebolor: tegnee. helj bgaa shigee hiihiig bas bodnoo.
    mgl harihaaraa hiih yumsan gej bodoj bgaa zuil ih bnaa.
    yamar ch bsn ih jintei jintei comment uldeedegt chin bayarladag shuu. hoishid ch orj bgaarai.

    ReplyDelete