Sunday, July 29, 2007

Гарчиггvй

Єнгєрдєг долоо хоног завгvй гvйсээр таарлаа. 5 орны бага ангийн хvvхдvvдийн дунд байгаль орчны сэдэвт хурал боллоо. Монголоос 2 багш, 3 хvvхэд хvрэлцэн ирлээ. Жаахан бэлтгэл муутай оролцлоо. Манай монголчууд. Бvгд бие биенийгээ сайн мэдэхгvй, худалч хvнд бараг онгоцонд суухдаа л уулзалдаж танилцацгаасан гэж байгаа. Уг нь ийм олон улсын чанартай юманд жаахан бэлтгэлтэй ирж байвал зvгээр юмсан. 2 багш нь замын зардлаа єєрсдєє тєлж ирсэн. Харин 3 хvvхдийн зардлыг эндээс тєлсєн юм. Хvvхдvvдийн зардлыг даана гэсэн сургаар нэг сургуулийн захирлын, нэг компаний захирлын, бас нэгнийх нь таньдаг хvний гэсэн тодотголтой хvvхдvvд ирлээ. 2 охин нь айлын ганцууд эрх, нэг банди нь дээрээ нэг эгчтэй гэсэн. За тэгээд хэд хонох гэж байгаагаа ч мэдэхгvй, юу хийхээр ирсэнээ ч мэдэхгvй, чемoдан дvvрэн хувцастай 3 эрх хvvхэд ирлээ. Би ч тэсэхгvй яасан олон хувцастай ирдэг юм бэ гэсэн чинь єєдєєс 7 хононо гэж бодсон ш дээ гэж байна. Уг нь энэ талаар аль хэдэн сарын ємнє худалч хvнд бараг жилийн ємнє хариуцаж байгаа хvнд нь хєтєлбєр гээд л бvхий л хэрэгцээтэй мэдээллийг єгч байсан санагдах юм. Багш нар нь ч яахав юм ойлгохтойгоо болсон хvмvvс хоол унднаас нь овоо идэж уугаад байна. Харин хvvхдvvд бол байхгvй ээ. Арга ч vгvй юм байх даа, би ч анх ирээд идэж чаддаг юм ховор байсан юм чинь гэж бодоод л явж байлаа. Нэгэнт ийм хол газрыг зорьж ирсэн юм чинь загас энэ тэрээс нь идэж vзээрэй гэсэн чинь нэг охин нь єєдєєс "Монголоороо байнаа хє" гэж авч байнаа. Тэр охин ер нь их цор цор хийсэн охин байлаа. 11 насны хvvхдvvд ш дээ. За за нэг их олон юм нуршаад яахав. Ажигласан зvйлээ дор бичье.
1. Манай монгол хvvхдvvд томчуудыгаа дуурайгаад юу ч мэдэхгvй, юу ч хийдэггvй байж их том том яриатай болчихсон байна.
2. Ямар vед яаж хувцаслаж байхыг уг нь хvнээр хэлvvлтгvй мэдэж баймаар юм. Тэгсэн нэг багш нь (сургууль дєнгєж тєгссєн) мини юбкатай. Хvйс нь гарсан цамцтай нэг ёсондоо sexy хувцасласан байлаа. Турсик нь гэрэлтсэн, жаахан л эвгvй хєдєлвєл хєх нь гарчих гээд. Оролцсон хvмvvс нvд нь орой дээрээ гарч байлаа. Худлаа л наанаа монгол хvvхнvvд ганган юм аа гэсэн юм яриад л. Энд багш нар бол хуруундаа бєгж зvvхгvй, хумс энэ тэрээ будахгvй, хєдєлж гvйж байхад тохиромжтой хувцас ємсдєг. Манайд бол эсрэгээрээ. Сурагч нартаа гайхуулах гэдэг юм уу ээмэг бєгжийг хольж сольж зvvнэ. Хаана, юунд оролцож байгаагаа бодож хувцаслаж баймаар юм даа. Одооны охид хvvхнvvд минь ээ. Нэг найз маань хэлж байсан юм даг. Монголд чинь хvvхнvvд "би хэзээд бэлэн шvv гэсэн маягтай, яг л янхан шиг хувцасладаг болсон ш дээ" гэж.
3. Бусад орны хvvхдvvд яг єєрсдєє хэрэгжvvлж байгаа зvйлээ, єєрсдийн эргэн тойронд болж буй зvйлээ бичиж, зураг хєргєєр танилцуулж, шvдээ угаахдаа усаа гоожуулаад л байх биш хааж байх, тогоо хэмнэж байх энэ тэр гээд л нэн тvрvvнд тухайн хvvхдvvд єєрсдєє хийж чадахаар зvйл ярьсан чинь манай монгол байдаггvй ээ. Power pointooр 22 нvvр дvvрэн бичиг. Тэрнийг нь нэг багш нь бэлдсэн болохоор арга ч vгvй юм биз дээ. Гэхдээ л хvvхдvvд уншина шvv гэж бодож сэтгэж болно ш дээ. Баахан л технoлoги, бодлого ярьж байгаад л дууслаа. Нээрээ урд нь уулзалдалдаагvй учраас хэвлэж авж хvvхдvvд нь бэлдэж бариагvй болохоор дэлгэцэн дээр гарсан бичгээ vзэгчид руу харж биш, буруу харж байгаад 3 хvvхэд маань тvгдрэн байж уншиж дуусгав. Том хvн сэтгэж бичсэн зvйл чинь 11 настай хvvхэд уншихад хэцvv байлгvй яахав.
4. Асуулт хариултийн цаг болов оо. Тэгсэн єєдєєс цор цор хийгээд байдаг охин чинь гараа єргєж байнаа. Тэгснээ орос хvvхдvvдээс асууж байна. "Орос орны хог нийт хэдэн кг вэ" гэж авдаг байна ш дээ. Инээд хvрээд явчлаа. Юун том юм асуудаг юм бэ. Єєрсдєє монгол орныхоо хогны хэмжээг мэддэг болов уу. Дахиад єнєє охин чинь гараа єргєж байнаа. Хятад хvvхдvvдээс "Хятад улс элсний нvvдлийн талаар ямар бодлого явуулж байна вэ." Урд нь баахан бодлого гээд уншчихсан хvvхэд чинь ингэж асуухаас ч яахав. Эгч сvvлд нь хэлээд л тавьчихсан. Та нар єєрсдєє монгол орныхоо нийт хогны хэмжээг мэдэх vv. Жинлэж vзсэн vv? Тэр элсний нvvдэл чинь яг ч хятадаас ч биш хойно нь байгаа монгол улсаас маань эх vvсвэртэй ш дээ, монгол орон ямар бодлого явуулж байгааг та нар мэдэх vv? Нэгнийгээ хvнд байдалд оруулах гэж байгаа юм шиг яасан хvнд асуулт асуудаг юм бэ гэсэн чин бас л єнєє цор цор oхин чинь тэгж байнаа. "Бид нар хvнд хvнд асуулт асуусан юм чинь дараа нь тэд нар бид нараас хариугаа аваад хэцvv асуулт асуух байх даа". Хар багаасаа тийм ємхий санаатай байхдаа яахав дээ. Би тэгж бодоогvй байхад, "юy гэж тийм юм байдаг юм, манайхан шиг биш" л гэлээ. Энэ бол хvvхдvvдийн буруу биш, томчууд бидний тэдэнд vзvvлж байгаа vлгэр дуурайл, хvмvvжил юм. Томчуудаа бид ярьж хэлэхээ жаахан цэгнэж байвал яасан юм бэ. Хойч vе маань хэцvvдлээ.
Санаанд орж байгаа нь нэг иймэрхvv. Мартсан зvйл байж магад. Санахаараа бичихийг бодноо.

