Єчигдєр дадлагаар ирсэн хvн дээрээ очоод багш нартай нь, бас бус хариуцсан хvнтэй нь бvгд тойрч сууж байгаад санал солилцов оо. Дадлагажигчийн маань япон хэл нь урд уулзаж байснаасаа овоо сайжирсан байна лээ. Энэ удаагийн томилолтоор анзаарсан зvйлийнхээ талаар бичье.
Дадлага хийж байгаа газар нь эндхийн ХАА-н коллеж байгаа юм. Дадлагаар ирсэн хvмvvс оюутнуудын дотуур байранд байрладаг юм. Хэдийгээр би монгол дахь оюутнуудын дотуур байрны байр байдлыг сайн мэдэхгvй ч, задгай байдал нь нэлээд давамгай байх гэж боддог. Ялангуяа эрчvvд голдуу байдаг дотуур байр бол манай нєхрийн ярьж байгаагаар бол нэлээд задгай гэсэн. Гэхдээ энэ бол 2000 оны vе. Охидууд голдуу дотуур байр мэдээж цэвэрхэн, эмх журамтай байдаг биз. Эндхийн дотуур байр дvрэм журам ихтэй, ингэж ч болохгvй, тэгж ч болохгvй гэсэн зvйл ихтэй. Эрх чєлєєг дээдэлчихсэн Монгол хvмvvст хэт эрх чєлєєг нь боогоод байгаа юм шиг санагдана. Жишээ нь
1. Дотуур байранд тамхи татаж болохгvй, тамхи татаж болох тусгай газартай. Тэнд нь vнсний сав байдаг.
2. Єглєє 07:30-д єглєєєний ирц бvртгэнэ. Орой мєн 10:30-д ирц бvртгэнэ. Энэ нь єглєє унтах дуртай манай монголчуудад их тээртэй юм шиг байгаа юм.
3. Орой 10:00-т хаалгаа барина. Гадаадаас ирсэн оюутнууд, дадлагажигч нар гадагшаа гарахдаа тусгай хуудсан дээр хаашаа явах гэж байгаа, хэдийд ирэхээ бичнэ. Энэ нь юмыг яaж мэдэхэв ямар нэг юм тохиолдвoл гэж vзсэн vvднээс шаарддаг юм. Yvнийг нь манай монголчууд тэр бvр ойлгохгvй, "долоон булчирхайгаа тооччих юм байна л даа" гэж ундууцах нь элбэг.
4. Мєн оюутнуудад зориулсан интернетийн танхимтай. Тэрэнд гаднаас ямар нэгэн программ энэ тэр install хийж болохгvй, чат ашиглаж болохгvй. Жишээ нь оюутнууд янз бvрийн юм татаж суулгаад тэр нь эргээд оюутнуудын дунд элдэв шуугиан дэгдээх, хооронд нь хагаралдуулах зэрэг зvйл тохиолдож болзошгvй гэсэн vvднээс хориглодог зvйлийх нь нэг юм.
5. Орой 10:00-с хойш утас ашиглаж болохгvй. Учир нь 6 сараар ирсэн гадны хvмvvст гар утас ашиглахыг зєвшєєрдєггvй юм. Утасны компаниуд нь. Бас зєвхєн багш, ажилчдын єрєєнд л утас байдгаас ар гэрээсээ хол байгаа хvмvvст хvндрэлтэй байдаг юм. Заавал тэр єрєєнд орж ярих болчоод. Энэ нь бас манай хvнд тєвєгтэй санагдаад байгаа бололтой. Гэх мэт яриад байвал их байнаа.
Энэ бvгд нь хvний эрх зєрчєєд байгаа мэтээр ойлгогдоод байна. Хvний эрх гэж ярихын хажуугаар бас тухайн хvний vvрэг гэж байна. Харин монголоос ирсэн дадлагажигч нар маань vvргийн талаар тэр бvр дурдахгvй шvv. Ирж очих онгоцныхоо зардлыг даалгаад, дээрээс нь єдрєєр тооцож тэтгэлэг аваад, дадлагад нь хэрэгтэй ном, ажлын хувцас энэ тэрээ авахуулаад, даалгаад, ганц нэг сайхан сэтгэлтэй япон хvмvvсээр газарчлуулаад газар vзээд яваад байж тэр ачыг нь бодоод ядаж хий гэсэн юмыг нь дуугай хийгээд, євєртєлж ирсэн зорилгоо ухамсарлаад юм сураад авъя гэж бодохгvй байгаа нь жаахан харамсалтай.
