Sunday, July 01, 2007

Ургац хураав


6 сарыг ардаа хийчихэв ээ. Энэ цаг хугацаа нээрээ яасан хурдан явж байнаа. Би 7 сарын 17-ноос эхлээд маш их ажилтай. Хаа байсан 7 сар гэж бодож явсан чинь аль хэзээний гарчихаж. Ингэхэд 7 сарынхаа гарааг их ажил хэрэгч єнгєрvvлсэн юм байна. Єчигдєр буюу 7 сарын 1-нд ургацаа хураав. Хэ хэ. Бас нэг таньдаг євєє маань ирж тємс хураалцаж єгєх vv гэж асуухад нь "Тэгэе" л гэсэн. Тvрvv жил охинтойгоо явж хураалцаж байсан юм. Гэхдээ манай охин яг л хурааж харагдана ш дээ. Айлын євєєгийн тархийг базчихсан, янз бvрийн хорхой шавьжаар толгосон шиг л гvйж явахад эгч наана нь бол хамаг хєлс гараад л гvрийж байсан юм даг. Энэ жилийн хувьд нєхєртэйгєє 3-уулаа явлаа. Охин маань мэдээж урьдын л адил чийгийн улаан, мэлхий, єт, аалз гэх мэтээр тоглоод л. Японд хорхой шавьж ихтэй, хvvхдvvд нь их дуртай байдаг юм байна лээ. Айна гэж байхгvй. Тэрний адил манай охин хэр баргийн хорхойноос айхаа байсан. Миний дотор арзаганаад байхад л ээжээ энийг хар даа гэж барьж гvйж ирээд л. Япон жилийн 4 улиралд ногоо тарьчихдаг болохоор тємс болон зарим нэг ногоог ийм эрт хурааж авдаг юм. Нэг нуруунаас хєєрхєн томс гарч байна лээ. Гар хєдєлвєл ам тосдоноо гэж... 2 шуудай тємстэй, бас бус жаал ногоотой (бага зэрэг сонигино, сармис, лууван гэх мэт) гэртээ харьж ирлээ. Мэдээж олзыг олуулаа, хамт ажилладаг ганц нэг гадааддаа тємснєєсєє єгнє. Тэгээд ч бид 3 тийм их тємсийг хадгалаад барж идэх ч vгvй. Єнєєдєр хамаг бие хєндvvрлээд байх юм бол уу гэж бодсон гайгvй байна шvv. Тvрvv жил их хєндvvрлэж байсан юм. Би тэгээд єнєє євєєдєє хамаг бие хєндvvрээ гээд нээх сайрхаад ярьсан чин єєдєєс 60 гарчихсан бид тэгж яриагvй байхад залуу хvн байж арай дэндэнэ шvv Бямбаа минь, жаахан хєдєлгєєнтэй бай гэж байсан юм даг. Энэ жил хєндvvрлэж байсан ч хэлэхгvй дээ. Хэ хэ. Нээрээ эдний 60 гарсан эмээ євєє нар их хєнгєн шингэн байх юм аа. Ногоогий нь хураалцаж байсан євєє бид 2-ын хооронд ийм яриа болов.

-Бямбаа, би уржнан жил монгол явахад байрлаж байсан айлд маань нэг настай хvн байсан юм. Тэгсэн та хэдтэй вэ гэсэн чин надтай чацуу байдаг байгаа. Ер нь монголчууд яагаад тийм эрт бvр хєгширчихдєг байнаа?

-Манай цаг агаар ширvvн, эрс тэс уур амьсгалтай, дээрээс нь мах голдуу иддэг, мах идэхээс ч єєр аргагvй байгаль цаг уур нь тэгж шаардаад байдаг юм гээд ємєєрлєє. Угаасаа ч ємєєрєх алергийтэй юм чинь.

-Монголчууд хоол хvнсэндээ ногоо ахиу хэрэглэдэг болчихбол ч нас нь уртсана даа. Мэдээж махыг огт хэрэглэхээ боль гэж байгаа юм биш шvv дээ.

-Харин тиймээ. Гэхдээ сvvлийн vед бас ч гэж ногоо иддэг болсон шvv.

-Гэхдээ тэр чинь хот суурин газрын л яриа биз дээ. Хєдєє малчид идэж байгаа юy?

-Хєдєє газрынхан маань тэр бvр хэрэглэж чадахгvй байгаа нь vнээн.

