Saturday, June 16, 2007

Бурхан хvсэл

2005 оны Болор цомын эзэн Ж.Мєнхбат

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хvчийг хурааж
Ерєєлийн хадганд хvслээ ес болгон зангидаж
Есєн тугандаа хvчээ нэг болгон залбирсан
Євгєдийн минь єв
Єргєлийн минь эв
Мандаж гандаж, цэнгэж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш уу, элгэн тvмээн
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан тєрдєг гэрт чинь эе байна уу гэж
Хасбyy тамганы дардас бvтэн байна уу гэж
Хан тєрийн чинь сvлд босоо байна уу гэж
Бvтэн заяатай Монголын чинь хаяа бvтэн байна уу гэж
Бvvвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг євгєдийн сvнс биднээс асууж байна
Эрхт тєрийн сvлд биднээс асууж байна
Арга билиг зєрєлдсєн алтан соёмбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хоймор шиг
Ерєєл ерєєлийн нvд тааруулж хvслээ шивнэе
Есєн зоосны нvх тааруулж хvслээ шивнэе
Жадны vзvvрээр Монгол гэдэг нэрийг
Хадны зvг зурагтай нь сийлж vлдээснийг амилуулж хайрла
Тургилж манддаг номхон улаан наран доор
Тулганы гал шиг бадарсан тєрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нєхцєж ирвээс жиргэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зvрхнийхээ чин ганцхан хvслийг
Бyрхан танд шивнэлээ шvv
Бурхан таныг бурхан єршєєг!

2 comments:

  1. Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах

    ReplyDelete
  2. Ай мэдэхгүй.

    Шог зохиол улс төр хоёр хутгалдаж болдог. Зарим нь бүр салгаж болшгүй зүйл гэдэг. Харин яруу найргийг улс төрөөр хачирлаад олигтой юм гарсан тохиолдлыг томчууд сайшаан ярьж байхыг дуулаагүй юм байна. Монгол шиг нэг хүнд зуун улстөрч оногддог оронд улс төржсөн шүлэг болор цом битгий хэл юм дуулгаж мэднэ шүү дээ.

    ReplyDelete