Thursday, June 14, 2007

Миний охины паян 2

Анх би хуурайлах болсон чинь зориг хvрдэггvй ээ. Эмнэлэгт байсан болохоор сувьлагч дуудаж хуурайлуулсан. Хэ хэ. Oдоо бодохоор инээд хvрдэг юм. Юунаас нь айсын бол гэж бодоод.
Охин маань жаахандaa тархины даралттай, уйлахаараа их ээрдэг байж билээ. Тийм болохоор аль болох уйлуулахгvйг хичээж, жаахан л авиа гаргангуут нь тэвэрдэг байлаа. Учир нь тархины даралттай хvvхдийг их уйлуулж болохгvй гэж эмч хэлсэн юм. Бас ээрдэг болохоор хамаагvй ээрвэл харвадаг ч гэл vv дээ бvр ч хvн айлгаад хаячихаж байгаа юм.
Хvн болгонд тэврvvлсээр байгаад муу зан сурчихсан юм даг. Баас нь их шингэн ерєєсєє єтгєрч єгєхгvй нэлээд удаж билээ. Ээж маань чийгтэй байшинд байгаад тэгж байгаа байх гэдэг байлаа. Учир нь манайх олуулаа, дээрээс нь хамаатнууд ирж усанд ордог байсан юм. Тэгээд гэр их чийгтэнэ. Тосож шээлгэдэг байлаа. Тэхгvй бол аавых нь авдаг цалин хаанаа ч хvрэхгvй. Памперс гээч юмыг байнга авч чадахгvй. Охин маань ч ємсєх дургvй байсан юм. Аав ээж дээрээ байгаа хэрнээ. Байрны мєнгє тєлєхгvй, идэж уух юмны мєнгє гэхгvй, хааяа л нэг єдрийн од шиг ганц нэг юм гэртээ авч ээж аавыгаа баярлуулдаг байлаа. Ер нь нэмэр болохоосоо нэрмээс болсон нь их дээ. Энэ орон байрны асуудал залуу гэр бvлvvдэд их байх юм аа. Боломжтой нэг нь тусдаа гарч л байдаг л даа. Гэхдээ цєєхєн. ..
Ээж бол охиноо гэртээ харсан, хааяадаа нєхєртєє охиноосоо хэтрэхгvй гэж хэлvvлээд уур хvрдэг байлаа. Хэний хvvхдийг гаргачихаад ингэж хэлvvлээд байгаа билээ гэж бодогдоод... Насаараа тэгж жаран чавганцын гэгдсэн, нэр хvндгvй энэ хvvхэд харах гэдэг ажлыг хийх юм байх даа гэж сэтгэлээр унаж байсан юм даг. Ангийн маань охидууд япон, америк гээд л яваад байдаг. Би ингээд гэртээ гэж боддог vе байлаа. Гэхдээ энэ бодол маань нэг их удаан vргэлжлээгvй ээ. Аавууд хvvхдvvдтэйгээ нэг их тоглоод, харж єгєєд сvйд болохгvй ч гэсэн эхнэрээ чадах ядахаараа хичээж байхад нь амаа хамхиад дуугай байж байх хэрэгтэй шvv. Ирээдvйн ээж аав нараа! Янз бvрийн юм хэлж байж ханиа л гомдоохын нэмэр шvv дээ. Шал єєр юм биччихсэн сууж байна. Охиныхоо тухай гэчихээд...
Oхин маань маханд дуртай. Энэ ч монгол хvний зан байх л даа. Євєє нь хоол хийх болгонд шахуу єєхтэй хавирга чанаж бариулсаар байгаад махчин болгочихсон. Гаднаа хvн орж ирэхээс "дадаа" гээд гараа тосдог байлаа. Євєєгийн сургасан муу зан. Євєє нь єєрєє ажлаасаа ирэх болгондоо сок, алим энэ тэр барьж орж ирсээр байгаад тэр.
Эмээ нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй юм болохоор янз бvрийн vлгэр, дуу шvлэг уншиж єгч шулганасаар байгаад охин маань их эрт хэлд орсон. Эргэн тойронд нь эмэгтэй голдуу хvмvvс байсан болоод ч тэр байж магад. Ямар ч байсан vеийн хvvхдvvдээс эрт хэлд орсон юм даг. Анх аав гэж хэлж сурсан, бас дадаа гэж хэлж сурсан. Нєхєр бид 2 эхэлж аав гэж хэлнэ, ээж гэж хэлнэ гэж хоорондоо ярьдаг байсан юм. Тэгсэн аав гэж хэлдэг байгаа. Тэгсэн ээж маань угаасаа жаахан хvvхдэд ээж гэдэг vг их хэцvv байдаг, тэгээд ч хамгийн хайртай зvйл нь хэлэхэд хэцvv байдаг юм гэж хэлж байсан юм даг. Энэ vнэн байж магад. Хєлд их орой орсон. Их аймхай. Тэр нь євєєгєє болон ээжийгээ дуурайсан. Би ер нь би их аймхай хvн байгаа юм.
Yргэлжлэл бий...

5 comments:

  1. tursnuu ehnii saruudad ch yu bolood yagaad baigaag ch medeh seheegui l baidag yum bilee, osoldohgui l baby gargasan baigaan gsn. hehe.

    harin tiin buh yum l ter ueiinheer baih yum shig bodogdood l,uilaad l,uidaad l,uurlaad l... turahgui ch yum shig sanagdaad l. chaddagaaraa nuhurtuu l uuraa gargaj baigaan,yadarch baihad ni gomdoogood l.

    ReplyDelete
  2. Anonymous1:10 AM

    Нэг мэдэхэд л анхны хүүхэдээ гаргачихдаг тэгээд хүүхдээ өлгийдөх , тэврэх , pampers-ийг нь солих гээд тэр талаар мэдлэг маруухан бүхий л зүйл тэрүүхэндээ шинэлэг яах ийхээ ч мэдэхгүй самгардаад нялзрай амьтаныг аягүйхэн тэвэрчихвэл гэмтээчих юм шиг их л болгоомжтой байж билээ шинэков эжжүүдээ гэж хэ хэ

    ReplyDelete
  3. Анх хүүхэдтэй болчихоод аав нь гэж хэлэх үнэхээр хэцүү. Үр хүүхэдтэй болох ч яахав, Түүгээр дамжуулаад аав ээжийгээ ойлгох шиг сйахан юм үнэхээр үгүй

    ReplyDelete
  4. commentuud tnx. eej bolnoo gej...
    ondor hariutslaga yum daa.

    ReplyDelete
  5. ene mahchin baih ch bid hediin gen d baih shig baigaamaa, manai telmen bas yag adilhan mahchin, buuz huushuur hiij ugvul dotorhi mahiig n idcheed guriliig nuutsaar dooshoo unagachihdag

    ReplyDelete