нэг иймэрхvv л юм ярих юм даа. Япон євєє нартай. Дотроо тэдний ярьж байгааг хvлээн зєвшєєрєєд байгаа хэдий ч тэр бvр ил гаргахгvй. Яахав мэдээж ил гаргахыг нь гаргаад л, зарим нэгийг нь бол тас гvрийж євєє нартай цэц булаацалдаад л...

Бид 3 японд ирээд ямаа болж байгаа. Янз бvрийн ногоо идээд. Нас маань энд байгаад ногоо идсэнийхээ хэрээр уртсах болтугай гээд энэ удаагийн бичлэгээ дуусгая.


PS: Би нээрээ дандаа євєє эмээ таньдаг юм шvv. Залуучууд уг нь танина л даа. Гэхдээ тэд нар нь тийм их нээлттэй улсууд биш.

12 comments:

  1. bid hed bas endhiin uvuu emee nartai naizlah yumsan gej ih boddiin, uchir n ene telmengiin emee uvuu n medeej hol baidag bid 2 oos bainga nehdeg baihgui yu, minii emee uvuu haana baigaan be ene ter geel, tegeel busad huuhduuded semhen ataarhaal yavdiin. tegeed neg bolomjiin huduunii mal zaltai tiim ailtai taniltsaj emee uvuud n huurai ach ohin n bolgoh yumsan geel muruuddiin(bas davartsaan, mal zaltai geed) daan ch endhiin emee uvuu nar japan chuud shig bish yumdaa, zaluuchuud n harin esregeeree neelttei, gehdee hezee ch uursduu irj yaria udduggui, ter n tiim. manaihan l bolson hoino bureg ichimtgii yadag bilee dee te. za yamartaa ch saihan urgatsand yavsan baina shd, 2 shuudai tumsuu odoo yaj barnaa te. 2 shuudai betgii hel 2 kg iig avchihaar l bid hed duusgah gej ih udnaa, tsetseg jims urgatal n hadgalj baijh neg iddiin. tums neeren baga heregledeg yum baina. za tegvel zavgui bolhoosoo umnu olon saihan zuils buunduud oruulchih, hehe.

    ReplyDelete
  2. Anonymous5:59 AM

    паах Тэлмэн яаамар аймаар уурт соомент бичсэн юм бэ?

    Бямбушка 2--шуудай төмстэй ирээд өдөр болгон төмсдөөд байж дээ
    төмс ч витамин их шүү төмсөөр янз бүрийн хоол хийнэ шүү жишээ нь
    төмстэй хуурга, төмсний нухаш, төмсний пирожки,төмстэй шөл,бас нүүрэндээ массаж тавина за тэгээд төмсдөөд бай даа

    ReplyDelete
  3. Telmenuushke: harin tiim shuu. neg maltai uvuu emeeg zanaj bgaad emee uvuuguu bolgooroi.
    jpn uvuu emee nar huuhded ih sain. uchir ni uursdiih ni huuhduud hol amidardag, haayaa l uulzalddag bolohoor hunii muruusul bolson ulsuud bdg shig sanagddagiin.

    Victoryshka:tumsduud bj dee huurhii. neeree tumsnii massaj ene ter chin zugeer yum bna. bas chanasan usand ni garaa dureh sain gedeg yum bilee.

    harin taaruulj idehgui bol targalah bh. targalahguin tuld hicheenee.

    ReplyDelete
  4. ene 2 ih surhii, turuu yu yu geed baisan be, hoorondoo tulgaal baisan odoo bolson uushkaa iishkaa boltson , hugjiltei 2 shuu. hehe.

    ReplyDelete
  5. Нэгдүгээрт: Тоолуур дээр чинь 1987 гэсэн тоо гарчихаж. Энэ их юм бодогдууллаа.
    Эрхүүд усан трамвайгаар аялаад л, мөнгөгүй байж дэлгүүр хэсээд л, гоё систем хөгжим авахыг мөрөөдөөд л. Дурлаад л. /Бэлтгэлийн оюутан явж дээ. Гэнэн цайлган. Тэнэг... Ямар ч сайхан байсан юмбдээ/

    Хоёрдугаарт:
    Чи хоёр шуудай төмстэй ирсэн бол, би 7 хоног хөдөө яваад нэг хонины мах, жижиг уут ааруул, хэдэн литр айрагтай ирлээ. Хоёр шуудай төмсийг чинь уншаад яасан адилхан юм гэж бодоод түс хийтэл инээв. /Явсан нохой яс зууна аа гэж, хэ хэ/

    ReplyDelete
  6. Telmend: harin tiimee, hugjiltei bgaa biz, iishkaa, uushkaa chin dajgui yum bilee. hoishid ch gesen hereglenee.

