Thursday, July 19, 2007

Гэмшил

За сайн байцгаана уу блог андуудаа. Та бvгдийн наадам сайхан биз дээ, мєн ажил сайн биз дээ.
Бямбаа нь их л ажилтай байлаа. 7 сарын 17-нд монголоос тєлєєлєгчид хvлээн авлаа. 20-нд буцаалаа. Гэхдээ би 20-нд Осака хvртэл гаргаж єгч чадсангvй. Яаралтай ажлаар ажил дээрээ дуудагдаад хvрээд ирэв. Жаахан тааламж муутай л юм болчихоод. Зарим нэг амин хувиа бодсон монгол хvн байх юм аа. Монгол улсынхаа нэрийг бодож болно ш дээ. Монголоос ирэх нэг хvн виз мэдvvлэхдээ элчингийнхний асуултанд худал хариулт єгєєд. За энэ талаар хамаагvй яриад яахав. Ямар ч байсан жаахан сэтгэл санаа тавгvй ууртай л vдийн цайгаа ууж сууна.
Єнєєдєр буюу 20-нд буцах хvмvvс маань єглєє их эрт буцсан юм. 4:30 эндхийн зочид буудлаас. Би цуг Осака явж чадахгvй болсоноо хэлээд єглєє зочид буудалд нь ирж гаргаж єгєхєєр ирнээ гэж хэлсэн байсан чинь нам унтчихаж. 3:00 сэрvvлэг тавьсан хэрнээ ерєєсєє сонсоогvй vхсэн мэт унтсан байнаа. 5:00 сэрдэг байна ш дээ. Уг нь би сэрvvлэг тавьсан л бол сэрдэг хvн байгаа юм. Тэгсэн энэ удаад хэдэн єдєр хурлын орчуулга, оройн зоогийн орчуулга, бас дээрээс нь монголоос ирсэн таагvй мэдээ зэргээс болоод ядарсан юм шиг байна гэж єєрийгєє тайвшруулаад, ажил хийж байх явцад юу ч тохиолдож болно ш дээ гэж бодоод л нэг юм хоолой руугаа хоол давуулаад л сууж байна дєє. Яaхав цуг хариуцаад явж буй япон хvн лvvгээ утасдаад монголоос ирсэн хvмvvстээ ёс алдсанаа хэллээ. Гэхдээ л сэтгэлд нэг юм хураад болдоггvй ээ. Бас нэг хvнийх нь хvvхэд Токиод байдаг гээд, тэр хvv нь авдаа юм єгч явуулахаар захисан байсан юм. Би тэрийг нь єглєє гаргаж єгєхдєє єгнє гэж байсан чинь нам унтсан хvн. Бас нэг санаа зовсон юмтай болоод л сууж байна. Хэ хэ. Гэхдээ ядаргаатай гэж бодоогvй л дээ. Єглєє гаргаж єгч чадаагvй дээ, хvн итгээд туслаад єгєхийг гуйж байхад нь тус болж чадаагvй дээ єєрийгєє хараагаад л сууж байна. Хойшид ийм алдаа гаргахгvйг хичээнээ.
Жич: Нэрний маань эхний хэсгvvд адилхан тэр залууд vнэхээр уучлаарай гэж хэлье. Шуудангаар явуулах учир санаа зоволтгvй шvv. Гэм нь жаахан хугацаа шаардах байх.

3 comments:

  1. Anonymous8:50 PM

    аниа яасан яасан гэнээ ийм том ажаа жаахаан юманд гэмшээд л сайхан сэтгэлтэй юмаа амьдралд юу эс тохиолдохов дажгүй ээ цаашид харин алдаагаа давтахгүй байхад болноо тийм ээ Бямбушкаа

    ReplyDelete
  2. Anonymous5:10 AM

    yu ch oilgosongui

    ReplyDelete
  3. Зүгээрдээ. Нээх засаж болохгүй том алдаа биш л байна шд. Тэр цагаасаа хоцорсон тань үнэхээр л ядраад унтчихсан юм байна шд. Ямар албаар тэгсэн биш өөрийгөө хараах хэрэггүй л гэж зөвлөх байна. Харин өөрт тохиолдсон энэхүү жаахан ч гэсэн алдаагаа бусадтай хуваалцаж байгаад тань баяртай байна. Таны энэ алдааг хүмүүс ухаарч өөрсөд дээрээ тусгаасай л гэж та бичсэн байх. Баярлалаа.

    ReplyDelete