11 comments:

  1. Нээрээ таны хэлсэнтэй адилхан цор цор ууд ч их бий дээ монголд. Энэ бүхэн өнөөгийн монголын нийгмийн байдал, эцэг эхийн ёс суртахуун зэрэг олон зүйлээс хамаарч байгаа байх. Бүр үзэж байгаа кино нь хүртэл тэдэнд тийм юм заагаад байгаа юм чинь аргагүй шд.

    ReplyDelete
  2. Anonymous4:48 AM

    Бямбуушка маань хурал муралд яваад завгүй харайлгаад хайнга хэдэн нутаг нэгтнээсээ болж тэгээд жаал стресс-д орсон уу аан

    гадаадад болох янз бүрийн иймэрхүү арга хэмжээнд бол ёстой арын хаалгаар л нөгөө гүзээт дарга даамалуулуудын далчгар сэхүүн зулзаганууд нь явдаг мань мэтийн энгийн ардын үр хүүхэд бол хуц л гэж байгааншд тэгээд оччихоод олигтой байвал яахав гэхсэн тэгэж чадахгүй улс орны нэр баасдаад муусайн юмнууд

    Тэр багш гээд байгаа хүүхэн баарны үйлчлэгч юм бишүү тэгээд ар өврийн хаалгаар нөгөө л хэн нэгнийх нь түлхээсээр ирсэн биш биз арай ч багш хүн байж тиймэрхүү хувцасламааргүй юм уул нь хөгшин нь багш хүн юм байгааншд Бямбуушкаа

    ReplyDelete
  3. Anonymous7:32 AM

    何がそんなに問題なのか?それで何を言いたかったかさっぱりわかりません。その若い先生の服装は問題かもしれませんが、子供は全然悪くない!ちゃんとした質問も出来ているし、、子供を褒めてあげるべきなのに。
    こんなことで大騒ぎするビャムバー(モンゴル人)の品の狭さが非常に閉鎖的。

    ReplyDelete
  4. Turuu: harin tiim. bid tedend tegj nuluu uzuuleed bgaa bolohoor odoo yay ch gehev dee.

    Victory: chi mini bagsh bsn yum uu. yahav ter ohin surguulia dunguj tugssun. turshlaga muu bsn bh l daa. gehdee l tiimerhuu yumiig hun heltgui medej bmaar sh dee. neg bol 10 jil, ih deed surguulid ni zaagaad ugch bmaar yum.