Ямар ч газар, албан байгууллага, сургууль, дотуур байр гээд бvхий л газар єєрийн гэсэн дотоод журам байна. Тухайн газарт орж хоолыг нь хороож байгаа vvднээс дvрэм, журамд захирагдах ёстой юм шиг.Би энд ирээд 3 жил болж байгаа болохоор дасаад уусаад, зохицчихоод vvрэг гээд яриад байж магад юм. Гэхдээ л хаа нэгтээ гадаад явж vзсэн хvмvvс дvрэм журам ихтэйг нь ойлгоно гэж бодож байна.
Манай монгол албан газруудын ажилчид эрх л яриад байна уу гэхээс vvрэг хариуцлага гэж ярих нь ховор юм шиг санагддаг юм. Ээжийнхээ ажлаар л жишээ авахад ээж маань хєєрхий хэдэн багш нараа аймаар загнана шvv дээ. Ээж маань цэцэрлэгт эрхлэгч хийдэг юм. Би санаа зовоод л... Та чинь яасан аймаар загнадаг юм бэ гэхээр "Тэхгvй яaхав дээ, Санаачлага муутай, дээрээс нь хvний хэлээд даалгаад єгчихсєн юмыг цаг тухайд хийчихгvй, дандаа цагийг нь тулгана, нэг бол тэнэг мангар хvнд юм хийж єгч байгаа юм шиг сэтгэлээр хандана" гэж хэлж байсан юм даг.
За ингээд яриад байвал их л юм байна дєє...
Эцэст нь бvгдээрээ эрх гэж хэлэхийн хажуугаар vvрэг, хариуцлага гэдэг vгийг ч гэсэн хэлдэг болцгооё. Тvvнийгээ ухамсарлацгаая. Ингэснээр бид эмх цэгцтэй болж, амьдрал ч, улс эх орон маань ч хєгжинє шvv дээ.
Харин тиймээ. Өөрийн эрх чөлөөг хазаарлаж бусдын эрх чөлөөг хангана гэдгийг монголчууд маань одоохондоо сайн ойлгоогүй л байх шигв Үүнд иргэншил,боловсрол,соёл,ухамсар гээд их олон зүйл нөлөөлдөг бололтой, Гэхдээ монголчууд маань удаан ч гэсэн сурах байхаа сурахгүй гээд ч яах билээ
ReplyDeleteби лав эмх дүрэм журамтай байх дуртай задгай замбараагүй байдалд үнээр дургүй хүн байгаа юм
ReplyDeleteүүрэг хариуцлагын талаар манайхан нилээн дутмаг ойлголттой эрх эрх л гэж яриад байхаас хариуцлагаа ухамсарлаж мэддэггүй
"egchmed" busgui taniig neg harah umsan... harj chadahgyi umaa gehed emailiig ni avch boloh bolov uu?
ReplyDeletenadaas chamd...
Эрхээ эдлээд үүргээ мартдаг нь монголчууд бидний дутагдал л даа. Гэхдээ үүнийг ухамсарлах нь таны хэлснээр сайхан амьдрал, улс орны хөгжлийн тулгуур юм шүү.
ReplyDeletemgld dotuur bairnuud bugd yanz yanz..Anagaahiin bairnuuud ih tseverhen,deg juramtai..MUIS iinh bas ih davgui..harin TIS bol hun aimaar..g.m
ReplyDeleteYapond huviin surguuliin shine bairnuud gaigui bdag yum shigee..ulsiin surguuliiin huuchin bairnuud bol ih hetsuu..heden jiliin omno Hokkaidou Univ iin eregteichuudiin Keitekiryo ruu shagaij uzej bilee. burhan mini bi holoo tavihaad sejigleed tsaash alhaagui..dain boltsson ayatai..haalgagui.,hajuu hanaa tsomlochihson oro ch bh shig..koridort shalan deer untaj bgaa hun g.m... gadaad oyutnii bair ni hamaagui deer bsan..
Daraa ni Tohoku Univ dotuur baair oor bas bus heden gazraar shagaij bsan..eronhiidoo huuchin bairand ooriin deg juram(senpai kouhai g,.m)yos juram ni uilchildeg..hetsuu gej neg yapon naiz yarij bsan..夜中の3時に先輩にたたき起こされてお酒の付き合いされることがザラにあると言ってた。口答えしちゃだめらしい
Bumaa ahad: harin tiimee. yaj oilguulah uu. baga ch gesen oilgodog bolohgui bol busadtai hul niil;uulen alhahad hetsuu boloh bh.
ReplyDeleteVictoryd: harin hariutslaga uhamsarladag bolgomoor l bna. bi ch neg ih hariutslaga uhamsarlaad suid boloogui ch gesen hicheej l bna.
anonyd: duu huu hen bilee? neree bicheed setgegdel uldeesen bol @hayagaa uguh ch bsn yum bil uu.
Turuud: comment tnx.
Bayabagad: urt comment tnx. uuriin chin blog sonirholtoi shuu.gehdee bas haaya sanaa zuruh yum gardag l yum.