Дэрвvvхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан
Дэнжийн ногоог тасдаж хєл нvцгэн дэгдсэн
Дэнгийн эрвээхэй шиг насны минь дан цамцтай мєрєєдєл
Єглєє vдшийн сэрvvнд vнээ ивэлгэж суухад нь
Єєрєє ч дийлэлгvй гудчуулж тугал татаж зогсохдоо
Долгор ажаагийн аргалийг тvvх дуртай байдаг шиг
Домбон цагаан ёотон горьдож зогсдоггvй байсан
Ийм л эгчтэй болохсон гэж vе vе санаашрахад
Эвэлж гvйцсэн vнээний нь тугалы нь татахаа мартдагсан
Сайхан зантай эгчийнхээ дэргэд нь байхыг мєрєєсєхєд
Саалийн жаахан vнээ цєєхєн юм шиг чамлагддагсан
Агтлаг тугалын сэжил нь гуд татуулан сэгчиж
Арав хvрээгvй нас минь тугалын тамиргvй хэрнээ
Ардаг морин дээр хєндєлссєн саахалтын ганган Санзайгаас
Алаг нvдэн эгчийгээ харамлахын тэнхээтэй явсан
Энгэр дэлгэсэн эцгийнхээ элгэнд наалдан сууж
Эрлийн хvний ярьсан vлгэр сонсон хєгжихєд
Тyyрга нэвт туяатай Гэрэл тєгс хатанг
Толгойн дундаа vзэх шиг манай хотынхон баясахад
Зvйл зvйлийн юмыг зvvдэн дундаа амилуулж
Зєн билэгтэй vлгэрийн баатар нь болдог хэрнээ
Гэр нэвт гэгээтэй ч Дэлгэр эгчийг минь гvйцэхгvй гэж
Гэрэлт тєгс хатны нь vлгэрийнх гэлгvй голдогсон
Дэлгэр хэтийн наадамчид хєтєл даван одоход
Дэмий л би хойноос нь санаа алдан зогсож
Эмнэлгийн булгианд хазайдаггvй ханхар эр болчихоод
Эгчийг дагуулан тэгээд наадамд явмаар бодогддогсон
Эндээс явахдаа ємссєн хvрэн торгон дээл нь
Эмээлийн бvvргэнд нугаларч хормой нь жаахан vрчийсэн
Замын сайвар борлог нь хондлой даван хєлєрч
Задгай гvйдэлт алхаандаа толгой хаялан дvvхэлзсээр
Хoлбooн дээр байсан ижийтэй минь мэндэлж
Хoрлoo эгчтэй хоёулаа уяан дээр ирээд буухад нь
Гурав хоноод ирсэн ч аянд явсан юм шиг санаж
Ганган Санзайтай хамт ирээгvйд нь баярладагсан
Аавынхаа єврєєс гараагvй хонгорхон бага насандаа
Айлынхаа хєєрхєн эгчид битvv санааширч явсан минь
Дэгж дэрвэсэн насандаа сайхны хажууд эргэцэж
Дэндvv уяханы ємнє хvн шиг гуньж эхэлсэнхийх юм бол уу
Дэрвvvхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан юм
Ш.Гvрбазар
Гоё шүлэг шүү. Гүрээ ах ч нүдэнд харагдтал бичжээ.
ReplyDeleteМиний хардаг байсан Дэлгэрмаа эгч хаана яваа бол доо... Гэнэт нэг ийм хөгийн ч гэмээр юм уу, бодол толгойд хургав.
ReplyDeleteЭмээ болчихсон яваа даа...