    Amaraa ahad: uulzaagui udsan bna shuu. sanasan shuu.

    harin tiim. 1987 ond bi 1 dugeer angid orj blaa. usee 2 salaa suljchihsen.
    ta huduu yavsiin yum uu, goy yumaa. elgen tarag, airag, aaruul, eezgii ideh yumsan.
    neeree adilhan bna shuu. neeree l yavsan nohoi yas zuuh yum daa. gertee hevteed l bj bsn bol hen nadad 2 shuudai tums uguh ve dee. tee.

    ReplyDelete
  7. aaaaaa, amraa ahaa airagnaasaaaaa l daa, yooy, hamag araany shuls asgarchihlaa

    ReplyDelete
  8. Anonymous2:29 PM

    Ta nar uneheer neg naiziin shinj orjee. Suuldee bur idsen uusanaa yariad l ... ataarhmaar...
    Manai end ch yahav dee amidraliinh ni toirogt neg orchihoor yamar garch chadah bish tegeed l neg yosnii iljig shig l baih yum. Ta nariin sain saihan baigaa goyo sanagdaj baina. Unuudur 4th of july geed gants udur amarch baina.

    ReplyDelete
  9. Тэлмэнд:
    Айрагнаасаа аттачлаад явуулчихна аа, хэ хэ.
    Монголд ирэхээр чинь айргаар дайлна аа.

    ReplyDelete
  10. Anonymous3:18 PM

    "harin taaruulj idehgui bol targalah bh" гэсэн тухайд:

    Төмсний найрлагад 80% ус, 2% уураг, 0.1% тос, 15% нүүрс ус, 0,6% аминдэм, үлдсэн 2% орчим нь эслэг байдаг. 100 гр төмс ердөө 66 килокалори энергитэй байхад 100 гр цагаан талх 278 ккал, банана 137 ккал, гоймон 137, цагаан будаа 106 ккал энергитэй. Тийм учраас төмс таргалуулдаг гэсэн яриа үндэслэлгүй. Харин төмсийг тосонд шарж идвэл мэдээж таргалуулна. 100 гр French fries-ын энерги 264 ккал.

    Төмс таргалуулдаг яриа ер нь яагаад үүссэн гэхээр гахайг бордож болдог учраас хүн ч бас таргална гэж зарим эрдэмтэд бодсон юм байж. Гэтэл сүүлийн үед хүн гахай хоёр хоол шингээхдээ өөр гэдэг нь тогтоогдоод байна. Гахай идсэн төмснийхөө нүүрс усыг шууд өөх болгон хувиргадаг бол хүн өдөрт 500 гр-аас доош нүүрс ус идэх тохиолдолд өөх болгож хадгалах чадваргүй. Тэгэхээр өдөрт 3 кг-ээс бага төмс идэж байгаа тохиолдолд таргалах ямар ч үндэслэлгүй.

    Эрдэнэболор

    ReplyDelete
  11. manai egch Leningradad toms sharj idseer baigaad pendiitlee targalaad irj baisiim daa gesen :-)

    manai aav oyutnuudtaigaa urgats huraaltand yavaad toms manjin shuudaigaar ni avchirdag, shinehen urgatsiin tomsiig sharaal gertee gantsaaraa nom unshingaa tomsoo ideed suujiih unen jargal baisan daa. daanch odoo ih ideheer tsarduullag tal ni muu yum boluu gej bodood hudlaa setgel zovood baidag bolchij.

    ReplyDelete
  12. Anonymous5:27 PM

    танай эгч төмснөөс биш, төмс шарсан тосноос нь болж таргалсан байна.

    таргалахгүйгээр шарсан төмс идмээр байвал маш бага тосоор төмс шарахад ёроолд нь наалддаггүй хайруулын таваг авах хэрэгтэй. ер нь эрүүл мэндээ боддог л юм бол хайруулын тавганд мөнгөө гамнах хэрэггүй юм шүү.

    ReplyDelete