    Anonymous: oilgomjtoi bichij chadaagui bol gomen... shuumjleliig huleej avlaa. neree bicheed uldeesen bol bur sain bsn yum. uu ter bichij geed l nuhursuguur huleej avahgui yu.
    huuhduudiin huvid hezee haana ni yaj magtahaa, haana ni yaj zagnahaa medne shuu.
    iimhen jaahan yum yum chin geed duugai bj bolohgui sh dee. yalanguya hoich ue maani boloh zaluuchuudad heleh gesen yumaa helj bh heregtei.

    chi uuruu mongol bish yum uu. bi (mongolchuud bid) 品の狭さが非常に閉鎖的かも知れないが、それを直していくつもりです。
    za za bi jpnaar jaahan muu l daa.

    ReplyDelete
  5. Anonymous7:29 PM

    Harin tiimee. Manai Mongoloos irsen humuus engiin uulzalt deer hurtel ug helehdee Mongol-Japanii nairamdal, delhii hiitiin enh taivan ch gej shig eronhiilocgh helj baimaar ugnuud heleed eheldeg. Tuuniig ni Japan humuus bur oilgodoggui. Buh zuil zovhon ooriin sain meddeg asuuldaa yarihaas ehelmeer yum. Tegeed manaihan asuult asuuhdaa ali boloh huniig hund baidald oruulah asuult haigaad l "amidarliin utga uchiriig ta yu gej bodoj baina" gedeg shig ooroo baitugai, oor hen ch hariulj chadahgui asuult tavihiig boddog. Bas zarin neg ni asuult bish, ooriin medlegiig busdad gaihuulah zorilgotoi urt nurshsan zuils yariad ehleheer bur ichij uhmeer boldog. Harin ene Japan humuusiin ihenh ni asuult asuuhdaa zovhon oortoo heregtei, ooriin hiij baigaa ajild heregtei asuultiig taviad baigaa ni ajiglagddag. Tuunees suralcmaar yum.

    ReplyDelete
  6. shuumjleltei bichleg bna. demjij bna daa..
    Ohcson Mongolchuud bgaagaaraa l bgaa ni ter dee. Tomchuud xuuxduudyn asuudald ix oroltsdogiin neg ilrel. Uxamsar, setgelgeenii xotsrogdol. Mongolchuud bid bie bieniixee asuudald ix oroltsdog, deer ni xariutslagaa uxamsarladaggui...
    za za tegeed ursgaad bval ursaad bh bololtoi doo...

    ReplyDelete
  7. neeren oird zav muutai, humuusiin blog ruu orj halti unshihaas setgegdel bichij amjihgui l yavna daa, yamartaa ch martaagui l baigaa shuu ho, suuliin ueiin huuhduud gesnees manai duu ch bas end neeren ballaj tavij baina aa, hehe. heterhii erhelheer odoo iim boldiim baih daa, telmengees iluu archilgaa shaardagdaj baina geel bodchih hehe

    ReplyDelete
  8. Харин тиймээ. Бид чинь балчир үрсээ учир мэдэхгүй байхаас нь сургуульд оруулаад хэлбичиг, гадаад хэл, математик энэ тэр гээд хүнд хичээлүүдээр нүдэж гардаг. Хувь хүний төлөвшил манайд ямар ч системгүй, өөрөөр хэлбэл чадвартай сайтай болж байгаа юм шиг мөртлөө зан төлөв гэж авах юмгүй улсууд нийгэмд төлөвшөөд байна. Багш нар болж байгаа улсуудын тухай хатуухан хэлэхэд багадаа хичээлдээ муу байсан нөхдүүд л багш болчихоод байна. Тэд бидний нялх үрсээр тоглож гардаг. Хатуу боловч үнэн үг шүү.

    ReplyDelete
  9. Mongoloos ochson huuhduud baahan onol bodlogiin asuudal yariad tavisan asuult ni ch tiim ongo ayastai baigaa ni manaihan ugaasaa l alivaa hicheel shinjleh uhaaniig amidrald oirtuulj zaadagguitei holbootoi baihgui yu. Hicheel deer onol theorem zaagaal tom tom bodlogo delhiin tovshnii asuudal yarial baidag getel teriig ni huuhduud tseejleel dun avahaas oorsdiin amidrald yaaj heregjdeg engiin jishee heleeteh gevel baihgui.

    ReplyDelete
  10. Anonymous11:51 PM

    udii nasnii huuhduud ingej yarisan n saishaaltai gej bodoj bn. harin uuniig tsaash n herhen hugjuuleh, herhen amidrald oirtuulah be gedeg chuhal asuudal bh a. asuudliig globalaar setgelee, urdahaa medehgui bj tom tom yarilaa geh n buruu zuil. uuniig ene busad ornii huuhduudees iluutei olj haraad bgaa setgehuig n yaj hugjuuleh n chuhal bgaa yum. BZ_BZ

    ReplyDelete
  11. Anonymous8:20 PM

    Между прочим, не зря блогоньюс называется местом сбора всего самого увлекательного. [URL=http://blogonews.net]Все самое интересное[/URL] - безусловно верное название для этого блога.

    ReplyDelete